sonin.mn

Сүүлийн үед БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн цэргүүд хил зөрчих явдал олонтаа гарах болжээ.
Албан мэдүүлгээр тэд цэцэг, жимс, өвс ногоо түүж яваад санаандгүй ороод ирсэн гэдэг аж.
Хамгийн сүүлд гэхэд л Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийнхан БНХАУ-ын талаас явганаар хил зөрчсөн этгээдийг саатуулсан байна.

Саатуулагдсан этгээд нь  Баяншанд станцын Балгантын постын цэргийн алба хаагч Зан Хао На гэгч байсан бөгөөд мөн л сайхан цэцэг, ногоо түүж яваад санаандгүй орж ирсэн хэмээн өгүүлсэн аж.
Түүнийг БНХАУ-ын талд хүлээлгэж өгсөн байна.

Э.Мягмар