Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой.
Тийм мэдээлэл энд тэнд дуулдах болов. Учир нь Н.Удаанжаргал нүүрсний хэмээх хэргийн гол гэрч, холбогдогч болж таараад байгаа аж. Томоохон бүх асуудал дээр хэлсэнчлэн түүн дээр очоод гацчихаад байгаа гэнэ. Гэтэл тэр өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн улсаар дамжаад хамгийн сүүлд Малайзад дуулдаад сураг алдарсан.
Байгаа газар нь тогтоогдсон ч авчирч чадахгүй удаад байгаа нь олны анхаарлыг татаад байсан юм. Тэр бүү хэл, сүүлдээ “Сингапур, Малайзын хооронд нисээд байдаг” гэх мэдээлэл ч яригдах болоод байгаа юм.
Тиймээс ойрын хугацаанд 5Ш ажиллагааг эрчимжүүлж Н.Удаанжаргалыг авчирч нүүрсний хэргийг гацаанаас гаргахаар ажиллаж эхэлжээ. Дашрамд, энэ нь ЦЕГ-ын шинэ даргын эхний томоохон ажил болох бололтой.
Ер нь бол Засгийн газрын 5Ш ажиллагааны хамгийн “сонирхол” татдаг нь “Шувуу” ажиллагаа байдаг. Энэ ажиллагааны гол хүн нь ЦЕГ-ын дарга аж. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудаас “шувуу” авчрах гол хэлцлийг хийдэг субьект нь юм байна. Тиймээс ойрын үед Н.Удаанжаргалыг авчирч, нүүрсний хэрэг “ноцож” мэдэхээр болжээ. Түүнчлэн зөвхөн Н.Удаанжаргал гэлтгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжиж байсан “Тавантолгой түлш” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ч нүүрсний асуудалтай холбогдож болзошгүй болоод байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(10)
Удаанжаргалаас болоод удаад байгаа нь худлаа. Хэрэв энэ хүн нас барчихвал хэрэг хаагдах уу. Хэсэг хүмүүс энэ хэргийг 2024 оны сонгуулийн дараа болгох хүсэлтэй байна. Ер нь бол Төрийн томчууд шүү дээ.
БАЙГАЛ ОРЧНЫ ДЭД САЙД ГЭЭД БАЙГАА ГАНБААТАРЫГ Ч ШАЛГАХ ЁСТОЙ
Энэ хулгайч ирэхгүй
Удаанжаргал нүүрсний хэрэгтэй холбоо бага байхаа. Харин төмөр зам барих зардал, хангамжаас л хулгай хийсэн. Харин Ганхуяг, Аюур хэн билээ тэд л хулгай хийсэн дээ.
МАН Удаанжаргалыгаа гадаадад нууцаар эрхлүүлж байгаа, Яг Жунай хулгайч шигээ.Нямбаатар гэдэг махан толгойлсон сайд нь өөрөө Удаанжаргалынхаа нүүрсний хулгайн хам хэрэгтэн байвал яахав ? Усан толгойлсон өмхий малууд аа
Удаанжаргалыгаа МАН гадаадад удаанаар жаргуулж байна даа.Жунайгаа бас олон жил жаргаасан шүү. Сайханбилэг ч бас МАН-ын сайд нарын буянаар удаан сайхан жаргаж байна.
Жээнко Дулаанжаргалыг хөдөлмөрийн баатар цолоор шагнаж, хулгай хийдгийг нь мэдэхгүй л шагнав гэж, өөрөө ч холбоотой болохоор зугтаалгаа биз ээ.
баттулга мөн ч олон хулгайч нарыг шагнасан даа Гавъяатай хулгай ч нар олон болов
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар нүүрсний хулгайч …гэж цоллох уу?
Пасспортыг нь хүчингүй болгосон гээд шаагаад байсан хаа байна