Хотод болсон үерийг мартах учиргүй. Юу боллоо доо. Хор хохирлыг нь барагдуулах ёстой. Хамгийн гол нь дахиад ийм хэмжээний "ус буухад" ингэтлээ баларч болохгүй. Үүний тулд үерийн хамгаалалтын бүсэд нэвтэрч барилга байгууламж барьсан, бариулсан бүгдийг шалгах хэрэгтэй. Буруутай бол хариуцлага үүрүүлж, буруугүй бол "цагаатгавал" зохино. Энэ хүрээнд нэн түрүүнд "Авлигал хороолол"-ын асуудал яригдана. Хотын удирдлагууд 2007 оноос эхлээд тус хорооллын газрыг олгох, цуцлах зэргээр хэд хэдэн шийдвэр гаргасан байна.
Эндээс гялайх нэг захирамжийг онцлох ёстой. Одоо НИТХ-ын даргаар ажиллаж байгаа Ж.Батбаясгалан Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр "Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрдэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах тухай" А/1155 захирамжийг гаргажээ.
Энэ захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2021 оны гуравдугаар сарын 3-ны 0147 дугаартай шийдвэрээрээ хүчингүй болгосон байгаа юм. Шүүгчийн энэ шийдвэр асуудалтай. Анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Хотын дарга Ж.Батбаясгалан ямар захирамж гаргаад, шүүгч О.Оюунгэрэл яаж хүчингүй болгосон бэ гэдэг маш сонин бөгөөд хачин "уншигдаад" байгаа юм. Хотын дарга Ж.Батбаясгалан дээрх захирамжаараа "Авлигал хороолол" буюу "Aqua garden" төслийг хэрэгжүүлэгч "Эм энд Жи констракшн" компанийн газрын эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40.1.6, Усны тухай хуулийн 22.3, 22.4, БОНХАЖ-ын сайд, БХБ-ын сайд 2015 оны зургадугаар сарын 5-ны 230/127 тоот тушаалыг үндэслэж захирамжаа гаргажээ.
Газрын тухай хуулийн 40.1.6-д "...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил газрыг ашиглаагүй" бол цуцлах эрх зүй байдаг байна. Шүүх үүнийг "...Уг газрыг олгосон сүүлийн захирамжийн үйлчлэлээр тоолоход хоёр жил болоогүй байна" гэсэн агуулгаар няцаасан байгаа юм.
Бас "...Ж.Батбаясгалан нь Нийслэлийн ГЗБА-ны саналыг аваагүй. Ингэхээр ГЗБА нь Газрын тухай хуулийн 23.3-д заасан эрх мэдлээ хэрэгжүүлээгүй, Ж.Батбаясгалан ийм боломжоор хангаагүй" гэж үзжээ. Ингээд Газрын тухай хуулийн үндэслэл шүүх дээр уначихаж байгаа юм. Харин Ж.Батбаясгалангийн хоёр дахь үндэслэл маш чухал байв. Тэрбээр "...Усны тухай хуулийн 22.3-т "...Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно", мөн хуулийн 22.4-т "...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно" гэж тус тус заасан. Энэ дагуу "Эм энд Жи констракшн"-ийн эзэмшиж буй газар нь үерийн хамгаалалтын бүсэд олгогдсон учир цуцалсан байгаа юм. Гэвч шүүгч О.Оюунгэрэл "...Бодит байдлыг үзвэл маргаан бүхий газрын урдуур Дунд гол урсдаг.
Тус газар нь усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зай хэмжээний тухайд хамаарч байх боловч НИТХ-ын 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны 8/69 дугаартай тогтоолоор Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, улмаар үерийн далан байгуулагдсан байна.
Далан байгуулагдсанаар газар ашиглалтын улмаас эх, ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалагдсан. Мөн үер усны гамшгаас хүн ам сэргийлэгдсэн байна. БОНХАЖ-ын сайд, БХБ-ын сайд 2015 оны зургадугаар сарын 5-ны 230/127 тоот тушаалаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 2.4-т "...Улс ардын аж ахуйд онц чухал ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга, байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй" гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байна. Мөн энэ талаар талууд маргаагүй болно" гэжээ. Ингээд Ж.Батбаясгалангийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон байна. Товчхондоо, Шүүгч О.Оюунгэрэл нь "..."Авлигал хороолол"-оос болж үер болохгүй" гээд алхаа тогшжээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
baliar shuugch avgaig odoo estoi ajiltai albatai avilgald avsan mongotei ny yarix bolj dee
Нэг хорооллоос болж үер усанд автлаа гэх юм. Үерийн Даланг сэтлээд ч юм уу , үерийн далан дээр барилга барьсан бол буруу .Үерийн далан сэтэрсэн бол даланг гүйцэтгэсэн байгууллагын буруу.Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй .Үерийн далангаа муу хийжээ. Энд л дүгнэлт хийх хэрэгтэй дээ. Нэг хэсгийг нь муулаад байх хэрэггүй дээ. Шүүгч зөв шийдвэр гаргажээ .
Нэг хороололоос болж далан сэтэрэхгүй шүү дээ.Шүүгчийн шийдвэр зөв.Харин газар олголт нь даланг нарийсгасан даланг өөрчилсөн даланд тулгаж газар олгосон газар , ,далан сэтэрэхэд нөлөөлсөн хүмүүст хариуцлага тооцох естой юм биш үү.
ene door bichsen hun joohon tiim bna shu mergejiliin baiguullagiin dugnelt garsan bnleshde bolohgui gj dalan haaj barilga barij gd yer n oros japan nariin mergejilii ulsiig sonsoogui gai ali 2009 ond helsen bsan 1 horooloos uragsh barilga no 13 horooloos umnu barilga no shu gj odoo yahavde uusduu ed hurunguuruu shatahaas yahavde
чийг их хуримтлагдахаар өвөл газар хөлдөж барилгад ан цав гарч хагарна. урагш цэвдэгтэй. хавдар судлалын барилга хагарсан. халдварт нь хойноо байнга мөсөн нууртай байдаг байсан. төв замын автуснаас харагддаг байсан. сүүлд хавдарын подвал их борооны усанд автаад нөгөө аппаратаа задлаагүй байхдаа норгосон.
Shuugch; O.Oyungereln neleen mungu avch dee,buzeriin avgaa be???? Ene muu avgaa argalan gej ,alandaa zarim negteen untaj neg uzen,zarim negend n khuukhen ugch naarch,neg uzen khiiguu zuul gej baakhgu,bugdiig khiine.
Анх Газар олгосон Газрын алба л буруутай. Энгийн иргэдэд 700 м2 олгодоггүй байж.
Oyungerel shuug chiig bid buged medne,daanch manaa darga nar,kholbooto baidag uchraas yajich chaddag gu yumaa,khel am gargabal,AJILAAS KHUUGDUNU,iim l khunte tsug ajildag shuu bid nar????????????
Шуугч шантхарамж авсан эмэхийг шалгах хэрэгтэй Хоерт хамгиийн гол нь нийгмээоээ шуух засаглалыг тахин шутэж шуугчид ч бугдээс илуу. Хууль мэддэг гэж бодохоо болих хэоэгтэй Мэргэжил мэдлэг шаардлагатай олон хэожг дээр шуугчид буруу шийдвэр гаргаж байсан Зарим тохиолдолд бур улс орны хогжилд саад болохоор шийдвэр гаргадаг Жижигхээн жишээ хэлэхэд тухайн байгууллага нь мэргэжил мэдлэгээрээ тэнуэхгуй ажилтныг халахад шуугч хондлонгоос оролцож ажилд нь эргуулж ав гэсэн шицдвэр гаргадаг Байгууллага бурийн онцлогийг шуугч мэдэх уу яшуугчийн ажлыг хянах механизмуудыг бодох хэрэгтэй
Муу бузрын шүүгчийг шүүх өдөр удахгүй.
