-АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс авч буй санал асуулга маргааш 22:00 цагт дуусна. Ийн тав дахь Ерөнхийлөгч АТГ-ын тав дахь даргыг УИХ-д санал болгох хугацаа ойртсоор-
Оюутолгой төсөл, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой том хэргийг шалгаж, Ерөнхий сайдын алба хашиж явсан хоёр ч эрхэм тэргүүтэй хүмүүсийг баривчлан шалгаж буй Авлигатай тэмцэх газрын даргын суудал “ганхаж” эхэлжээ. Ер нь АТГ-ын даргын суудлыг суусан эзэндээ халтай “өргөстэй сандал’’-тай зүйрлэж болмоор. Учир нь 2006 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын 96 дугаар тогтоолоор АТГ -ын даргаар томилогдсон Б.Дангаасүрэн жил гаруйхны дараа буюу 2007 оны аравдугаар сарын 25-нд Австралийн Сидней хотод учир битүүлгээр амиа алдсан байдаг.
Дараа нь Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга, ЦЕГ-ын 803 дугаар ангийн захирагч бөгөөд Цагдан хорих төвийн дарга, Цагдаагийн академид гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгч, ЭЦГ-ын дэд дарга бөгөөд Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ЭЦГ-ын дэд дарга бөгөөд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргын албын хашиж явсан хашир туршлагатай Ч.Сангарагчаа 2007-2011 онд АТГ-ыг удирдсан.
Гэвч Эрүүгийн хуулийн Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн түүнд анхан шатны шүүхээс 2.4 жилийн ял оноосон. Тэрбээр давж заалдсан ч Дээд шүүх түүний ялын хэмжээг хэвээр үлдээсэн байдаг. АТГ-ын түүхэн тус газрын даргын албыг хамгийн удаан хашсан эрхэм бол Н.Ганболд. Тэрбээр 2011-2016 ажилласан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй УИХ-ын сонгуулийн өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргад цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулах саналаа 2016 оны тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, томилох ёстой байсан ч томилоогүй.
Ийн хоёр сарын дараа буюу долоодугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын долоодугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар хурандаа Х.Энхжаргал томилогдсон. Ийнхүү зургаан жилийн хугацаатай томилогддог тус газар 12 жилийн хугацаанд дөрвөн даргын нүүр үзжээ. Тэднээс нэг ч бүрэн эрхийн хугацаагаа дуустал албаа хашаагүй.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 24-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм. Ингэснээр тухайн өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхэлсэн.
Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулна гэдгийг мэдэгдсэн юм.
Ингэхдээ санал асуулгад оролцогч “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх. АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн шаардлага хангасан хүнийг санал болгох ёстой.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргасан. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаарджээ.
Тус мэдэгдэлд,
Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй. 2007 онд үүсгэн байгуулагдсан Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын хуулийн дагуу улс орны хэмжээнд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгадаг. Гэвч тэр, засгийн удирдлагуудын зүгээс Авлигатай тэмцэх газрыг “Транспэрэнси Интернэшнл" байгууллагын ''Авлигын төсөөллийн индекс”-т бага оноо авсанд буруутган улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал ихсэж байна. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нь зургаан жилийн хугацаатай томилогддог. Одоогийн даргын бүрэн эрх 2022 онд дуусгавар болох ёстой” гэжээ.
Түүнчлэн “Транспэрэнси Иктернэшнл' байгууллагын дарга Делиа Ферреира Рубио “Монгол Улс тус индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж үзэж буйгаа уг мэдэгдэлд дурдсан байна.
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс авч буй санал асуулга маргааш 22:00 цагт дуусна. Ийн тав дахь Ерөнхийлөгч АТГ-ын тав дахь даргыг УИХ-д санал болгох хугацаа ойртсоор. Харин АТГ-ын одоогийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх, Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг томилох эрх бүхий институт нь УИХ. Ийн АТГ-ын даргын ганхаж буй суудлыг түших, түлхэх үү гэдгийг парламентын гишүүд шийднэ.
Б.Билгүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Ми данжаадын гэрт еэбинь сараар зочилж мантуу дүүпүү идсэн хүн нэг л биш дээ..
21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа 21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно. 21.2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигч энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна: 21.2.1.Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй; /Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 21.2.2.Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй. 21.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг зөвхөн нэг удаа улируулан томилж болно. 21.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно. 21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
НААД ХУУЛИНД ЧИНЬ АЖЛАА ОГТ ХИЙХГҮЙ БОЛ АЖЛААС НЬ ХАЛНА ГЭСЭН ЗААЛТ БАЙНА УУ???БАЯРЦОГТИЙН ОФФШОР, С.БАЯРЫН ДОЛООН ХАУС ИХ ОЛОН ЖИЛ ЯРЬСАН ДАА. ТЭГЭЭД АЖЛААС НЬ ХАЛНА ГЭХЭЭР ДУРТАЙ ДУРГҮЙ НЭГ ШАЛГАМАР АЯДАЖ БАЙГААД ИТГЭХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ ГЭЖ ЗӨВЛӨМӨӨР БАЙНА.
