Миний эргэн тойронд, ах дүү төрөл саданд цагдаагийн албанд ажилладаг хэн нэгэн байхгүй л дээ. Би жирийн нэгэн төсвийн байгууллагын албан хаагч. Өнөөдөр бид "шинэчлэлийн" гэх уур амьсгалаар хаа сайгүй өрнөх өөрчлөлтийн их салхитай зэрэгцэн алхаж байна.
Өөрчлөлт хийгдэж байна гэдэг бид нийгэмдээ идэвхтэй амьдарч байгаагийн тод жишээ. Гагцхүү өөрчлөлтийн үр дүнг хүлээж авах нь хүн бүрийн хувьд адилгүй. Саяхан хууль зүйн салбарын шинэчлэл, хуулийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн талаарх Х.Тэмүүжин сайдын ярилцлагууд өдөр тутмын хэвлэл, сонинуудаар гарлаа.
Цагдаа, дотоодын цэргийн албанд хийгдэх бүтцийн өөрчлөлтийн талаар сонирхож уншсан юм.
- Дотоодын цэргийг татан буулгах тухай, цагдаагийн удирдлагын эрх мэдэл нь хэтэрхий "данхайсан" тухайг урвуу харсан пирамидаар дүрслэн ярьсан байлаа. Энд иргэн хүнийхээ тухайд санал нийлэхээргүй зүйл ажиглагдсанаа хуваалцаж сууна.
Цагдаа, хүчний байгууллага гэдэг шаталсан удирдлагын системд захирагдаж зангидсан гар шиг нэгэн дуугаар зэрэг хөдлөх тусгай үүргийн субъект. Удирдлага хэчнээн бөх бат, холбирч өөрчлөгдөлгүй үйл ажиллагаагаа жигд явуулах нь тэдний үүргийн биелэлтэд дээд зэргээр нөлөөлөх юм гэж би боддог.
Энэ нүсэр бүтцийг өөрчлөх амаргүй. Өөрчлөлт хийгдэж, цагдаа иргэддээ ойртож хамтарч ажилладаг болсон нь харагдаж байна. Алаг машинтай "сэлгүүцдэг" гэж адлаад байдаг цагдаа нь иргэдийн дуудлагад шуурхай ирж байна, асуудлыг түргэн хугацаанд шийдэж байна.
Цагдаа дуудчихсан, одоо тэд ирэхээр амар тайван болчихноо гэж согтуу нөхөртөө дээрэлхүүлэн уйлж суусан эмэгтэй сэтгэл тайвшрахыг харж байлаа. Энэ нь цагдаагийн албаны ажил сайн явагдаж тэд иргэддээ ойрхон байгааг харуулж буй.
Харин ч цагдаагийн албан хаагчийг улам бүр хүчирхэгжүүлж, тодорхой эрхийг нь бүрэн өгөх эрхтэй гэж боддог. Бүхий л шатны сургалтаар нь жинхэнэ боловсорч гарсан, ёстой л шижигнэсэн залуу офицерууд хэн нэгэн нөлөөтэй нөхөрт буруу үйлдэлд нь шаардлага тавьсныхаа төлөө элдвээр доромжлуулан, эцэст нь өөрийгөө хамгаалж зөрүүлж гар хүрснийхээ төлөө өөрөө хэрэгтний ширээнд сууж байна.
Энэ нь тэд хамгаалах үүргээ хуулийн дагуу биелүүлэхийн тулд наад захын шаардлагаа тавих, хуульд заагдсан арга хэмжээг авах эрх нь боогдмол байгааг харуулж байгаа хэрэг биш гэж үү.
Цэргийг мянган өдөр хооллоод нэг л өдөр ашиглана гэсэн үг бий. Үймээн самуун дэгдэх, гэнэтийн их хүчин шаардлагатай үед цагдаагийн алба хаагчдын хүч дутагдаж, цагдаа халдлагад өртөн өчнөөн олноороо бэртэж гэмтэж байсныг алдарт долдугаар сарын 1-ний хэргээс тодорхой харж байлаа.
Нийгэмд гэмт хэргийн төрөл зүйл ихээр нэмэгдэн гарах боллоо, гэмт хэргийн илрүүлэлт тааруу байна, цагдаа ажиллаж чадахгүй байна, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн асуудал өдрөөс өдөрт буурч байна гэх чих дэлссэн олон мэдээлэл сонсогддог. Ингэхэд бид "цагдаа" гэх албан хаагчаа хэр мэддэг билээ.
