“Эрдэнэт” үйлдвэрийг монгол хүн бүр сонирхох эрхтэй. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр бол Монголын эдийн засгийн “саалийн үнээ” болсон төрийн компани, түмний өмч. Хямралын энэ цаг үед “Эрдэнэт”-ийн өгөөж буяныг улам ихээр санагалзаж буй. Тэгвэл саалийн үнээний “сүү” татарч, баларч дампуурахын ирмэгт тулсныг хэд хоногийн өмнө Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж УИХ-ын чуулганы танхимд мэдэгдсэн юм.
Тэрээр “... “Эрдэнэт” үйлдвэрийг мөнгөтэй байхад энэ мөнгө байгаад байсан. Тусад нь банкинд хадгалж байсан. Өнгөрсөн хавар зэсийн үнэ унаснаас шалтгаалаад дотоод төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны төлбөр нэхэгдээд энэ мөнгийг хэрэглэчихсэн. Оросын тал лицензид өөрчлөлт орсны дараа Советоо хуралдуулж ногдол ашгаа авна гэсэн. Тийм учраас гаднын зээл тусламжийн эх үүсвэрээр ч юм уу, ямар нэг байдлаар шийдвэрлэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт энэ мөнгө байхгүй. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшх ногдол ашгийг Оросын талд өгөөгүй. 2012, 2013 оны ногдол ашиг нь 70 гаруй сая ам.доллар байдаг. 2014 оных нь улсын төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг болсон.
Аваагүй. Учир нь Совет хуралдаж, ашгаа хуваах шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотой. Ингэхээр “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй 100 гаруй сая ам.долларын өрөнд орчихоод байна” гэсэн юм. Хэлсэн үг нь энэ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн дээрх мэдэгдлийг эсэргүүцлээ. “...Банкнаас зээл авсны төлөө “Өө энэ чинь өртэй, дампуурах гэж байгаа үйлдвэр байна” гэж ярьж болохгүй биз дээ” гэв.
Ингэхдээ “...2012 оны ногдол ашиг 47 сая ам. доллар нь өнөөдөр ч манай үйлдвэрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эргэлтэд байж л байгаа. Бидний зүгээс энэ 47 сая ам. долларыг Оросын тал руу шилжүүлэх гэхээр аль байгууллагынх нь данс руу шилжүүлэх нь тодорхойгүй байсан. Яагаад гэвэл Оросын талын 49 хувийг эзэмшигч нь албан ёсоор тодорхой болоогүй байсан учир бид шилжүүлэх боломжгүй байсан.
Харин одоо бол албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болсон болохоор энэ асуудал цаашаа үргэлжлээд шийдэгдээд л явна. Манай “Эрдэнэт” үйлдвэр жилдээ нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргадаг том борлуулалттай. Оросын талын хувьцаа эзэмшигчид төлөх дээрх мөнгийг өнөөдөр ч гаргаад өгсөн байж л байгаа. “Ростехнологи” мөнгөө хэзээ авъя гэнэ, бид тэр үед нь ямар ч асуудалгүй гаргаад л өгнө” гэлээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн Монголын 51 хувийг эзэмшигч нь Төрийн өмчийн хороо. Тэр хорооны дарга нь Ц.Нанзаддорж. Энэ хүн “Эрдэнэт” үйлдвэр 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон. Төрөөс гаднын зээл тусламж юмуу, ямар нэг хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхгүй бол болохгүй гэсэн. Харин түүний удирдлагад ажилладаг, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн болохоор өнөөдөр гаргаад өгсөн ч чадна гэж мэдэгдлээ.
Тэр зөвхөн 2012 оны ногдол ашиг 47 сая ам.долларыг л ярьж байна. Гэхдээ төлнө, “Эрдэнэт” үйлдвэрт хүндрэл, хямрал нүүрлээгүй гэж байна. Ингэхээр төр болон түмэн олон энэ хоёр эрхмийн хэнийх нь үгэнд итгэх болж байна вэ. Дахиад хэлэхэд “Эрдэнэт”-ийн асуудал монгол хүн бүрт хамаатай. Учир нь төрийн компани, түмний өмч билээ.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Mongoliin bish khedhen khynii saaliin ynee baikhaa, odoo khurdan khuvichilakh kheregteidee.
Баярцогтоо,Сайханбилиг ээ ТА хоер оюутолгойг эдэнэтийн хэмжээнд хүртэл гэрээбайгуулж чадахгүй бол эрдэнэтээс 10 хувь доогуур ч атугай гэрээгээ байгуулж бологүй юу мал минь ээ ийм байж төр зхсаг гэж хашгирч өлёөэ олон түмнийг турхирах хжржгүй шүү дэээ энэ хүзүүгүй ерэнхийлэгч элбэгдорж ч мөн адил дурак ШАРГАМОРЬТЫН уулын хир дээр орд хашаа сүндэжлүүлэ барихыг урьдал болгохоохыг мэддэг монгол орныг бага ч гэсэн хөгжүүлэхийг боддогүй цагаач ерэнхийлэгч юм даа иргэд ээ Элбэгдоржийн огцорхоор байрлах орд харшийг харцагаа Шарга морьтын чанх хир дээор ёамарын модны төгөл дотор барьсан байгаа
монгол орныг самарсан Элбэгдорж тэргүүтэй ардчилсан нэртэй хулгайч нарыг сөнөөх хэрэгтэй
ЭРДЭНЭТ БОЛ АСУУДАЛГҮЙ ТОМ ҮЙЛДВЭР, БҮГД ТӨСВӨӨС СААЖ АМЬДАРЧ ОРШИН ТОГТНОЖ БАЙХАД УЛСЫН ТӨСВИЙН ГОЛЫГ НУГАЛДАГ, ТӨСӨВ БҮРДҮҮЛЭГЧ БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭ БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖЭЭД АЖИЛЛААСАЙ.
Ene Nanzaddorj ch hugiin er gesen dee. Hun chanar muutai
Darhanii tumurlugiin vildveriin darga baihaas ni medehiin baina. Davaatseren darga ch mundag hvn de. Hydlaa yarina gej baihgvi hudulmurch daryy bolovsroltoi shynalgvi hvn. Erdenet vildvert gvi mun zuv darha avaachij tavisan shvv.
Тэгвэл Даваацэрэн дарга байгаагүй бол Эрдэнэт өнөөдөр биш аль хэдийн дампуурсан байх ёстой.
Оросод өгөх ёстой тэр мөнгийг Даваацэрэн хүргэн Элбэгдоржтойгоо хуваагаад хуссан байх гэж хардаж байна
Чааваасс. сэтгүүлчид сонгуулийн үе эхлэхээр ингэж л жаал тав гурван цаас олдог. Одоо Оюутолгой Эрдэнэт 2 лл жаал оролдож шантааж хийх арга руугаа орж . Сэтгүүлчид минь ээээээ. Жинхэнэ бичигч , оюунлаг ухуулагч бай л даа.
Mongol setguulchdiin yadmag medleg, hudulmurch bish zan songuuli duhuhuur l medegdeh um daa hugiin umnuud. Ajlaa hun shig hiihed yadgiin. Ard tumendee heregtei medeelel bichhed yadgiim bee?