Энэ алх тогшсон шүүгч жингэр л авлига хорооллоос нь ахиад авлига авчихач ! Ядаж 2 өрөө байрны мөнгө аваа биз !
Шүүгч нарын цалинг төрийн албан хаагчидтай адил болго
Амарбаясгалан хотын дарга байхаар зөв хүн бгаа юм даа даанч эргэн тойронд нь 00 жорлон шиг ажлыг дэмждэгүй өмхий хүрэн шиг нөхдүүд их одоо улайн цайм хахууль авсан муухай хөрцтай шуналтай шүүгч авгайгаа зайлуулж ялыг нь өгөх хэрэгтэй
Aqua Garden хотхон бол улс ардын аж ахуйд онц чухал ач холбогдолтой мега төслийн байгууламж юм байна л даа. Хууль, шүүх, прокурорын байгууллагад хуруу гараа дүрдэг энэ улстөрчдийг тэр үснүүдтэй нь хамт зайлуулах хэрэгтэй. Элбэгдорж, Баттулга нар прокурор, шүүхийг өөрийн суганы үснүүдээр дүүргэж самарсан даа. Лүндэндорж гэдэг нөхрийг шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тавьж байгаад хараат бус байдал нэрийн дор шүүгч буруу, хууль бус шийдвэр гаргасан ч ямар ч хариуцлага хүлээлгэхгүй гэсэн журам гаргаж байгаад дуртай шийдвэрээ гаргуулдаг болсон. Түүгээр нь далимдуулаад дуртай шийдвэрээ гаргацгаадаг болж одоогийн энэ шудрага бус байдлын суурь тавигдсан даа. Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг олон нийтийн хяналтанд оруулж сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг олон нийтийн төлөөлөл оруулсан бүрэлдэхүүнтэй нээлттэйгээр шийдвэрлэдэг болж сахилгын хорооны хурлыг телевизээр шууд дамжуулдаг болгох, сонирхсон этгээд хуралд оролцож асуулт асууж болохоор зохицуулах хэрэгтэй.
Тэмцэгч гэж цээжээ дэлддэг авгай нар шүүхтэй , шүүгчтэй тэмцвэл яасан юм бэ. Шүүгч ОВОО юм авсан байх
Тэр хуулийн алхаар нь одоо өөрийнх нь толгойг "цохих" хэрэгтэй дээ. Иймэрхүү оронцогуудыг шүүрдэж зайлуулахыг шаардацгаая
Голын гольдролыг өөрчлөн барилга барьсан компанийн удирдлагуудаар учирсан хохирлыг төлүүлэх ёстой. Тэд мэдсээр байж ашигаа бодон авилгал өгч барилга барьсан. Авилгал авч зөвшөөрөл өгч барилга бариулсан төрийн албан хаагчид ч буруутай. Барилгыг ашиглалтад хүлээж авсан улсын комиссын гарын үсэг зурсан нөхдүүд ч авилгал авсан байх магадлалтай ба бүгд хариуцлага хүлээх ёстой.
буруу шийдвэр гаргаж захирамжийг хүчингүй болгосон энэ шүүгчээр хохирлыг төлүүл.
Саяханы уерийн бас нэг буруутан бол S oatlet дэлгуурийн барилга Сэлбэ голын далан дотор нь ороод голыг нарийсгаж барьсаны улмаас хот болоод асар олон айл ерхуудэд хохирол авчирсан яаралтай арга хэмжээ авч нураагаад егеесэй
Энэ шүүгчээс хохирол нэхэж хөрөнгөөр нь барагдуулах хэрэгтэй. Ингэж бж бусад Авилгач шүүгч нарт хатуу сургамж болно.Энийг заавал хийх хэрэгтэй
шүүгч байгал орчны шинжээч биш байж болно л доо, гэхдээ шийдвэр гаргахын өмнө энэ асуудлаар мэргэжлийн байгууллага руу хандаж зөвлөгөө, дүгнэлтийг нь сонсож байж шийдвэр гаргах ёстой байсан байх даа.