Өөрт учирсан золгүй явдал, гэмт хэрэгт өртөх үедээ цагдаад ханддаг ч нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж буй өнөөх л "цагдаад хандаад нэмэргүй, цагдаа олж чадахгүй, цагдаа авилга авдаг" гэх үзэж хараагүй "сохор" ойлголтдоо гүн гүнзгий итгэснээс өргөдөл гомдлоо төгс шийдвэрлүүлэхгүй орхидог.
Гэтэл гэмт хэргийн илрүүлэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, цагдаагийн албан хаагчийн арга техник нарийсч, хууль эрх зүйн байдал нь.сайжирч нэг үгээр хэлбэл Монголын цагдаа хүчирхэг болж ирсээр л байгааг мэддэггүй, мэдэж ойлгохыг ч хүсдэггүй. Бид ижилхэн л хүний нийгэмд амьдарч байна.
Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх явцад хүмүүсийн ухамсрын асуудал тэр бүр харилцан адилгүй. Цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилнө гэхээсээ илүүтэй иргэдийнхээ боловсролд нийгмийн ёс суртахуун, хүний эрх, эрх зүйн мэдлэгийн талаарх мэдлэгийг багаас нь цэцэрлэгийн боловсролоос эхлүүлэн олгох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн ухамсарт түвшнийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой санагддаг.
Анзаарч байхад бид аливаа асуудлаа бүрэн гүйцэд шийдвэрлүүлж, нэг талаар хохирлоо барагдуулж сэтгэл хангалуун үлддэг хэдий ч өөрсдөө жижиг боловч зөрчил гарган (замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл г.м) өнөөх л цагдаатайгаа орооцолдоод ирэхээр төвөгшөөж эхэлдэг.
Юмыг хараар будаж болно, харин түүнийгээ цагаанаар эргүүлэн будах амаргүй. Асуудал гарахаар л цагдааг санадаг, өөрөө асуудалд хамааралтай оролцвол цагдааг буруутгаж төвөгшөөдөг, нэр хүндийг нь унагах түгээмэл сэтгэл зүйд автдаг бүрхэг ойлголт хэзээ арилах вэ.
Цагдаа гэдэг албан хаагч бүр байхгүй юм гээд төсөөлөх гээд үзье. Би Чингисийн цустай гэж омог бардам дүүлэх исгэлэн цустай, цөс ихт Монгол эрчүүд ямар ихээр эрх чөлөөг эдэлж, жинхэнэ анархизмийг үүсгэх бол.
Хүчтэй нь хүчгүйгээ дарлах байдал газар авч "Би" гэх эрхэм дээд үзэлт хэдхэн мөнгөлөг агаад Хүчирхэг эрсийн эзэгнэл үүсэх нь гарцаагүй. Энэ нийгэмд төр байдаг, төрийн хүчирхэг нэгэн илэрхийлэл бол алтан соёмбот тэмдгээ тэргүүндээ залсан төрийн цагдаа юм.
Иймдээ ч улс орон тайван байж, ард иргэд өөрсдийн эрх ашгаа хамгаалуулж, аливаа зөрчилдөө хүртэх ёстой шийтгэлээ хүлээж байдаг. Иргэд эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөө дүүрэн амьдарч байгаа нь бид цагдаагаар хамгаалуулдгийн учир гэж яагаад иргэн бүр ойлгож болохгүй гэж.
Өөрсдийн толгой дээрх өвсийг хараагүй байж хүнийхийг илүүрхэн харах сэтгэлгээний уршиг ердөө л энэ. Гэтэл цагдаа бол жирийн л хүн. Бидэнтэй адил иргэн. Тэдний цаг наргүй их ажлын ард хань ижил нь, үр хүүхэд нь төрүүлж өсгөсөн аав ээж нь нойр хагаслан түгшин хүлээдэг.
Аливаа баяр ёслол, нийгмийг хамарсан томоохон үйл ажиллагаанд бид сэтгэл дүүрэн баярлаж суухад цагдаа харин албаа хашин биднийг хамгаалж суудаг. Харин ч монголын цагдаад өнөөдөр хүчирхэг нийгмийн баталгаа хэрэгтэй гэж би боддог.
Тэдний хувцас хэрэглэл, цалин хангамж, ар гэрийн баталгаат асуудлыг дээд түвшинд шийдвэрлэх хэрэгтэй. Тэгж байж иргэдийн дундах цагдааг буруутгах, гэднийг үгүйсгэх ойлголтыг өөрчилж чадна.
Нийгмийн сэтгэл зүйг үндсээр иь өөрчилж иргэд бид өөрсдөө цагдаадаа итгэдэг, цагдаагаасаа бүрэн дүүрэн хамгаалалт үйлчилгээг авдаг сайн сайхан ирээдүй? хүн бүр эрхээ эдэлдэг шигээ үүрэг адил ухамсарлаи ойлгож хэрэгжүүлдэг байгаасай гэж хүснэ. Монгол цагдаагийн үйл хэрэг улам бүр хүчирхэгжиж, яруу алдар бадартугай.
