Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт гуравхан настай балчирхан охин төрсөн эхийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Эл хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 13-нд шилжих шөнө гарсан бөгөөд өөдсөн чинээ охины толгойг заазуураар тасдаж хөнөөсөн байна. Гэмт этгээд болох охины ээж нь Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн, 37 настай Ж гэгч аж. Үнэхээр зүрх зүссэн мэдээ гэж үүнийг л хэлэх байх.
Манай сурвалжлах хэсэг сонсоод ч чихэндээ итгэмгүй нийгмийг цочроосон эл хэргийн үнэн, зөвийг тодруулахаар хэргийн газрыг зорьсон юм. Улаанбаатар хотоос 80- аад км-ийн зайд орших Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт нүд ирмэхийн зуурт л хүрэв. Гэвч гуравхан настай балчирхан охин хэрцгий эхийнхээ гарт хэрхэн тарчилж амиа алдсан бол гэсэн бодол өр зурна.
Эхлээд талийгаач охины амиа алдсан газар болох тус сумын Үдлэг дөрөвдүгээр багийг зорилоо. Жирийн үед хүн, малын хөдөлгөөн тасардаггүй эл нутаг яагаад ч юм нэг л эл хуль, хоосон хөндий угтав. Биднийг хэргийн газарт очиход Г.Төмөрбаатарын хашаа эзэнгүй, байшингийнх нь хаалга түгжээтэй байсан юм.

Нутгийнхан хэргийг хав дарж байна
Талийгаач охин амиа алдахын өмнөх орой нь ээжтэйгээ хамт Г.Төмөрбаатар гэх айлд Улаанбаатар хотоос иржээ. Учир нь Г.Төмөрбаатар эх, охин хоёрыг ойр зуурын ажил хийлгэж, аар саархан зүйлд туслуулахаар ийнхүү авч ирсэн аж. Гэтэл үүрийн 05:00-06:00 цагийн хооронд гуравхан настай охин төрсөн эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан байна.
Гэмт этгээд төрсөн охиноо хөнөөж, толгойг нь тасдчихаад зэргэлдээх гудамжаар нааш цааш нэлээд удаан холхижээ. Хэдийгээр үүнийг нь нутгийн иргэдийн ихэнх нь харсан ч хүүхдээ хөнөөж, хутга барьсан эх рүү ойртож зүрхлээгүй байна.
Ингэхдээ мөн барьж явсан хутгаараа хоолойгоо хэрчиж амиа хорлохыг завджээ. Харин юуны тулд, ямар учраас эв эрүүл эмэгтэй, тэр тусмаа эх хүн арван cap тээж төрүүлсэн үрээ ийн аймшигтайгаар хөнөөхөд хүрэв гэдэг нь анхаарал татаж байна.
Түүнчлэн нутгийн иргэд охиноо хөнөөсөн эмэгтэйг гудамжаар алхаж байхад нь бүгд харсан гэх хэрнээ яг хэргийн талаар асуухаар «мэдэхгүй» хэмээн хариулж байгаа нь цаанаа л нэгийг өгүүлэх шиг. Нутгийн иргэд дээрх хэрэгт цочирдож, балмагдсан гэхээсээ илүүтэйгээр “Хүн дүрст амьтан нутгийн нэр баастлаа» гэсэн аятай байсныг нуух юун.

Тэр ч бүү хэл «Тэр хүүхнийг Г.Төмөрбаатар гуай Баянхошууны гудамжинд хүүхдээ тэврээд архи уугаад хэвтэж байхад нь сайн санаж авч ирсэн биш гай боллоо» гэх ч иргэдтэй таарав. Гэсэн ч зарим хүний ярьж байгаагаар «Г.Төмөрбаатарынх хэрэг гарах шөнө эх, охин хоёрыг дарамталсан байж болзошгүй гэнэ.
Тиймээс эл хэргийг үйлдсэн байх» гэж ярьж байв. Ямартай ч бид тухайн үед яг юу болсон талаар Г.Төмөрбаатарын охин Алтанцацралаас тодрууллаа.
Т.Алтанцацрал: Тэр эмэгтэйг охиноо хөнөөнө гэж хэн мэдэх билээ

-Хэрэг гарах үед та байсан уу?
-Тийм ээ, байсан.
-Яг юу болсон юм бэ?
