sonin.mn


Хар тамхи, мансууруулах бодисын аюул занал Монголд эзэрхийлж буйг төрийн тэргүүн ард иргэддээ хатуу санууллаа. Өнөөдөр    БНХАУ-д Монгол улсын 17 иргэн хар тамхины хэрэгт доод тал нь 7 жилийн ялтай хоригдож байна. Тэдний нэг эгч дүү хоёр манай талын хүсэлтээр өнгөрсөн сарын сүүлээр эх орондоо ирсэн билээ.

Эгч дүү хоёр өөрсдийгөө хэлмэгдсэн гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл эгч дүү хоёр Бээжингийн онгоцны буудлын бие засах өрөөнд цүнхээ тавцан дээр тавьчихаад 00-д орчихоод гараад иртэл цагдаа нар гарч ирээд бариад авчихсан гэж байгаа. Тэд өөрсдийгөө хэдийгээр ямар ч буруугуй гэж мэдүүлсэн ч цүнхэндээ мансууруулах бодистой нь эд мөрийн баримтаар илэрчээ.

Хар тамхины хэргээр ял сонссон эгч дүү хоёр Монголд ирж Зайсангийн дамжин өнгөрүүлэх шоронд хоригдож байгаа ч тэдний эрүүл мэнд муу байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Гэнэтийн цочролд орсон дүүгийнх нь ухаан санаа орж, гарч сэтгэцийн эмгэгт нэрвэгджээ. Клиникийн төв эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй дүү нь үргэлж хятадаар ярьж, ээж аавыгаа ч танихгүй сэтгэцийн гүн хямралд орсныг тус эмнэлгийн өвчтөнүүд ярьж байна.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин