"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг өчигдөр хэлэлцжээ.
Яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах”... гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Б.Ганхуягийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дараах заалтуудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа билээ.
-22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/,
-22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
-18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/
Сэтгэгдэл0
Жийнкэн луйварчин шд. Үнэндээ л эхнэртэйгээ хамт хэдхэн жилийн дотор төрөл арилжсан даа. Тэрбумаар л ярьдаг болсон гээд хүмүүс шивэр авир хийдэг байсан. Бас Аюурсайханы түрийвч болцон ч гэдэг л бсан. Олны үг ортой л доо
Дарга хийх дуртай хүүхдүүд анхаараарай! Их далдаганавал ингэдэг номтой.
bux xoxirol baragduul myy luvarchin
Энэ баасын цагдан хорих хугацааг бүтэн жилээр сунгахад маш их юм илэрнэ дээ.