-Бид тэр эмэгтэйг охиноо алчихна гэж яаж мэдэх юм бэ. Би тэр эмэгтэйтэй уулзсан. Харахад тийм аймшигтай зүйл хийчихээр хүн шиг харагдаагүй. Үнэхээр харамсалтай байна. Жижигхэн хөөрхөн охин байсан.
-Уучлаарай, тухайн үед яг юу болсон юм бэ?
-Тэр эмэгтэй хэрэг гарахын өмнөх орой нь охинтойгоо ирсэн. Гэтэл намайг унтаж байхад өглөө ээж их сандарчихсан ороод ирсэн. Яасан юу болов гэж асуутал нөгөө хүүхэн чинь хүүхдээ аваад гараад явчихлаа гэсэн. Түүнийг охиноо аваад гарахад нь ээж хажуу талын зуныхаа байшинд юм хийгээд зогсож байсан юм билээ.
Тэрүүхэн хооронд л охиноо шалдан аваад гарсан байгаа юм. Тэгээд л удалгүй цагдаа дуудаарай гэсэн. Би цагдаа дуудсан. Тэгсэн чинь охиноо алчихсан байсан. Өөр зүйл мэдэхгүй байна.
-Аав, ээж хоёр түүнтэй чинь маргасан юм болов уу?
-Үгүй.
-Эсвэл архи дарс ууцгаасан юм уу?
-Үгүй ээ, огт тийм зүйл болоогүй. Өөр ярих боломжгүй байна. Ямартай ч хууль хяналтынхан охиныхоо аминд хүрсэн Ж гэгч эмэгтэйн хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Харин эл хэрэгт сэжигтнээр Г.Төмөрбаатар болон түүний эхнэр, бага хүү нарыг нь Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт шалгаж байгаа юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Neg ym nuuj bna, iim burheg yarichaad hen itge gej baigaa ym bol! ene ailiin humuus nutsiin bish biz? uguidee l huuhdiig chini harj chadahgui ni gedeg ch ymuu ym helsiin boluu?
muudaltssan bla gehed huuhde al gej hun helehuuu. ene avgai uuraa huuheddee l gargasan hereg
burham mini yamar aimaar yum be eruul bish setgetsin yumtai bh ail ni daramtalsan bol avaad l yavna bizde
hrin tin
ойлгомжтой ш дээ, нийгэм өөрөө хүмүүсийг хагас галзуу болгосон. энд төр буруутай. гэм нүгэл гэж ийм зүйл байдаг гэж таниулж сургаж байгаа газар байхгүй. харин христийн сүмүүд энэ тал дээр анхаарал тавин ажилладаг нь ажиглагдсан. наадах алуурчин архичин авгай хүүхдийнхээ эрхтэнийг зарах санаатай байсан байх. наад нутгийн индианууд нь хараад л зогсож байдаг. монголд хүний амь нэг сая төгрөг ч хүрдэггүй.
Ардчиллын арсланхав Элбэгдоржийн америк хошногын үзлээс энэ бүхэн эхлэлтэй.Энэнээс илүү аймшигт хэргүүд гарах болно.
Chi bol novsh.
Yamar ch shaltgaanguigeer tiim ert huuhdee shaldan avaad garna gej baihuu? Zaaval hundlungiin oroltsoo baigaa! Esvel ter Tumurbaatariinhan ene hergiig uildsen baigaa daa!
hutsaaa novshooo. yaasan ch bai huuheddee uuraaa gargaad alsan bshd. huuuhniii l buruuuuu
huuhdee daguulaad saihan amidrana gej ochood oor zuiltei uchraa biz dee chaavaas. eh hun iim zuil hiine gedeg asar huchtei tsohiltond orson gesen ug bolov uu. manaihan dagavar huuhed ene ter geed ih nud uzuurledeg zanshiltai.
yooyo yamar teneg novsh ve. yaasan bsan ch huuhdee tolgoig ni tasdaj bdag terr huuhniii l buruuu
xelex ug alga ene anarxi ardchilald chine
Chi bol novsh. Yum chini naanatai tsaanatai baidag yum. Hoid solongostoo ochood kommunizmaa shuteed yav.
ter hoson ailtai holbootoi baih torson ohinoo alah hyrtel n daramtlasan bn daa
hutsaach. huuhde al gej heleegui l bailtai
Аа гамбир мандал ер нь л нотой газар хэдэн бор халтар цааснаас болж юу ч гаргаж мэдэх хүнд хүнд гарууд ихтэй газар. энэрэлгүй харамч хахираараа төв аймаг дотроо толгой цохьдог сумын нэг. бэрх дээ бэрх. шалтгаан нь тодорхой л юм бна. дарамталсан гэх сэжүүр олдсон бол гарцаагүй гэсэн үг. нялх амьтныг нь өрөвдөж бна даа.
