Гандантэгчинлэн хийдийн лам хуврагуудын манз, цавыг бэлтгэх хариуцлагатай албыг хашдаг тогооч Ё.Ядамсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Цагдан сэргийлэх газарт ажиллаж байсан ч тэтгэвэрт гарсан хойноо буяны мөр хөөн ганданд ажиллах болжээ.
Нас сүүдэр 70 гарч яваа тэрбээр тогоочийн мэргэжил эзэмшээгүй ч лам хуврагуудын манз, цавыг хийх хугацаандаа нэг ч удаа итгэлийг нь алдаж үзээгүй буурай юм.
-Таны өсч төрсөн нутгийн тухай сайхнаас яриагаа эхэлье?
-Би Архангай аймгийн Өндөрсант сумын уугуул хүн. 1939 онд Сант сумын нутаг Найрын дэнж гэдэг газар эцэг Ёндонгийн дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Одоо нас сүүдэр 70 гарч явна. Нутгаасаа 1951 онд гарсан. Тухайн үед сум маань татан буугдсанаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилийн сургуульд сурч, 1961 онд төгссөн.
Дараа нь Эдийн засгийн дээд сургуульд мэргэжил эзэмшсэн. Улмаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын хуваарь авсан ч Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагч, өмчийн ахлах төлөөлөгчөөр ажиллахаар болсон доо. Үүний дараагаар 1986 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт ирж өмчийн ахлах төлөөлөгчөөр ажилласан.
Ийнхүү 20 гаруй жил улсад хөдөлмөрлөсний эцэст 1990 онд тэтгэвэртээ гарсан. Тэгээд гэрийн мухар сахиж, зүгээр сууж чадалгүй Гандантэгчинлэн хийдэд ажилд орсон юм. Түүнээс хойш 22 дахь жилдээ энэ ариун газар ажиллаж байна. Удахгүй хэд хоногийн дараа миний ганданд ажилласны 22 жилийн ой тохионо.
-Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүнд ажил бишгүйдээ л олдох нь лавтай. Яагаад гандангийн тогооч болохоор шийдсэн бэ?
-Лам нарын манзыг барьдаг хүн ном хуруулж байгаа өглөгийн эздээс илүү буян хураадаг гэдэг юм билээ. Үүнд л итгэж лам нарын тогоог барьж байна. Гэхдээ учиргүй нүгэл хийсэн гээд буян хураахаар ажиллаагүй. Утга учиртай амьдрахын тулд энэ ажилд орсон. Ар гэрийнхэн ядарлаа, боль гэж хэлдэг л юм. Гэхдээ гэрт зүгээр сууж чадахгүй над шиг хүмүүс хөдөлж л байвал сайхан.
Гэртээ зүгээр суухаар биеийн хүчний ажил хийсэн нь дээр биз дээ. Ганданд анх жижүүрийн алба хашихаар орсон. Ажилд орсныхоо дараа л тогооч болохоор шийдэж дамжаанд суусан шүү. Тиймээс яг тогоочоороо 19 дэх жилдээ ажиллаж байна. Одоо би хоёр туслахтай. Гандантэгчинлэн долоон дацан, хоёр дугана нийлсэн 700-аад ламын манз, цавыг бэлтгэдэг.
Ганданд өдөр бүр цав / хоол/ хийдэггүй. Харин манз /цай/ таслахгүй байх үүрэгтэй. Харин хуралтай үед хурал хуруулж байгаа жандагууд /өглөгийн эзэн/ цавыг бэлтгэдэг. Тогоочийн ажил цаггүй шүү дээ. Ажил хэдийд ч дуусч болно. Тэр цагт л гэртээ харьдаг. Өглөө 06.00 цагт ажил дээрээ ирсэн байх ёстой. Манай гал тогоо галалгаатай учраас өглөөний ажил гал түлж, ус буцалгахаас эхэлдэг.
1903-1919 онд Өвөр Монголд хийсэн хүрэл тогоонд одоо хүртэл хоол хийж байна. Хамгийн бага нь 80 литрийн багтаамжтай. Том нь 600 литр. Ийм багтаамжтай болохоор гал түлж хоол, цай хийхэд их цаг зарцуулдаг юм.
-Гэр бүлд тань лам хүн байдаг уу?
