Сүүлийн хэдэн жилд шүүхийн шинэчлэл хийгдэж үүний үр дүнд шүүхийн захиргааны байгууллагатай болж, бие даасан дагнасан шүүхтэй , шүүгчийн цалин өндөр болсон зэрэг олон ажил хийгдсэн. Нөгөө талд нь хараат бус ажиллаж чадахгүй шүүгч шүүх байгууллагын шинэчлэлийг алж байна .
Би Захиргааны хэргийн шүүхиин “ЗАРИМ “ шүүгчийн тухай хэлж байна Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг шүүгч хууль бус ажиллахаар бусад шүүгч муу хэлэгддэг тал бий. Гэхдээ хууль бус ажиллагааг толгойлж ажилладдаг шүүгч байгаа талаар олон удаа хэлж байгаа.
БГД-ийн 4-р хорооны нутагт хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажил эхэлсэн. Тэр нь газар булаах бүлэг зохион байгууллалттай ажиллагаа болон хувирч 5 жил маргасны эцэст шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Газрын маргаан үргэлжилж байх хугацаанд барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох улсын байцаагчийн акт, газар шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй барилгыг барьж дуусган улсын комисс ажиллуулсан асуудал үргэлжилсэн маргаан болж байна.
“Голден парк” хотхоныг барих ерөнхий төлөвлөгөө, газар олгосон засаг даргын захирамж бусад эрх зүйн бичиг баримт иж бүрдэлгүй байхад комисс ажилласан учраас комиссын актыг хүчингүй болгон дахин комисс ажиллуулан үүсээд байгаа зөрчлийг арилгуулан, уг барилгыг “Мэдээллийн сан’’-д орох бололцоог хангах, байранд орсон суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, зэргэлдээх байгууллагын аюул осолгүй хэвийн ажиллах боломжийг олгох гэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанаар 2 дахь маргаан эхэлсэн.
Нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг захиргааны хэргийн шүүх буруугаар ойлгож хууль зөрчсөн шийдвэр гаргаад байгаа нь ашиг сонирхолын зөрчил, захиалгатай холбоотой гэж хардаж байгаа. Цугларсан нотлох баримт, шинээр илэрч байгаа нөхцел байдал зэрэг нь шүүгч алдаа гаргахгүйгээр хэрэг шийдэх боломж бүрэн байдаг. Гэтэл шүүгч мэргэжлийн гэхээсээ илүүтэй санаатай зорилготой байдлаар хэрэг шийдвэрлэж байгаа нь захиргааны хэргийн шүүхийн шүүгчид бизнөсийн аргаар ажиллаж амьдардаг болчихоо юу гэж бодохоор байна.Энэ хэргээс үүдэлтэй ноцтой хэрэг бүү гараасай л гэж бодогдох болсон.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал хуулийн хүрээнд шударга ажиллах гэж бодсон байх. Гэвч хэрэг шийдэгдэхгүй удаж дээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх ажиллагаанд их нөлөөтөй оролцох болсон, хариуцагч өөрийн гэсэн зарчимч байр суургүй гуравдагч этгээдийг дагаж дуугардаг болсон зэргээс шалтгаалаад барилга ашиглалтанд оруулах улсын комиссын 2012.10.01-ны өдрийн 326/2012 тоот, 2013.02.21-ны өдрийн 112//2013 тоот актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Материалимпэкс ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон “ ШИЙДВЭР “гаргахаас аргагүй байдалд орсон байх.
/ 2013.08.28-ны едрийн 345 дугаар шийдвэр /
Давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Соёл-эрдэнэ, Т.Энхмаа, ерөнхий шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар “Материалимпэкс” ХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Ц.Цогтын илтгэсэнээр хэлэлцээд анхан шатны шүүхийн 345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон. Энэ бол тохирсондоо байхаас ч өөр аргагүй байдалд хүрсэн гэж бодож байна. Шүүхийн шат ахих тусам шударга байдгийг бас үзсэн. Энэ бол нэг удаагийн хэрэг юм Гэхдээ олны дунд цөөн шударга хүн байдаг шиг байгаа юм.
Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгч О.Зандраа, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Ц.Сумъяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хуралдаанаар, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гарга-сан гомдлыг Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд “ Материалимпэкс” ХК-ийн нэхэмжпэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс”-ын 2 актыг тус тус хүчингүй болгож өөрчилсөн / 2014.01.06-ны өдрийн 04 дугаар тогтоол /
Энэ тогтоол гарснаар захиргааны хэргийн шүүх бүх шатандаа чичиргээнд орж гуравдагч этгээд ерөнхий шүүгчид гомдол гарган сандарч эхэлсэн. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Материалимпэкс” ХК-ийн захирал Б.Зориг авлига өгдөг шүүгч авдаг шүүгчийн хүүхдийн сургуулийн төлбөрийг даадаг гэж цоллож байгаад Б.ЗоригийгАвлигатай тэмцэх газарт шалгуулж үзсэн. Байранд орсон суугчид хүртэл хэвлэлийн бага хуралхийж Б.Зоригийг муу хэлж зүхэж өерсдийнхөө амь амьдрал эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө бодохгүй, хүнд хууртаж залилуулж байгаагаа ч тоохгүй хүн муулах аргад хүч нэмэгдүүлэн шуугиж эхэлсэн. Энэ бүгдийг шүүхэд нөлөөлж байгаа нөлөөлөл гэхээс өөрөөр хэлэх арга байхгүй.
Шүүхийн орчинд ямар муухай бүдүүлэг шударга биш байдал бий болсныг зүйрлэж хэлэх муу үг олдоогүй дээ. Энэхүү хүчтэй сэтгэл зүйн нөлөөллийн дараагаар гуравдагч этгээд ерөнхий шүүгчийн нэр дээр гаргасан гомдлоо татаж " Шинээр илэрсэн нөхцөл байдал“ гэсэн 17 хавтас материал гаргаж ирснийг Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч М.Батсуурь хүлцэнгүй хүлээн авснаар хариуцагч, гуравдагч этгээд, шүүгч нар болон шүүхийн гадна байгаа хүмүүсийн санаа тайвширсан гэж болно.
“Голден парк” хотхоны барилгын захиалагч нь С.Нямдаваа гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч нь “Эко констракшн” ХХК байдаг. Ийм ажил хариуцсан хүн "Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт, Ил далд ажлын актууд, Ажлын журнал “ зэргийг мэдээгүй мэдэх боломжгүй зүйл шинээр илэрсэн тул хүлээж авна уу гэсэн хүсэлт гаргаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дэмжиж хүч хавсарсан нь яах ч аргагүй хууль бус үйлдэл мөнөөсөө мөн. Хариуцагчид өөрийн мэдэл байхгүй юу гэж хэлэх ямар бичиг үйлдэхээ заалгаж байгаа нь шинээр илэрсэн нөхцөл байдлыг дэмжиж байгаагаар илэрдэг.
Хүсэлтийг хүлээж авах эсэх тухай Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Цэцгээ нарын бүрэлдэхүүнтэй Ч.Тунгапагын илтгэснээр хянан хэлэлцээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахинхянуулахтухай гуравдагчэтгээдийн хүсэлтийг хангаж "... хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ан-хан шатны шүүхэд буцаасугай “ гэж ёс төртөйгөөр “ 2014.04.21-ны өдрийн 39 тоот шүүхийн тогтоол ” гаргасан байгаа.
Энэ бүлэг захиалгат шийдэл нь муу муухай зүйл араасаа дагуулж мэдэх тул болж өнгөрсөн болон одоо болж байгаа зүйлийг олон нийтэд мэдээлж цаасан дээр буулгаж байгаа юм шүү. Хэрэг анхан шатанд буцаад шударга шийдэгдэх найдваргүй болсныг мэдэж байлаа Гэхдээ ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хүсэлт гаргаж үзлээ. Хүсэлтийг хүлээж аваагүй, хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн байлаа. Нэгдүгээрт тохирсон байх, хоёрдугаарт дээрээс чиглэлтэй учраас еөрсдийгөө эвгүй байдалд оруулахгүй байхын тулд хүчиндэж шийдэхээс гарцаагүй байдалд орсон.
Энэ хэрэг /маргаан /-ийн тухайд хуулийн зүйл заапт яриад ямар ч нэмэргүй болох нь хурал болгон дээр мэдрэгддэ.г Шүүгч нар худлаа анхааруулж, сануулж хөшигний ард найруулсан зүйлээ итгэл үнэмшил оруулах гэсэн арга хэрэглэж тохирсоноороо шийдэж байгаа нь илэрхий харагдана. Хэргийг шийдвэр гаргалгүй нууж дарж болдоггүй учраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүх хуралдааныгшүүгч О.Оюунгэрэл даргалж шүүгч Э.Халиуна, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд “ Материалимпэкс” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож 322 дугаар шийдвэрийг 2014.07.21 ны өдөр гаргав.
Ингэж шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн хүсэлтийг хүлээж авсан шийдвэрийг баталгаажуулах аян өрнөсөн. Нэхэмжлэгчид үлдэж байгаа ганц боломж нь шат дараалан гомдол гаргах шүүхийн шат өгсөх тутамд шударга байна уу үгүй юу гэдгийг дахин үзэх л байлаа. Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж шүүгч Н.Хонинхүү, Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд дээрх 322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй гэж 355 тоот магадлалыг 2014.09.03-ны өдөр гаргасан
Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаас аргагүй байдал үүссэн Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж шүүгч Х.Батсүрэн.Ч. Тунгалаг, Ц.Сумъяа, П.Цэцгээ нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлдэлцээд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 322 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 355 дугаар магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй гэсэн 259 дугаар тогтоолыг 2014.11.10-ны өдөр гаргалаа.
Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн яаж гаргахыг зохион байгуулж байна гэж хардаж байсан болхоор шударга шийдвэр гарна гэж итгэх итгэл хяналтын шатны шүүхэд байхгүй байв. Харин улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг арай шударгаар хандах болов уу гэж горьдож байлаа Гэтэл сахил аваад шал дордов гэгчээр 2015.01.22-ны өдрийн 6/218 тоотоор "... хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2014.11.10-ны өдрийн тогтоолоор.... захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 322 дугаар шийдвэр,... давж заалдах шатны шүүхийн 2014 оны 355дугаар магадлалыгхэвээр үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ... “ гэж хариу өгч мөн яаж ажиллах боломж байж болох талаар зөвлөмж өгсөн байгаа юм.
Энэ бүх шийдвэрийн эцэст дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж хэнтэй ч юу ч яриад нэмэр байхгүй. Харин шүүхийн шийдвэр эцсийн байдаг одоо түүнийг биелүүлэх үүрэгтэй гэсэн хариу газар бүрээс ирдэг болсон. Ингээд шийдвэрийг биелүүлэхийн тул албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас байх шаардлагатай тул шүүхэд хандахаас өөр гарцгүй болж хүсэлт гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2015.02.10-ны өдрийн 1/1101 тоот бичгээр “... нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн ...322 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас олгох үндэслэлгүй байх тул... хүсэлтийг буцаан хүргүүлж байна гэж хариу өглөө.
Хэрэг шийдэгдэж дууссан шийдвэрийг нь биелүүлж болдоггүй. Шийдвэр биелэгдэхгүй юм бол шүүх хэрэг шийдвэрлэх хэрэг байгаа юм уу гэсэн асуултанд хариу хэлчих газар одоогоор байхгүй байна. Бүгд л шүүх шийдсэн тул оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа Ерөнхийлөгчийн тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд ханд гэсэн чиглэл өгдөг Энэ газрын дарга нь шүүгчтэй хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин одоохондоо бий болоогүй гэсэн байдалтай хариу хэллээ
Захиргааны хэрэг иймэрхүү байдлаар үргэлжилж байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэд дахин хянуулж болох учраас үргэлжилж байгаа гэж үзэж байна.
Саяхан Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж шүүгч Л.Атарцэцэг,Х.Батсүрэн,Ч.Тунгалаг, Ц.Сумъяа нарын бүрэлдэхүүнтэйгээр нэхэмжлэгчийн шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн хүсэлтийг хянан хэлэлцээд хүлээж авахгүй гэсэн.
Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь шүүх хуралдааны эхэнд бүрэлдэхүүнээс татгалзахгүй юм байгаа биз дээ, татгалзаад ч үүнээс өөр бүрэлдэхүүн байхгүй гэдгийг надад хандаж хэлж байна билээ. Намайг хуулийн боловсролгүй юмны учрыг олж, хужрыг тунгаах чадваргүй гэж үзэж байгаа учраас урьдчилан анхааруулаад, шүүхийн шийдвэрийг хүчиндэж гаргаж байгаа байх. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд бичиг баримтын зөрчил нь арилж “Голден парк’’-2 хотхон орц гарцтай зам талбайтай болж уг байр “Мэдээллийн санд" орж тухайн байранд орсон суугчдад ашигтай байх болно гэдгийг хэлж үзлээ тоосонгүй.
Маргаан газар авч иргэний хэрэг болон өргөжиж мөн л тоглолт явагдаж байгааг үргэлжлүүлэн мэдээлэх болно.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг журмын дагуу явуулах гэхээр хүлээж авахгүй байгаа атлаа Онцгой байдал, Цагдаагийн хүмүүсээр хаалт хамгаалалтыг эвдүүлж хүчирхийлэл үйлддэг боллоо. Хууль зөрчиж баригдсан барилгад улсын төсвөөр зам тавиулах болж байх шиг байна. Би буруу зүйлийн өмнө буулга мулталж өвдөг сөгдөхгүй.
Баянзүрх дүүргийн иргэн Г. Аюушмаа
Сэтгэгдэл0
Атарцэцэг ёстой нохойны шүүгч, тэр авгай тэтгэвэртээ гарч зөв эрүүл шударга шинэ халаа шүүгчид байраа тавьж өгөөсэй. Ёстой бүтэхгүй ээ.