Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Өмнө нь түүнийг АТГ-аас тендерийн асуудлаар нэлээд хэдэн удаа шалгасан боловч хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн.
Харин одоо түүний их хэмжээний мөнгө угаасан үйлдлүүд эхнээсээ илэрч байгаа тул хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Шалгах болсон үндэслэл нь нөгөө л тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэх хэрэг.
Мөн саяхнаас түүнтэй холбоотой бас нэгэн хэрэг гарч ирсэн нь төрийн өмчит компанийн мөнгөөр бараа материал худалдан авч түүгээрээ монгол гэр хийчихээд гаднаас авсан мэтээр жүжиглэн улсад өндөр үнээр шахаж их хэмжээний хохирол учруулсан хэрэг ажээ.
Тодруулбал тэрбээр 2011 онд ёслол хүндэтгэлийн зургаан ханатай монгол гэрийг төсвийн мөнгөөр захиалан хийлгэж байжээ. Ингэхдээ тэрбээр монгол гэр худалдан авах тендерийн хорооны дарга болж “Анар тек” ХХК гэх компанийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн ИНЕГ-т 30 гаруй сая төгрөгөөр шахаж байж.
Ойлгоход ч бэрх нэг зүйл нь уг гэрээг хийсэн хүн нь ИНЕГ-т ажилладаг байсан Төгсбаяр гэдэг залуу боловч бүх гэрээ хэлцэл дээр өөр компанийн захирал болон, санхүүгийн ажилтан нар гарын үсэг зурж дээрх мөнгийг авч байжээ.
Өөрөөр хэлбэл бараа материал худалдан авах мөнгө болон монгол гэрийг өөрсдөө хийсэн мөртлөө яагаад тендер нэрээр халхавч хийн “Анар тек” компанид 30 гаруй сая төгрөг шилжүүлэв гэдэг нь асуулт болж үлдээд байна.
Мөн дээрх мөнгийг гурван сарын хугацаатайгаар тус компанийн данс руу арав, арваар нь шилжүүлж байсан гэнэ. Уг нь тухайн үед энэ булхай луйврыг тус газрын санхүүгийнхэн мэдчихээд хэл ам гаргаж байсан боловч С.Батмөнх дарга “Тийм зүйл байхгүй” хэмээн өөрийн тойрон хүрээлэгчдээ илт өмөөрч байжээ.
Түүнчлэн С.Батмөнхийн нөмөр нөөлгөнд тарвалзаж байсан нэгэн эрхэм бол тус газарт ажилладаг байсан Хүний нөөцийн дарга асан Т.Батжаргал юм. Тэрбээр дээрх монгол гэрийн 30 сая төгрөгийг “Анар тек” компани руу шилжүүлэхэд нэгдүгээр гарын үсгээ зурж байжээ. Мэдээж тэдний хийсэн хэрэг хуулийнхны хараанд өртөж эхлэнгүүт Т.Батжаргалтай холбоотой асуудлууд сөхөгдөж эхэлсэн байна.
Тухайлбал Т.Батжаргал өөрийн хүүгээ гадаадад тэтгэлэгээр сургахын тулд даргын зөвлөлийн хурлаар хууль бус шийдвэр гаргуулж албан тушаалаа ашиглаж байсан байна.
Түүнчлэн ИНЕГ-аас 2011-2012 онд таван мэргэжлээр гадаадын өндөр хөгжилтэй оронд их дээд сургуульд элсүүлэх зар Монгол Улсын өнцөг булан бүрт түгээж байжээ. Уг мэдээллийн дагуу олон хүн бүртгүүлж, шалгаруултад нь тэнцэн тус газартай гэрээ хийн өөрсдийн сонгосон улс руугаа явж эхэлжээ.
Ингэхдээ суралцахаар явсан хүүхдүүдтэй гэрээ хийсэн тус газар тэдний бүхий л зардлыг нь даана гэж гэрээндээ тусгасан байснаа гэнэт энэ оны хоёрдугаар сараас эхлэн суралцагчдын сургалтын төлбөр, байрны мөнгө гэх зэрэг бүх л төлбөр нь бүр мөсөн зогссон аж.
Ингээд ИНЕГ-ын шинэхэн удирдлагууд дээрх асуудлыг шийдэхээр яаралтай арга хэмжээ авч холбогдох газруудтай нь уулзаж, оюутнуудтай хийсэн гэрээг дахин хянаж тэдний асуудлыг шийдэхээр болжээ.
Харин зарим нэг хүмүүс С.Батмөнхийг зуучлагч компанитай хуурамч гэрээ хийн улсын хөрөнгийг үрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. Энэ бүх хуучин удирдлагуудын ууж идсэн хэргээс болж ИНЕГ-ын шинэхэн удирдлагууд “одоо энэ цаг мөчөөс эхлэн манай байгууллагад дарга нар нь мөнгө төгрөг идэж уусан гэх хэрэг дахин гарагхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэх болсон юм.
Тэгэхээр тус газарт албан тушаалын хэрэг дахин гарахгүй бололтой.Харин С.Батмөнхийн хэрэгт “Ананд энд Батзаяа” ХХК-ийн захирал Д. Батзаяа гэгч хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Ямартай ч энэ удаа С.Батмөнх нэлээд олон хэргээр АТГ-ын босгоор алхаж орлоо. Хэрэг хэрхэхийг цаашид сурвалжлан хүргэх болно.
Р.Саруул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ИНЭГ-с зарласан тэндрүүд цуцлагдаад байх юм? Ард нь нэг юм бна даа.
бузар хулгайч. хань хамсаатнуудыг нь бас шоронд хийх ёстой шүү.
yaj chadaj bna uil uilee dagna unee tuglaa dagna gej ugtei shu dee
сайд нь хулгайч, албатууд нь бүүр ч илүү хулгайч
15 n jil
ОЛОН ХҮНИЙГ СУРГУУЛЬД ЯВУУЛСАН БУЯНТАЙ Л ДАРГА БАЙНА. ХАРИН ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР САРААС ТӨЛБӨР НЬ ХИЙГДЭЭГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ОДООГИЙН ДАРГА ГЭГДЭХ ХУУЖААА БУЯНДАЛАЙ, ЭНХ-АМГАЛАН, ГАН-ОЧИР НАРЫН ХИЙЖ БАЙГАА ХОР ЮМ БИШҮҮ.
ene durak iin jolooch olon jil hiisen Balinch Mungunshagai gej Er bii dee ...ter ih bulhaig iin medne dee...
Т.батжаргал батмонхийн хамсаатан шалгах хэрэгтэй
Батмонхийн хамсаатан т.батжаргалыг хорь