Хөгжлийн банкны гэх хэрэгт АТГ, прокуророос 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийг "...Буруутай" хэмээн үзэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг хоёр сар гаруй хэлэлцээд наадмын өмнөхөн шийдвэрээ гаргасан. Олон нийт гэм буруугийн шүүх хурлын шийдвэрийг "...Голтой" гэх байдал давамгайлж байсан бол ял шийтгэсэн шийдвэрийг ихээхэн эгдүүцэж хүлээж авав. Гол нь Хөгжлийн банкнаас зээл нэрээр хэдэн арван сая ам.доллар авчихаад, зөөлөн хэлэхэд "зориулалтын бус" зарцуулсан "Бэрэн", "Алтай групп" зэрэг компаниудын удирдлагыг хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрсөн. Гэвч тэдний үйлдэл УИХ-ын нээлттэй сонсголоор нийтэд ил болчихсон.
Тухайлбал, зээлийн мөнгөөр казино тоглож, зарим нэр бүхий улстөрчдөд "хишиг хүртээсэн" байдаг. Тиймээс шүүх ингэж шийдсэнд олон нийт дургүйцсэн хэрэг. Үүнтэй зэрэгцээд шүүхийн дээрх шийдвэрт прокурор эсэргүүцэл бичихээр болжээ. Эсэргүүцлээ бичээд хүргүүлчихсэн ч бололтой байна.
Прокуророос "...Шүүх Хөгжлийн банкны хэргийг шийдэхдээ хууль зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн. Энэ нь хууль ёсны бус, үндэслэл муутай учир хуулийн шаардлагыг хангуулах шаардлагатай" гэсэн үндэслэлээр уг шийдвэрийг эсэргүүцсэн гэх мэдээлэл байна. Дашрамд хэлэхэд, Хөгжлийн банкны хэрэгт илэрхий хамаарал бүхий тус банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирал, мөн тус банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан эрхмүүд, бас "Эрэл" зэрэг компанийн удирлагууд ямар замаар, яаж яваад сугараад үлдчихсэнийг зарим эрх бүхий болон олон нийтийн байгууллагаас хөндөхөөр болсон байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Күй ээ энэ хуулийн байгууллагууд чинь хэний төлөө ажилладаг юм бэ ?! Хуулиараа бол ард түмний төлөө, шударга ёсны төлөө ажиллах ёстой биздээ ! Гэтэл хэрэг дээрээ дарга ангийн төлөө, тэдн ий хулгай дээрэм, гэмт хэргийг нуун дарагду улахын төлөө ажилладаг болтлоо ялзарсан бна !!! Үндсээр нь шинэчлэх болсон бна, өөр нөө өөрчлөгдөж чадахаа нэгэнт больсон бна!
Элбэгдорж, Баттулга нар шүүхэд өөрсдийн гар хөлөө шургуулж, дуртай шийдвэрээ гаргуулдаг байсны үр дагавар! Тэгээд бас Лүндэндорж гэдэг нөхрийг шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тавьж байгаад шүүгч үндэслэлгүй шийдвэр гаргасан ч хараат бус байдал нэрийн дор ямар ч асуудал ярьдаггүй толгойг нь илээд өнгөрөөдөг журам батлуулж бохир системийг бүрдүүлсэн байдаг. Тийм болохоор хуульд үндэслээгүй дуртай шийдвэрээ гаргаад сууж байдаг болсон.
одоо бүгдийг нь цагаатгах л үлдлээ. ял идэлсэн нь сар хүрэхгүй гарна. ард олон 50 төгрөг тэтгэвэр дээрээ нэмүүлээд өлмөн зөлмөн үлдэх биз. өөрөөр шийдвэрлэвэл гайхалтай зүйл болох биз. сүржин эхэлж даржин дуусах чинь манай төрийн хууч өвчин.
4 тэрбум гаруй доллараар гараа угааж цацсан Фортуна нар ядаж албан тушаалаа хэтрүүлсэн хэргээр ял сонсохгүй мултарч байгаа юм даа. Бидний үр хүүхэд өрийг төлнө гэж хэлээд албан тушаалаасаа мултрахаас айж эрх мэдлээ Фортунад шилжүүлсэн Алтанхуяг бас өчүүхэн ч ял зэм хүртэхгүй сугарч үлдлээ. Наад шүүгчдээ зайлуулж хариуцлага тооцооч ээ
охин нь фортунаас илүү шунал тачаалтай
МАН ч ХБ наас их л идсэн дээ.Шийтгэл нь яг ЖДҮХС г шүүсэн шиг ХЯРАМЦАГ болоод өнгөрлөө дөө.Нүүрснийх ч энэ замаар орох нь тодорхой.8 хөшигний хэргээр гэр бүлийн 2 т 2 -2.6 жилийн ял оноодог шүүгчээр ХБ , НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ШҮҮЛГЭЕЭ.56 МЯНГАН төгрөгний өвс пресс хулгайлсан 2 хүнд тус бүрт нь 2 жилийн ял оноосон шүүгчээр шүүлгэеэ. Дээрхи хулгайн хэргийг өмөөрөхгүй ээ.Гэхдээ ялгамжтай шүүх нь үү , үгүй юу гэдгийг харъя.
Энэ тэтгэвэрийг томчуудын нэг одор ордог хоолны монгоор нэмсэн, толгойгий нь илсэн яль огдог шуухийн шийдвэрийн толоо ард тумэн ахиад босоход бэлэн байгаа шуу!!! Монголын бараа бутээгдэхууний унэ 2 дахин нэмэгдчихээд байхад тэтгэвэрийг 100 мянгаар нэмж хогчуудээ доромжлсон, оноо маргаашгуй ухэх болсон хогшчуудэд яагаад тэтгэвэрийг нь 750 мянга болгочиж болохгуй гэж оорсдоо болохоор гадаад дотоодод улсын монгоор оорсдийгоо, хуухдууд ах дуугээ сургаж, тэр бумаар идэж уусан, устгасан одоо сонгуулийн омно энэ алдаагаа засахгуй бол оны зааг дээр ард тумэн босоход бэлэн байгаа тэгээд та нар сонгуулиар естой дунгээ тавиулна!!!
Арай балиар шидсээн
Газрын тосны үйлдвэр байгуулж, жилдээ 1,7тэрбум ам. долараар гадаадаас худалдан авдаг шатахуун түлшний хамгийн чухал хэрэгцээг хангана гэж тосгүй, усгүй газар үйлдвэр байгуулна гэж Хөгжлийн банкнаас их хэмжээнмй зээл аваад улс эх орноо, ард түмнээ, хэрэглэгчидээ хөгжүүлэх биш "ХОРЛОЖ" байгаа буруутнуудыг бушуу түргэн шоронд хийж, төлбөрийг нь төлүүлэх хэрэгтэй...