-Манай аав лам хүн байсан. Найман наснаасаа Эрдэм Бэйлийн хошуу хүрээнд шавилж байгаад 1920 онд ээжтэй танилцаад хар болоод сахил санваараа өгөөд явсан гэдэг. Аав маань хүмүүс шиг бурхан тахилаа далд хийгээгүй. Тэр хатуу үед уншдагаа уншаад суудаг хүн байж. 1973 онд өөд болоход номыг нь Лувсанданзан хэмээх нутгийн ламд өгсөн.
Харин бурхныг нь Эрдэнэзуугийн хийдэд барьсан даа. Дээр нь нагац ах нь лам нарын цавыг барьдаг хүн байсан. Нутгийнхан Зам ах гэж мэдэхээс Цэвэгжав гэдэг нэрээр бараг танихгүй байх. Зам гэж тогооч нарын манз, цавыг бэлтгэдэг хүнийг хэлдэг. Нагац ах маань насаараа Бэйлийн хүрээний зам / тогооч/ хийсэн. Сүүлд нь хүрээ хийд байхгүй болохоор хар болсон гэдэг юм билээ.
-Ганданд ажиллахаасаа өмнө хэр шүтлэгтэй байв?
-Хатуу засгийн үед миний шүтлэг толгой дотор минь байсан. Түүнээс юу ч мэдэхгүй юм шиг дүлий дүмбэ явдаггүй байсан шүү.
-Уншлагатай юу?
-Маанийн зургаан үсгээ л дуудаж явахаас цаашгүй. Мааниас илүү ном байдаггүй юм гэнэ лээ. Тиймээс мааниа л хэлж суудаг даа.
-Лам нарын цавд хэрэглэхийг хориглодог ямар хүнс байдаг вэ?
-Лам нарын цавд сонгино, сармис хийдэггүй. Ялангуяа сармисыг гал тогооны өрөөндөө оруулдаггүй. Хэрвээ лам, хувраг санамсаргүй сармис идчихвэл долоо хоног хуралд орохыг цээрлэдэг гэсэн.
Тиймээс туслахууддаа хэрвээ амтлахаар бол монгол гоньд хий гэж хэлдэг юм. Мөн адууны махаар цав бэлтгэхийг цээрлэдэг. Адуу бурхны хүлэг учир ийн бэлгэддэг. Дээр нь тэмээ, ямааны мах хүнсэндээ хэрэглэдэггүй. Зөвхөн хонь, үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэг.
-Өглөгийн эзэд лам нарын хоол бэлтгэхэд тусалдаг уу?
-Өглөгийн эзэд бидэнд цав хийхэд тусалдаг. Гурил таслах, мах хэрчих гээд хийх зүйл их. 29-ний хурал ч юм уу, дүйцэн өдөр 50 килограмм гурил тасална шүү дээ. Мөн 100 гаруй килограмм мах хөшиглөнө. Тэр үед хүмүүс сайн дураараа тусалдаг юм.
-Цагаан хоол лам хуврагуудын гол хоол биз дээ?
-Манайх цагаан хоолыг шинийн 8,15, 25 болон битүүнд барьдаг. Гэхдээ сүүлийн үед залуучууд голдуу махан хоол барьдаг болжээ. Уул нь цагаан хоол барих ёстой.
-Лам нарын нэг өдрийн хоолыг бэлтгэхэд хэчнээн төгрөг шаардагддаг вэ?
-Одоо ч юм их үнэтэй болжээ. Жандагууд хоолны материал аваад өгчихдөг болохоор хэлж мэдэхгүй юм. Тэрийг гандангийн нярав, нягтлангууд л сайн мэдэх байх. Харин нэг хүн нормтой. Манай нэг хүнийг мах ястайгаа 450, гурил 200, цагаан будаа 200, шар тос 80 грамм гэж тооцдог. Манайх гаднын цайны газар шиг бага орцтой хийдэггүй. Орцыг нь сайн хийдэг. Тийм учраас лам нар маань гаднын хоолыг амтгүй гээд байдаг юм.
-Лам нараа хооллохоос гадна хуралд даган баясч байгаа хүмүүсийг хооллодог байх?
-Өндөр настай хүмүүст хурлын хоолноос илүү гарсныг өгдөг. Түүнээс гадуур дотуур нэг их хооллоод байдаггүй. Яахав хуралд суугаад ядарсан хоол цай сурагласан хүнд цав өгдөг шүү.
-Удахгүй цагаан сар болно. Шинийн идээ бэлтгэх гээд ажил ундарна биз?
