
КАИР, 2025 оны тавдугаар сарын 30. /TASS/. Газын зурваст 60 хоногийн хугацаанд гал зогсоохыг Палестины ХАМАС хөдөлгөөн болон Израил улс зөвшөөрсөн тухай “Al Arabiya” телевиз мэдээлэв.
Эх сурвалжийн ярьснаар, талууд санал болгосон гэрээнийх нь төслийг зөвшөөрсөн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффт мэдэгджээ.
Зөвшилцөлд хүрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп удахгүй албан ёсоор зарлах ёстой гэж эх сурвалж хэлсэн байна. Харин ХАМАС хөдөлгөөн Газын асуудлаарх Уитткоффын саналыг судалж байгаа бөгөөд зөвшилцөлд хүрсэн тухай хэвлэлүүдээр гарсан бүх мэдээлэл үнэн биш гэж мэдээлэлд ойрхон байдаг “Quds” цахим хуудсанд мэдээлжээ. Энэ мэдээлэлд ХАМАС одоогоор тайлбар хийгээгүй байна. Израилын “Ynet” цахим хуудсанд өмнө нь мэдээлснээр, Уитткоффын шинэ саналд Газын зурваст 60 хоногийн хугацаанд гал зогсоож, эхний долоо хоногт барьцаанд байгаа 10 хүнийг хоёр үе шаттайгаар суллахаар тусгасан байна. ХАМАС мөн эхний долоо хоногт 18 хүний цогцсыг Израилын талд хүлээлгэн өгөх ёстой.
Харин Израилын тал өмнө батлагдсан жагсаалтын дагуу Палестины хоригдлуудыг суллана. Баримт бичигт мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагуудаар дамжуулан Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг үргэлжлүүлэх тухай тусгасан байна.
Уиткоффын шинэ төлөвлөгөөг хүлээн авснаа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр буюу пүрэв гарагт мэдэгджээ. Уиткофф тавдугаар сарын 28-нд Цагаан ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, АНУ удахгүй Газын зурваст гал зогсоох нөхцөлийн жагсаалтыг Израил болон ХАМАС-т илгээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $950,000 of my hard-earned money. I started researching ways to recover my funds. That’s when I stumbled upon an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, a company that specializes in handling crypto investment cases. Their profile promised to recover lost funds from scams. They have successfully completed hundreds of cases over the years, as evidenced by their impressive track record. We began the recovery process, and shortly after providing them with the necessary details, they launched a trace on the fraudulent companies. Remarkably, they recovered my funds within two days. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly a Godsend