Филиппинд дөрвөн жил орчим амьдраад “Шувуу” ажиллагааны хүрээнд баригдаж ирсэн Т.Бадамжунайг шүүх баяр наадмын үеэр сулласан. Гэхдээ түүнд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зэсийн баяжмал худалдан авах гэрээ”-нд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн талаар АТГ-аас 2023 оны долдугаар сарын 31-нд мэдээлжээ. Гэхдээ сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлаас харвал Т.Бадамжунайд холбогдох хэрэг АТГ руу дахин буцаж магадгүй болж байна.
Учир нь 2023 оны долдугаар сарын 7-нд Засгийн газраас Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хүсэлт явуулжээ. Түүнд үерийн далан, хамгаалалтын бүс, нийтийн эзэмшлийн талбайтай газар газар олгосон, хууль бус газар гэдэг нь тодорхой байхад барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг шалгуулахаар хандсан байдаг.
Мөн уржигдар буюу 2023 оны наймдугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.
Тогтоолд хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай тусгажээ. Түүнчлэн 2008 оноос хойшх барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn-д байршуулаад байна.
Эдгээртэй холбоотойгоор АТГ-аас хууль бус газар олголт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой албан тушаалтнуудыг мөрдөн шалгаад эхэлж байна гэсэн үг. Энэ хүрээнд Т.Бадамжунайд газартай холбоотой хэрэг нэмэгдэх магадлалтай болжээ. Тэрбээр 2000 онд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон. Тэндээ дөрвөн жил ажилласан. Дараа нь 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд байхдаа ч “Хотын захиргаа”-тай ойр байсан. Тодруулбал, МАН дахь хотын фракц, сүүлд энэ намын гол хүмүүсийн нэг болсон гэгддэг. Тэр утгаараа Улаанбаатар хотын газар олголттой холбогдчихоод байдаг бололтой. Товчхондоо, хэрвээ Т.Бадамжунайд газрын хэрэг нэмэгдвэл хэрэг нь НПГ-аас дахиад АТГ руу мөрдөн шалгах ажиллагаанд шилжих юм байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ Бадамжунай газар авилга нүүрс БЗСан. Оролцоогүй гэмт хэрэг байхгүй шүү. Баттай хэлж байна.
Аюурсайхан хэлмэгдээд байгаа гэж байгаа. Тэр бүх нууцыг мэддэг учир амыг нь хааж хорьсон гэнэм.
uxvel shuluun
Turiin deed tuvshini.Hotiin meer bugd gazriin naimaachid.Zuvhen Bogd uul ch bish Tereljiig chin butneer ezen suusan EK ees ehleed bn.Tereljee hamgaalj butsaaj huraahaa huraaj avaach.Nymbaatar chadahgui.hudlaa sensaats .ur dungui.
Газар олголтийн загалмайлсан эцэг шүү дэ !!
Авилага, хулгайтай тэмцээд бна гэтэл Миеэги йн газрын наймааны хаагуур нь зөрчихөөд байгаа юм болдоо, көөркөс ?!
Өмч хувьчллаас эхлээд Жунайтай холбоогүй юм нийслэлд л байхгүй, прокурор дээр удна гэдэг чинь хэрэг замхрахын шинж, удахгүй Баярцогтын араас орж цагаадна.
Бадамжунай өөртөө 30 гарйу орон сууц, хаус, үйлдвэрийн байр хууль бусаар авилгалын замаар олж авсан. тендерийн ажилд их хэмжээний авилга авсан зэрэг өчнөөн гэмт хэрэг дурдагдаагүй байна.Авилгалын хамгийн том гэмт хэрэгтэнг барьчихаад хууль бус хулгайн орон сууц, хөрөнгийг нь огт хураахгүй, шоронд хийхгүй толгойг нь илээд өнгөөрөөх гээд байна уу?
Бадамжунай хотын менежер байхдаа хотын дарга асан миегомын энхболдтой газрын наймаа хамт хийж байсан тодорхой.
Өлсөж өссөн хүн боломж олдвол юү ч иддэгийн нэг жишээ энэ шувуу мөн