1 дүгээрт. Газрын тухай хуульд газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу даоаалан 2 жил аштлаагүй бол хүчингүы болгохоор заасан. Нэгэнт 2жил болоогүй байхад захирамж гаргасан бол тэр нь хүчингүй болох ёстой. 2 дугаарт Манай Засгийн газар, яамд, тамгын газар зориуд алдаатай захирамж гаргаж шүүх дээр ялагддаг. Шүүх муу нэр зүүдэг. Олон жишээний 1 байна. 3 дугаарт Батбаясгалангаас яагаад зориуд хуульд заасан 2 жил гэсэн хугацааг бүрдүүлэхгүй захирамж гаргасан бэ гэж асуугаач.
Дунд сэлбийн үерийн хамгийн том 3 шалтгааны нэг нь энэ авилга хороолол. Харин үлдсэн шалгаанд төмөрзамын гүүрний дор хуримтлагдсан лаг шаврыг сүүлийн 50 жил нэг ч удаа зайлуулж байгаагүй. Иймээс энэ их лаг шаварыг авилга хороолол өнгөртөл ачиж асгах хэрэгтэй. Ингээд хамгийн анх баригдсан байдалд төмөрзамын гүүрийг оруулах хэрэгтэй. К оutlet дэлгүүрийг авилга хороололтой адил буулгаж цэвэрлэх шаардлагатай. Ингээд социализмын үеийн төмөрзамын далан үерийн далангийн дундуур гол урсдаг байсаныг сэргээх шаардлагатай. Энэ 3 зүйлийг хийж дуусгавал үерийн аюул багасна. Алтай хотхоны хажуугаар урсдаг хэсэгийн лаг шаварыг хамтад нь ачиж хаяаад голын урсгалыг хуучин төвшинд нь оруулах хэрэгтэй. Одоо алтай хотхоноос гол нь дээгүүр өндөрт урсаж байгаа.
Энэ нөхөрт хэрэг үүсгээ болов уу.
Шүүгч О.Оюунгэрэлийг устгавал зохино.
Ийм шүүгчдийг хурдан зайлуулах хэрэгтэй атг яасан бэ...
Delbel
Нэг авилгачин шүүгч авгайн шийдвэрээс болж ард түмэн, улс орон яаж хохирдгийн жишээг хангалттай харуулсан. Одоо авдгаа авчихсан шийдвэрээ хамгаалаад авилгын мөнгөөрөө тансаглаад гэдийгээд байна шүү дээ.
Энэнээс үнэнийг уншчихаад ийм юм бичээч мэдлэггүй сэтгүүлч нэртнүүдээ https://www.unuudur.mn/a/257729
Ene buzar shuugchiig zailuulaa ch, yamar ikh avilga absan bol...
Mergejliinhee hunii ugiig sonsohgui shinjleh uhaanch bish hariutslaggui alban tushaalmnaas bolj olon irged aj ahui negjuud hohirlooshdee.Araichdee.Shat shatandaa hariutslagatai baimaar bn.Ene nuhurt hariutslaga tootsoh heregtei.Daraa ni bas yamar alham hiihiig hen ch medehgui.
Buur арайл байна ард иргэдээ доромжилж ханахгүй авилгачид юмаа!! Жагсаж очоод дайраад алчихмаар новш вэ? Өнөөдөр биш юмаа гэхэд байгаль хуулиараа шийтгэвэл баахан хүний амь сүйдвэл шүүгч , авилгач захирал 2 тэр олон хүний амийг сэргээж , амилуулж чадахуу ? Чаддаг юм бол мооргоос хүн аваад очьё нэгийг амилуулчих !! Тэгвэл хамаагүй , шүтье!! Чадахгүй бол дэлхийгээс зайлаарай!!