-Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
-Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
-Процессын тоймын дугаар, огноо: №10, 2023.07.06
-Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно."
Нийслэлийн прокурорын газраас Яллагдагч Д.Гардийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүхэд прокурорын ирүүлсэн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч Д.Гардид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргээ биелүүлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Процессын тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол
Сэтгэгдэл0
Харваас энэнохор хэн нэгний бэлдэж байсан тэжээвэр гахай байна, иймэрхуу цунх барьж гуйж байсан тэжээвэр гологнууд монголоор дуурсэн маш болгоомжил, шоронлууна аялуул, авсан машин хоронгийг нь хураа ингэж байж энэ гологнууд нухэндээ орно!!!
Нэг муу албан тушаалтан юм гэсэндээ бас зуслангийн газар хаус байшин хулгайлсан мөнгөөрөө барьчихсан байгаа юм аа.
БЩУЯам хэтэрхий олон байгууллага байгуулав. Ур дун нь дампуурал. ! Дээд боловсролыг мунхаг авилгачидаар самруулсаар!!!! Тархигуй ТЕРийн горыг амсаж бнадаа.
боловсролын яам гэж байх ёстой шуа гэж тусдаа байх учиртай Хятад япон хоёр хүниЙ ХИЙСЭН ЮМЫГ ДУУРИАЛГАЖ ХИЙСЭЭР БАЙГААД ХӨгжив хүний хэрэгцээг судалж ашиг орлого олдог юм бишүү
Олон гарьд байгаа даа. Олж илрүүлэх нь чухал. Дахин ийм ажил хийлгэх тухай яриад байх. Ойлгохгүй байна.