Ц.Гэрэл
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Öàãäàà áîë áààòàðóóä. Òýä ë áîëîõã¿é á¿òýõã¿é á¿õýíòýé óëààí ãàðààðàà ¿çäýã. Òàíûã õ¿íä çîäóóëæ áàéâàë öàãäàà ë õàìãààëàõààñ Ýëáýãäîðæ þì óó Äîðëèãæàâ èðæ ñàëãàõã¿é. Õàðèí ø¿¿õ ïðîêóðîðûíõîí ë áàíòàíã íü õóòãàäàã Öàãäààä ýðãýëçýõ þì àëãà Ìèòíèé öàãäàà íàìàéã õàìãààëíà ãýæ Ìàÿêîâñêèé õýëñýí áàéäàã
Mongoliin tsagdaa nar avilgal heel hahuuli tanil talaar aa heregiig shiidej irsen ni niigemd tsagdaa gedeg erhem unelemj imijee aldasan ted mungutei hund gulug munggui hund arslan bolon huvirsan.Mongoliin tsagdaa Mongol hunii erh ashigiin tuluu tednii ayulgui baidaliin tuluu bish hyatad hunii tuluu tednii ayulgui deerem tonuul gemt hereg hiih bololtsoog hangadag bolson.Yaagaad zamiin osol buurahgui bna ve gevel zurchil gargsan jolooch gurees shaham avilgal avch heregiig ni uguisgedeg bolsoos bolj jolooch nar jezee ch diremee barihaa mededgui.Iim baihad yaaj tsagdaad itgeh yum.Ene bol udirdlga yalzarch umhiirsunii tod jishee.Chingisiin urvsad bid ingej huulgui duremgui hun sureg bolon tamiin togoond chanagdah ch gej dee.Tsagdaa zuvhun harigslal yaraglaliig uildedeg gazar bish bailtai bilee.Hunii tuluu gesen gesen namdin zurhee neej Mongol eh orniihoo tuluu gesen zorigtoi zurhtei huneer shinchilelee hiih tsag ni bolson.
Õàðèí öàãäààãèéí óäèðäàõ àëáàíä áîë áóóíû íîõîä îëîí áàéãàà ø¿¿. Ýíõáàÿðûã áàõèõ ¿åä õàðàà áèç äýý Á¿ãä öîë àëáàí òóøààë ãîðüäîæ òàë çàññàí ãºëºãí¿¿ä áîë÷èõñîí áàéñàí. Äàðãàíöàðóóä íü ø äýý
энэ төрийн эрүүгийн төлөөлөгч нарт итгэхгүй л байна өөрсдөө буутай дээрэм хийгээд л
ingej bichihiig orond neg moson sanal asuulga yawuulchihaach dee
mash saihan niitlel baina .deer ni nemhed shine zaluu said maani mash uhaalag shiidel gargaj baigaad bayrlaj baina.tsagdaagiin zevuun darga nariin toloo bish. jiriin unench tsagdaa huuhduudiin toloo shinchlel hiij baigaad dahin dahin bayrlalaa.eejuud bid hamgaalah huulitai omooroh ezentei bolsondoo temuujin saiddaa bayrlalaa
dargadaa doligondog tsagdaad itgehgui.amidraliinhaa toloo zutgej yvaa evdreegui unench jiriin tsagdaad itgedeg darga nar tedhii ger bul ur huuheded hezeech itgehgui.jiriin ajildaa unench hunleg tsagdaa nariin aldar badragee
tsagdaa dargaa bish tsagdaagaa zov talaar ni demjin hairaldag aihguigeer setgeleesee ugee heldeg baih heregtei.budersen negiigee ulam doosh hiij chadaltai dargadaa ner hundtei negniig ood ni tataj hereggui. tsagdaa dotroo evtei zov nohorloj zovson tsagt ni hamt olonch baimaar.tiim baidaggui darga nariinhaa uzemjeer jiriin tsagdaag gomdoosoor irsenshdee odoo saihan bolnoo.az jargaltai baigaarai huuhduud mini zaluu saiddaa bayrlalaa
Öàãäàà óëñ òºðæèæ ýãýë îëíûã õàðãèñëàâàë õàðãèñ öàãäàà áîëæ àðä ò¿ìýíä ¿çýí ÿäàãääàã.Îäîî ìàíàé öàãäàà ÿã èéì ë áîë÷èõîîä áàéíà.¯çýë áîäëîî òàéâàí çàìààð èëýðõèéëñýí ýíãèéí àðäóóäûã íóõ÷èí äàðæ áàéõààð äàâàðñàí ýð¿¿ãèéíõýíòýéãýý ë òýìö ãýæ õýëüå.Òýãýýä òýìöýõ ãýõýýð òýä íàð íü á¿ãäýýðýý ÓÈÕ-í ãèø¿¿í,ÌÀÍ-ÀÍ ìàôèéí ãèø¿¿ä áîëîõîîð ÿàæ ÷ áîëîõã¿é õýö¿¿ áàéãàà ë äàà.ßàìààð ÷ þì äýý.