Нөгөө татварын алуурчны сүрэг байна. Дарамтлаа л биз тэгээд уйлаад л зайлах хэрэгтэй биздээ. Бас л нэг шуналын тулам алуурчин байна.
daramtalhaar huuhde aldimu. soliorooch.
End setgegdel bichij eronhiilogchiig haraan zvhej bui hvn ervvl hvn mono vvv tamineee . Yg l ene hvvhen shig nvgel hiih amitan shig sanagdaj bn . Burhan min . Uls torjvvlj bodoh geeed bgaa bol man enhbayr bayr batbold geed tedniii gar hvl bolson mongoliiig 20 jil tsulmoson nohdvvdiig haraa daa hahhhh
yasan yiliin yrtei aluurchid be?...eh hyn yreen zaazyyrddag yamar yos be?Mongol mini Mongoloon aldaad ydaj bna daa!!!!ene met hereg bainga garah magadlal bna syy?Elbegdorjiin horon muu sanaatai zailsgyi holbootoi!!!!ter zasag erenhiilegch ni yamar bilee?Gemt heregten bainga yrjij baidag yum bna!!!!!alyyrchin Mongol!!!!
Ene bol hargis hercgii odoogiin ene kapitalist niigem!!! Ard tumen zovj baina Iim l hecuu baina shuu dee!!! Amidarhad ulam ih l hecuu bolood baina shuu dee. Nadad ih hecuu baina.
khuukhedtei bolokh gej khusen khuleesen khorvoogoor duuren khumuus baikhad iluudsen yum shig turuulj usgusun ur khuukhdee shuud ingeed takhia shig alchikhna gej uu, arai ch dee ! yamar niigem be en chiny, yamar khumuus ve ene chiny ?! :-(
yooo ymr aimr ymbee
bi ene sumiih tehdee sayl sonsloo ymr ewgvi ymbe ter tomorbaatar gdg chn bvr hogshn hvnshdee araichdee
ter law zvgeer hvn bshee
tr vdlegt ugsa dndaa arhchnguud bdi
Бүх юмыг мөнгөний нүдээр хардаг нийгэм сонгож авахаар ийм л болдог юмдаа энэ сөнөх учиртай угаасаа уруудаж яваа хөрөнгөтний ардчилал, социализмын үед ийм юм гарч байсан уу? Өнөө монголын эдийн засгийн тэргүүлэх хурдац гол уу? Газар усаа ухаж малтаж сэндийлсний хариу ирж байгаа нь энэ дээ!!! Уурхайнуудыг зогсоо, үйлдвэрлэж эхлэцгээе!!!
Ter abaachsan aild ih uchir bi bh herbee hotdoo bsan bol iim uyabdal garahgui bsan bh nad ailin humuusee sain shalga oorsdoo ur huuhedgui ym shig huiten setgeltei humuus yaduuu gej daramtalsan bh
Oh God
Yahsw de odo ene niigemd ajiltai nortoi ajilgvi n hog shig hvni bool shig baga holsoor zaragdaj zowhon goloo zogooh sshahuu amidartsagaaj bna ter ailin hvmvvst uchir ih bga bh da
byatshan ohin um sain amgalan boltugai,evii minde,huvigui jaahan amitniig uruvduj bna,ter aild ih uchir bnada,gehdee hichneen shaltgaan bailaa ch tursun uree ern hunii altan amiig burelgene gedeg bj bolomgui.esvel setgetsiin uvchtei yum bolov uu?
zuunii uzuurt toroh elsnii gants shirheg met humuun zayag olson huvi tavilan ingej duussan ni uneheer gaslantai,evii byatshan nyalh amitan mini az jargal hair enerleer byalhsan turliig oloosoi doo,um sain amgalan boltugai
юу ч болсон байсан хүүхдээ алж байдаг тэнэг л байгаа биз дээ хэлэх үг алга