sonin.mn

НҮБ-ын Мансуурал, гэмт хэргийн газар (UNODC) 100 мянган хүн амд оногдох санаатай хүн амины хэргийн үзүүлэлт буюу манай гаригийн хамгийн аюултай хотуудын судалгаа гаргажээ.


Судалгаанаас харахад, Латин Америкийн хотууд дэлхийн хамгийн аюултай хотуудын жагсаалтыг тэргүүлж байна. Тухайлбал, 100 мянган хүн тутамд 122 хүн амины санаатай хэрэг оногддог Венесуэлийн нийслэл Каракас тэргүүлж, 118,3 аллагатай Гватемал удаалжээ.


Америк тивийн бус улсуудаас Африкийн Лесото улсын нийслэл Масеру нэг буман хүн амд 61,9 хүн амины хэрэгтэйгээр долоод байгаа бол Ази тивийн хар жагсаалтыг 10,2 гэсэн үзүүлэлтээр Монгол Улс тэргүүлжээ.


Монгол Улс 100 мянган хүнд оногдох хүн амины хэргээр ийнхүү дэлхийд 10 дугаарт бичигджээ.

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"