Цагаа тулаад асуудал гарвал цагдаа ахаа авраарай гээд л гүйх байх... тийм болохоор итгэхгүй байна гэж хэлж чадахгүй.
Тэртэй цаг үуийн Сэргийлэгч нар л жинхэнэ Цагдаа байж дээ хөөрхий бага дэслэгчээс эхлэнэ Одоо үеийн энэ олон Хөрөнгөжсөн хурандаа нар тэр цаг тэр Хурандаа цол цөөхөн чанартай байж шүү газар хэлтсийн дарга хошууч ахмад дээд тал нь тэд хурандаа байж одоо ч дээ бөөн ХӨРӨХГӨЖСӨН УЛС ТӨРЖСӨН ХАЛААСНЫ ХУРАНДАА нар тэгхээр Хурандаа цолны босго эрэмбийг өндөр болгох хэрэгтэй байна даа Тэмжүүжин сайд эзэн Чингис Их засаг хууль минь.... УМ САЙН АМГАЛАН ТӨР АМГАЛАН ЦАГДАА ОРШИХ БОЛТУГАЙ
манайд шинэчлэл гэж их ярьж байгаа боловч цагдаагийн шинэчлэл ямар байгааг нэг жишээгээр хэлье. камерын хналттай дэлгүүрт юмаа алдаад тухайн үеийн бичлэгийг цагдаад аваачиж өгөхөд ийм хэрэг олддоггүй юмаа гээд сууж байх юм. монголын цагдаа эзэн нь мэдэгдэхгүй хэргийг илэрүүлдэг байсан гэтэл хулгай хийж байгаа дүрс нь бичлэгт үлдсэн байхад ийм хэрэг илэрдэггүй юмаа гээд сууж байх хэмжээнд шинэчлэгдэж байгааг ард түмэн харж л сууна.
Ene niitlelees avah bodoh yum baina. Cagdaag hamgaalah mehanizm baihgyi niigmiin batalgaa muugaas taaruuhan neg ni heregt holbogdoj gaigyi neg ni hayad yavdag baih. Gehdee odoo baigaa ni muu gesengyu. Turiin tomchuudiin muu bodlogoos l ner hynd ni unaj baina. Cagdaa ch gesen hyn. Sain hymyys mash ih shyy.
цагдаад итгэх аргагүй хүмүүсийг залхааж ажлыг алдуулга харьцаа муутай мөнгө харна шалихгүй юманд нээтэглээд байлгаад байна тэгээд залхсаны эцэст хэдэн төгрөг өгөөд сална зүв зүгээр зүйлд хүртэл.замын цагдаа бичиг баримт аваад алга болно тэгээд л мөнгө
bii shuuh shuugchid itgej bailaa getel unuudur bzdin shuuh hural bolj bi b gedeg hund 7 saya tugryg zeeled 8 sarin daraa awch chadahgui bolod shuuhed huugee tootsod nehemjlel gargasan shuugch ni getel awsan hun ni bI 8500000 ogoh estoi ogno gd bhad ogson awsan geh vndeslel alga gesen teged notolgoo awchir gesen notolgoo gd ehnii baiguulsan gereegee ogtol etsin shiidwer ni hariutsagch 8500 g ogii gd bhad 7600000 g og gesen shiidwer garlaa bi haniasaa hagatsad 1jil 6 sar bolj bga ni zowlon bish gesen iim bhad shuugchid itgej boloh uu bi odoo nyah estoi we minii durgui hurch bna huuli gj bh hereg bna uu teged mongo chini ed hurungu bish gj helsen shuugch uzemjeeree buhnig shiiddeg bolj
hohi gj shuud utgaaraa helsen bgaa bizdee shuugch ni shudarga shuuh gj mongold ustsan sh dee
temuujin saidaa 50 nasni shuugcdig bagsh bolgoj ilgeewel yasin mongolin shuuh tsus selbej zuluu shuugchdig tawih tsag ni bolson yum bishuu halaagaa ogoh tsag ni boljee 50 aas deesh nasni shuugchid
ер цагдаа нар байх ёстой юу гэвэл хүний цалгийн шимтгэлээс аваад л энэ янзаараа ажлаад байхад сайн нэр дуулахгүй байгаад л ажил хийсэн нэр зүүгээд өөрчлөгдөхгүй байжл байна зарим нэг татлагтай нэг нь бүр дэвшээд дарга ямба эдлээд сайхан амьдарсаар л байна. гэтэл цагдаа хуулийн хүмүүст хүн чанар ,ёс суртхуун боловсрол байхгүй учраас нэр хүндгүй , тэгээдч энэ байдлана шинэчлэгдэхгүй байгаа байсаар ч байх болно шүүдээ .