-Тэгэлгүй яахав. Одооноос л шинэ сарынхаа идээг бэлтгэнэ шүү дээ. Энэ үеэс л хэвийн боов хийх ажил эхэлнэ. Сүүлийн үед хүмүүс манайд захиалга өгч хийлгэдэг болсон. Өнгөрсөн жил өдий үеэс хийсэн ч захиалга их байсан болохоор хураах боломж олдоогүй.
Удахгүй настайчууд тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг аваад тавгынхаа хэвийн боовыг авна гээд цувна. Тиймээс хэвийн боовоо эртнээс хийж эхэлдэг юм. Шинээр 80 мянган ширхэг хэвийн боов хийдэг. Манайх шинийн хэвийн боовыг хийхдээ гурилаа рашаанаар зуурч, лам хуврагууд сан тавьж идээгээ хийнэ.
-Та 40 гаруй жил хөдөлмөрлөж байна. Цаашдаа хэдэн жил энэ албаа хашъя гэж бодож байна вэ?
-Улсад ажилласантайгаа 48 жил хөдөлмөрлөжээ. Тиймээс дахиад хоёр жил ажиллаад тэтгэвэрт гарах санаа байна. Ямар сайндаа биеэ тордох гээд сувилалд амарч байх вэ дээ. Өнгөрсөн хугацаанд "Алтангадас", "Байлдааны гавьяаны одон", "Хөдөлмөрийн гавьяаны одон" авсан. Ер нь ойн бүх медалийг авсан даа /инээв/.
-Гандангаас цалин авдаг уу?
-Би өөрөө тэтгэврийн хэдэн төгрөг авдаг. Дээр нь гандангаас цалин гэж 200 мянган төгрөг өгдөг юм. Яахав түүний хажуугаар өглөгийн эзэд сэтгэлээрээ мөнгө өгөх тохиолдол ч бий. Үүнийг тооцох юм бол хөөрхөн нэмэгдэл авчихдаг.
-Таныг өдий олон жил хөдөлмөрлөхөд тань арын албыг сайн хашсан ханиа танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүнийг Т.Лхагвадулам гэдэг. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Одоо 70 настай. Анагаах ухааны дээд сургуулийн эм зүйн ангийг төгссөнөөс хойш өнөөг хүртэл ажлаа хийж байна. Намайг ажил гээд завгүй явахад хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж өгсөн ханьдаа баярладаг юм. Бид хоёр зургаан хүүхэд, хоёр ач, долоон зээтэй. Хүүхдүүд маань нягтлан, эдийн засагч, эмч, сэтгүүлч, багшийн мэргэжил эзэмшээд ажиллаж амьдарч байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сайхан буурал байна. Урт насалж удаан жаргаарай.
Ene buural urt nasalj udaan jargatugai! Harin manai lam nar denduu dee denduu, honi uheriin targan mah zooglodog tansag garuud bgaa biz dee, aduu suldleg gene uu? Tegvel yamaa temeenii mah idej bolno sh dee, unetei targan mah uvul zungui idej irsen tuuhtei biz dee?! Ard olniig hoolloj yadarsan arduudad unegui nom unshaad ugchdug buyan baina uu? Uhel hagatsal zovlon irehed lam tsadaj targaldag bus uu? christiin shashin manai lam nariin odoogiin iim baidlaas l bolj delgerch tsetseglej bgaa shuu dee, yuniih n buyan baihav, ard tumneesee mungu avch munguur nom unshij ugdug jeep unasan targan mah zoogloson ehner huuhen erguulsen, aild ajil yavdal bolood baihad "haltuurand" yavj baina -gej nerledeg iim lam nariig hun hundleh uu? Hundluuleh bishruuleh yumaa uursduu hiij buteedeg yum shuu dee, ter tsagt humuus hussen huseegui : Ee , bagsh lam mini!-geed l irne shuu dee!