Сайн хүн Бүхнийгээ би гэж нэрлэдэг хатагтай joyce anderson Би californal-д амьдардаг, өнөөдөр аз жаргалтай эмэгтэй гэж хэлдэг. Би ядуу зүдүү байдлаасаа гэр бүлээ аврах аливаа зээлдүүлэгчийг зээлдүүлэхээр хайж буй хүнд хандаж хэлэхэд өөрийгөө өгсөн гэж хэлэв. надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалтай байхын тулд 10.000,00 долларын зээл хэрэгтэй болсон бөгөөд би амьдралаа эхлүүлэхийн тулд 10.000,00 долларын зээл хэрэгтэй байлаа. Би энэ шударга хангалуун байсан 2 хүүхэдтэй ганц бие ээжтэйгээ адилхан бөгөөд бурхан нь 10,000 доллар . Доллар, хэрэв танд зээл хэрэгтэй бол зээлээ төлөх болно. Хэрэв та зээлийн эргэн төлөлтийг буцаан төлөх болно гэвэл түүнд доллар өгнө. и-мэйлээр дамжуулан: fundsservice0@gmail.com. Бурханд бид итгэдэг
Та зээл авах талаар бодож байна уу? Та бизнесээ эхлэхэд яаралтай зээл хэрэгтэй байна уу? Та өртэй юу? Энэ бол таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, илүү хэмжээний зээлийн 2% -ийн бүхий л төрлийн зээлийг бидэнд олгодог. Бидэнд имэйлээр хандаарай (fundsservice0@gmail.com) биднийг дэлхий ертөнцийг хадгалах болно.
Авлигын асуудлаар ялангуяа торийн ондор дээд албан тушаалд ажиллаж байсан хvмvvсийг шалгах ажлыг зоригтой эрчимтэй хийж байгаа учраас АТГ-ын дарга, дэ даргыг Хуулийн дагуу томилогдсон одроос эхлэн бvрэн эрхийн хугацааг дуустал ажиллуулах хэрэгтэй.
БАЯРЦОГТИЙН ОФФШОР, С.БАЯРЫН ДОЛООН ХАУС ИХ ОЛОН ЖИЛ ЯРЬСАН ДАА. ТЭГЭЭД АЖЛААС НЬ ХАЛНА ГЭХЭЭР ДУРТАЙ ДУРГҮЙ НЭГ ШАЛГАМАР АЯДАЖ БАЙГААД ИТГЭХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ ГЭЖ ЗӨВЛӨМӨӨР БАЙНА.
хийж байгаа гэдэг худлаа, хийсэн болж харагдахын тулд сүүлийн 2 сар л ийм өөрчлөлт гарлаа, өмнөх жилүүдэд яагаад хийхгүй байсан юм.
60 тэрбум яасан. бас олон хэргүүд яасан ажил хийхгүй хүнийг өндөр хангамжинд байлгаад байх уу.
Жанхуу баттулга, Баярцогт, элбэгдоржийн офшорын халуун мөрөөр АТГ, нямдорж оронгуут жанхуу учиргүй сандарч баасан авгай мэтийн меланхолик нөхдөөр бамбай барьж АТГ-г самрах, нямдоржийг зайлуулах тактик руу явж байна!!! Ахиад “Ганц”-д хэд хоног шивэртэй оймс баярцогтыг суулгахад л өөрийн эзэн болох атигар тарвага элбэгдорж,жанхуу баттулга нарыг барьж өгөх болохоор үнэхээр сандарч байна шүү!!! АТГ дарга хуулиараа бол 2022 он хүртэл ажиллах хугацаатай!!! Бага боловсролтой, бакалаврын дипломгүй балай баасан авгай жанхуугийн заавраар баярцогт, сайханбилэг, бямбасайхан нарыг суллаж, өөрийн идэж уусан төмөр замын хэрэг, номурангийн луйвар, 17 чингэлэг спиртийн хавтаст хэргийн баримтыг бүгдийг устгах ажлыг л хийх болно!!!
Ertuntsuus tasarch, buren tom hemjeenii, tansag goe figurtai, songodog bujgiin hun shig bardam elite turhtei, mushgirsan urt gangan huzuutei dinozavriin barimal bariad ehellee. Daraa ni zulzagiig ni mun hiine. Uunii umnu tansag gangan morinii barimal hiij unagiig ni orhison bailaa. Guitseenee. Mun American naizdaa maliin arisan gadartai tansag tonogloltoi avdariig ni hiij ugch urnuus sallaa daa. Tumen nast hee ygalz, alhan hee,aranzal ulaan gal zereg undesniihee umiig zaaval oruulna shuu dee. Het bolovsruulsan,tegsh gilger gulgur aris taaraldsaniig,zarim gazart ni zoriut tsoolj, zarim gazart ni ovgor tovgor uusgej,gaigui uran buteel bolgoson ch zarsandaa odoo hurtel haramssaar l bn. Bi dahin yag tiim avdar hezee ch hiin chadahgui sh dee. Uran buteel huniig uurchlun taivshruulj chaddag um shuu

Erhem unshigch ta,tur ch atugai saataj, bichsen umiig min unshij setgeldee tusuulj baysaarai.