ЦАГДАА НАРЫН АЖИЛЛАХ ХАНГАМЖ НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ОДОО ХЭЦҮҮ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Tom bohchuud, uls torchid ni huuli durmee zorchood tsagdaagaa zodchood yavaad ogch bna. Hen mongotei ni gemt hereg hiisen ch multraad garaad yavchij bna. Tsagdaa nar soyol, bolovsroliin tal deer hotsrogdson, zevseg hangamj tsalin hols muutai. Mongonoos haraat baidaltai bna. Iim bhad jiriin irged bid yahav? Huulia deedelne, tsagdaag hundelne gedeg looloo bolood bna shd.
bitgii shaa chi, comment bichsen n ch bitgii shaatsgaa.. zhailagat tsagdaagiin ner hundiig osgoh PR l bn.. jinhene boov hohoorei, tsagdaagiin baiguullaga yalzraliin deed tuvshindee hursen udirdalagtrai, zahiin tsagdaa n eriin muu amitan baidag n niigemd il todorhoi bolson zuil.. bitgii hudlaa PR hiij bai, Altanhuyagaas yum sarjee dee ta nar.. buruu yumiig zuv bhgui yumiig baigaad l gdg shg
Mongoliin tsagdaa nart itgeh argagui.jaahan unertuulsen huniig huch hereglej eruuljuulehed avaachdag.tegsen mortloo tas usersen alkaash nariin hajuugaar nudee aniad ongordog.Tsagdaagiin omnoos neg ch ug heleh erhgui ge jiriin irgediig uzdeg het deeerelhuu humuus
Цагдаа бол бидний адил монгол цус гүйж байгаа монголын үр сад. Гэтэл Пүрэв генералын үед цагдаа цус энэ тэр гэж хий хөөрөгдөн ард түнээс тасалсан, Тэдний удирдлагад хэт баяжсан хэдэн хурандаа нар сууж, зарим үед хуулийг завхруулж байсан удирдлагыг цөөлж жинхэнэ ажиллаж байгаа хүмүүсийн хангамжийг нь нэмэгдүүлэх талаар хийж байгаа Тэмүүжин сайдын бодолгыг дэмжихээс өөр аргагүй. Цагдаа хамгийн цэвэр, соёлтой ард иргэдийнхээ төлөө шударгаар үйлчлэх ёстой
Төсвийн албан хаагч ажлаа хийхгүй нийтлэл бичээд л сууж байдаг юм байхдаа. Цагаа тулахаар цагдаа гээд л бүгд гүйдэг.
Монгол цагдаа чадвар муутай. Хулгайчийг барьж чаддаггүй.
тэмүүжингийн шинэчлэл ч хулгайч дээрэмчин заллин мэхлэгч болсон МАНАН мафийн гишүүдийг хамгаалах явдал бололтой.
цагдааг хэрэггүй, муухай гэж хэлэх нэг ч Монгол хүн байхгүй. харин эрийн муу цагдаа, эмийн муу санитар" гэдэг шиг муу цагдаа цагдааг муухай харагдуулаад байна. Албаа өш хонзон авах хэрэгсэл болгосон, ард түмнээ намаар нь талцуулан ялгаварлан гадуурхсан Билэгт мэтээс...
Би цагдаагийн алба хаагч. Нэг удаа ч эргүүлд явж үзээгүй, нэг удаа ч нүүрлүүгээ нулимуулж, хувцсаа уруулж үзээгүй, өвлийн хүйтэн, зуны халуунд үүргээ гүйцэтгэжил байдаг, ямарч баяраар хүмүүс амар ч байхад бид бэлэн байдал заралдаг. Ийм зүйлийг үзээгүй хүн цагдааг ойлгохчгүй. бид зүтгэж л явна. Бид хийхгүй бол өөр хийх юм бэ. Та хийнэ гэж үү. Нэг хоног ажлаад л шантрана.