Гандан гал тогоондоо одоо хүртэл мод түлж үрэлгэн байдаг нь их муу, хүцрогдлын нэг шинж. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх юм бодохгүй яасан дүүрчихсэн удирдлагатай газар вэ? Юун ч олон ламтай юм.Эрдэм номтой бол одоо яая гэхэв. Олонхи нь тааруухан мэдлэгтэй, маруухан уншлагатай асман бандьнар. Хөдөө гадааны сүм дуганатайгаа нийлвэл Монгол гэдэг улс чинь өнгөрсөн зуунруугаа гулсаж яваа гайхал байхнээ. Гандангийн захиргаа ядаж лам нарынхаа хувцас хунарыг угаадаг угаалгын газар, хуурай цэвэрлэгээний газартай болох хэрэгтэй. Сүсэгтэн олны мөнгийг юунд зарцуулдаг тийрэнгүүд вэ? Хирээ арилгавал буян хишгээ гөвчихнө гээд нэг их заваан үнэр тараасан улс. Монголчуудын мухар сүсэг гэдэг замаа алдаж байна. Эрдэм, боловсрол эзэмшихээсээ илүү мухар сохроор шашин шүтэж мангартхыг нь яанаа. Бурхан багшийнхаа сургаалийн эсрэг ичгүүр сонжуургүй дайрч байгаагийн нэг жишээ нь газар сайгүй хадаг зүүж байгаль орчин, хот сууринаа бузарлах болжээ. Хадаг чинь элэнц хуланцын үед Түвд, Хятадаар дамжиж Монголд орж ирсэн эд. Энэ нийлэг даавууг ямар ч зорилогогүй өдий төдий мөнгө зарцуулж авч байдгаа одоо болих хэрэгтэй.
Хаа сайгүй хадаг зүүх нь мод, уул усны амийг хааж боодог гэж сонссон. Нил хир даг болсон хадагнуудыг мод тойруулаад уясан байх нь бохир харагддаг. Дээрээс нь янз бүрийн юм нялж хорхой шавьж цуглуулахаар тэр мод амьдрах аргагүй болно биздээ.
Ene buural urt nasalj udaan jargatugai! Harin manai lam nar denduu dee denduu, honi uheriin targan mah zooglodog tansag garuud bgaa biz dee, aduu suldleg gene uu? Tegvel yamaa temeenii mah idej bolno sh dee, unetei targan mah uvul zungui idej irsen tuuhtei biz dee?! Ard olniig hoolloj yadarsan arduudad unegui nom unshaad ugchdug buyan baina uu? Uhel hagatsal zovlon irehed lam tsadaj targaldag bus uu? christiin shashin manai lam nariin odoogiin iim baidlaas l bolj delgerch tsetseglej bgaa shuu dee, yuniih n buyan baihav, ard tumneesee mungu avch munguur nom unshij ugdug jeep unasan targan mah zoogloson ehner huuhen erguulsen, aild ajil yavdal bolood baihad "haltuurand" yavj baina -gej nerledeg iim lam nariig hun hundleh uu? Hundluuleh bishruuleh yumaa uursduu hiij buteedeg yum shuu dee, ter tsagt humuus hussen huseegui : Ee , bagsh lam mini! Geed l irne shuu dee
Íèéãìèéí ¸ñ ñóðòàõóóíû ÿëçðàë á¿õ ñàëàà ñàëáàðûã õàìàð÷ áàéãààãààñ õàìãèéí öýâýð àðèóí ¸ñ ñóðòàõóóíòàé áàéõ ¸ñòîé ëàì íàð õ¿ðòýë ýä ìºíãº,ÿìáàíä òà÷ààõ áîëñíîîñ í¿ãýë èõ ¿éëäýõ áîëæýý.Òýäíèé òýðã¿¿í ýãíýýíä îëîí ýðõýì õàìáóóä ÿâöãààæ áàéíà.Òýä ãýðãèéòýé áàéãàà íü òýäíèéã õàð õ¿íòýé àäèë àìüäðàëûí á¿õ çîâëîí,áýðõøýýë,ãà÷èãäàëä îðóóëæ ººðèéí ýðõã¿é õàð õ¿íèé õèéäýã í¿ãýë á¿õíèéã õèéõýä õ¿ð÷,ñàíâààðàà áóçàðëàæ áàéíà.Áàãà íàñíû ëàì íàð õèéäýä áóñ õàðèí ãýðòýý õ¿ì¿¿æèæ áàéãààãààñ õàð àìüäðàëûí á¿õ áóçàð áóðòãèéã áèåäýý õàëäààæ, áóðõàíû øàøíû àðèóí ¿çëýýñ àëãàñàð÷ áàéíà.Ìîíãîëûí áóðõàíû øàøèíò õóâàðãóóä ººðñäèéí ãýìèéã îëæ ÷àäààä äýýäèéí íîìä ¿íýí ñýòãýëýýð õàíäâàë òýð áóÿí áîëîõ áèç ýý.