за ямар шинэ юм биш дээ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ХЭНБУГАИЧ БАИ ЗААВАЛ АТГ-н ДАРГЫГ СОЛИХООР УЛАИРДАГШ ДЭЭ бодвол өрсөлдөгчөө цохих МУНА БОЛГОХ ГЭЭД Л УЛАИРДАГ АЛБАН ТУШААЛ ЮМ БАИЛГҮИ
Шудрагаар ажилаа хийж чадахгүй МАНын гар хөл болсон ийм юмнуудыг даруй зайлуул
Одоогийн АТГ-ын дарга бол "60 тэрбум" бүлэглэлийн тэнд тавьсан мануухай юм. Өөрийн бүлэглэлийн газрын наймаачин, оффшорчдыг шалгахгүй гэсэн болзолтойгоор дарга болж орон тоо бөглөж байгааг нь одоо хүмүүс бүгд мэддэг болсон.
Энэ Энхжаргал өөрөө но-той хурдан өөрчлөх нь зөв. Нэг талыг барьж одоогийн УИХ-ын даргын ивээлд багтсан нөхөр юу ч хийхгүйш дээ. Өөр үнэнч шударга, мэдлэгтэй хүнийг томилохыг санал болгож байна.
Энэ Энхжаргал өөрөө но-той хурдан өөрчлөх нь зөв. Нэг талыг барьж одоогийн УИХ-ын даргын ивээлд багтсан нөхөр юу ч хийхгүйш дээ. Өөр үнэнч шударга, мэдлэгтэй хүнийг томилохыг санал болгож байна.
Baasan Uyanga gesen 2 emegteig tokhirno gej bodoj bna,
Тэсэж үлдээх гэж С.Баярыг хуурамчаар хорьж жүжиг зохиогоод хол явах уу? Хуучин энэ арга мэхэнд монголчууд үнэмшдэг байлаа.Одоо энэ арга хол явахгүй! Өөр олон гоё хуурах мэхлэх арга байна шүү дээ.

Транспэрэнси Интернэшнл манай АТГ-ийн даргыг сайн ажиллаж бна дүгнэж буй бол монголын ард түмэн муу ажиллаж бна гэж дүгнэж бна. Энхжаргал гадаад ,дотоодгүй ард түмэн шахаж шаардсанаар Баяр,Баярцогт мэтийг барьж хорьж ажил хийж байгаа дүрийг үзүүлсэн. Гэтэл 2016 онд томилогдсон Энхжаргал юу хийв. Ард түмэн шаардаагүй бол урьдах Ганболдынхоо ижил намын луйварчдаа хамгаалаад л суугаад байх байсан. Одоо ч хийж гавьсан юмгүй л бна. Олон түмэн их юм хүлээгээд байгааг мэдэж байгаа ч мэдлэг нь хүрдэггүй юм уу,мэдэл нь хүрдэггүй юм уу авилгатай тэмцэхгүй дүлэгнээд л бгаад бна шүү дээ. Монголд яг одоо яст мэлхийн хурдаар ажилладаг ийм хүн огт хэрэггүй. Авилгатай,авилгачидтай тэмцэхийн тулд амиа ч өгөх эх оронч хүн л хэрэгтэй. Авилгатай тэмцэхээр намаа алдчих гээд Энхжаргал мэт нь хөдлөхгүй бна гэтэл авилгатай тэмцэхгүй эх орноо алдаад дууслаа шүү дээ Монголчууд минь ээ! Энхжаргал хэдхэн луйварчид барьж хорьсноор авилгатай тэмцэж бна гэвэл эндүүрэл. Нөгөөдүүл нь өвдлөө гэнэ,дараа нэг мэдэхэд хэрэгсэхгүй болчихно биз. Гарамгайбаатар улсаас хичнээнийг хулгай хийлээ гэтэл өнөөдөр хэрэг нь хэрэгсэхгүй болчихлоо. Ерөнхийлөгчийн прокурорууд ч гэсэн яаж ажиллаад байгааг гайхаж бна. Нөгөө бөөн бөөнөөр мөнгөө офшорт хийсэн луйварчид яасан ,таг. Хэн ч түүний араас ажиллахгүй,ажиллуулах ч үгүй бна. Энэ 2 намын авилгачид мөнгөнд дуртай нөгөө хэдэн хуулийнхныг авилгадсан хэвээр ганц ч хэрэг илэрсэнгүй. Ард түмэн шүүх ,прокурор,АТГазрыг өөрсдөө гартаа авахаас өөр гарц алга. Шударга шүүх засаглалгүй Монгол улс дэлхийн шившиг ч болж дууслаа.

Хуучин АТГ-н дэд даргаар ажиллаж байсан Сундуйсүрэнг тавих хэрэгтэй хувь хүний бодол хэлмэгдсэн байх магдлалтай ажил сайтай шудрага хүндээ
Хуучин АТГ-н дэд даргаар ажиллаж байсан Сундуйсүрэнг тавих хэрэгтэй хувь хүний бодол хэлмэгдсэн байх магдлалтай ажил сайтай шудрага хүндээ