sonin.mn
Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
 
Мөн Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нэр бүхий иргэд түүний жолоодсон машинд дайруулсан, хөөгдсөн хэмээн гомдол гаргасан тул цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Гэвч Л.Чинбатад дайруулсан, Л.Чинбат хүн дайрч байхыг харсан гэж байсан бүх иргэд мэдүүлгээсээ буцаж, дайруулаагүй, хараагүй гэж тайлбарласан бол мэдүүлгээсээ буцаагүй цорын ганц хүн нь бусдыг гүтгэсэн хэргээр өөрөө яллагдагч болон хувирч буй ажээ.
 
С.Сарнай