Deer sanal bishcen bux xumuustee sanal 1 bna, jostoi unen jum bishcen bna. 1700 gaad onii yed baruunii xeden xumuus mongoloor ayalaad lam nariin tuxai ingej bishcen bsan n sanaand orloo, ted nar zunii xaluund targan ööx tostoi max shanuulsh ideed l.. gedesee daaxgui boltoloo targalsan, tegeed bas jinxene buddiin josond dax mazag barix uildliig mash teneg buruu gej xoorondoo ineelden targan max idej bxad jiriin ard irged n unexeer yaduu amidraltai zun n bol eröösöö max iddeggui suu tarag uudag gej bishcen bna lee, tegeed lam nariig mash ix erx darxtai yag xumuusiig ailgaj surduulsh ix örgöl bariz abdag gej... ene baidal odoo öörshlögdsönuu gewel ugui, yaaxaaraa lam ner exner abdag jum be, yamar möngööröö unetee Cheep absh unadag bna aa, oi mod baigli delxiig buzarlaad baigaa xujaagiin zenxer plastik xogiig mod, oboonoos absh xaymaar jumaa böön xog...
yum medehgyi baij hydal daldagnadag tenegyyd ikhe baih yum!!!Gandangiin hooliig togon deer byzalgah bolj bna uu?ineedtei orchin chagiin zaluus yum medehgyigeen hynd byy gaihyyl!!!ta nariig yhaantai bolohoor chini hariulaya!!!yamarch baisan Gandangiin hooliig gal deer byzalgadag yostoi yum!!!ergyy tenegeen byy haryyl!!!yun yrelgen ter bol yuch bys?zaluu mini!!tyynees ikhe buyan zyglardag yum aa!!!Gandan honsoortnyyd aa!!!
хүн бүр ийм бодолтой, ингэж л амьдрах сайхааан. Одоо хөдөөд гандангийн лам нэртэй бүр дэд хамба, хамба гуай нар улс төржөөд, нэрээ дэвшүүлээд явах юм. Бодь сэтгэл, нигүүлсэнгүй үзэл юу гэж ойлгох вэ
Huue tegeed 1961 ond tursun hun 70-tai bolchdog yum uu? Mongoliin setguulch nar yamar surguuli haana tugsuhuuruu iim oron garan baidag bainaa.Selenge teneg gichii bichsen yumaa shalgaj baigaach erguu yatuu ve.
Zuv unsh daa, 1rt. 2rt: 39 ond tursun, 61 ond surguuli tugssun gejee. 3rt: uunii tuluu Selenge gej huuhniig gichii yatuugaar n duuddag n yuchiv dee, yamar ch hurdan garch irdeg muu ugs ve?!
Taana, mangir, sarmis, songino saikhan shuu. Hool amttai bolgono. Goyo sh dee. Lam nar ih yum aldaj bna daa. Hooloor hurtel hotsrogdood, ugyu mun buduuleg
aliva zuild zaaval utga shinjilgee notolgoo hergtei baidag.deerh humuus youg eserguutsej baina yag teriigee neg sudlaad ter lam naraasaa asuugaad uz....yesus shig sainl bol yesuusiin ach muul bol gesgeel ch geh shig.tiim yum buddhain shashind baihgui ta nar sain asuu.buh zuiliig asuuu medej av!!!!!!!!!! medeed uhaar
Ah ta buyantai hun shuu tand aj jargal sain saihaniig husii.Urt udaaan naslaarai...
Лам нарын хоолонд сармис хийх нь сахил номондоо харш байдаг юм.Уулын мод урт богино байдаг адил хүний дотор ч сайн муу нь ээлжилэн оршидог.Лам мөн адил хүн юм шүү.Зарим лам юу хийж байгаагаа мэдэхгүй муу үйл хийдэг.Үүнийг лам бүхэн ийм гэж үзэж болохгүй.Буддын гүн ухаан хоцрогдсондоо биш бид өөрсдөө юм унших дургүй байгаа юм.Бурхан багшийн сургааль бол хамгийн Шинжлэх ухаанч үнэн үзэл онол байдаг юм шүү.Монголчууд минь хоорондоо эвтэй байж номын цагаан буян дэлгэрэх болтугай.Хамаг амьтан гэгээрэх болтугай.Ерөөл тавьж байна.