sonin.mn
 
Сонгинохайрхан дүүргийн XXVII хороонд байрлах “21 худалдааны төв”-д гал гарчээ. Тус дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авсан байна. Мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
 
Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж тавдугаар давхарт байсан 0.8-52 настай дөрвөн иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Тиймээс галын дүгнэлтийг гаргахаар шинжээчдийн баг ажиллаж байгаа ажээ.
 
Б.Отгон
Эх сурвалж: "Нийслэл таймс"