Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт, шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Батдөлд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 07 жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Баттулгыг нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 05 жилийн хугацаагаар, 03 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
-шүүгдэгч Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,
-Р.Дашбилэгийг 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
-Д.Адъяацэрэн, Р.Эрдэнэхүү нарыг тус тус 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,
-Б.Энхмандахыг 11.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 төгрөгөөр торгох ял,
-Ж.Багамонголыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан 9390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг,16.363 ширхэг ам, доллар буюу 5.431.297.683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1.425.370.000 төгрөг нийт 7.328.960.683 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл0
Шунал ийм л гайтай
Usreed 3 jil yas suuval deediin zaya. Tegeed l garaad irne yag gaaliin Baatar shig.
За да Энэч юу лболдоЭнэ жаахан залуу Үнэхээр буруутай юу Хамгийн том эзэн нь мөн гэж үү Мөн бол одоо яахав Энэ залуугаар туг тахиж байгаа биш байгаа
Яг жинхэнэ эзэн нь энэ залуу биш дээ хөөрхий золиос болов.бололтой
Ард нь байгаа хулгайч нь хоёулаа хамтарч хулгай авилгал хийх үү гэсэн санал тавихад энэ авилгач хулгайч нь дуртайяа зөвшөөрсөн. Юун золиос болох.
Яг жинхэнэ далд эзэн нь биш байлаа ч энэ нөхөр бол асар их мөнгөний хувь авдаг л байсан байж таараа. Тэр ар талынх нь гаруудыг ч гаргаж ирэх л хэрэгтэй. гэхдээ ер нь төрийн аль ч байгууллагад хаанаасаа хаалгач нь гэж иймэрхүү гарууд л хамаг булхай луйврыг хийдэг. Шаал худлаа том даргын нэр бариад бүхнийг зохицуулдаг баатар болоол бужигнуулдаг. Шүүх хурал дээр үг хэлж бгаа нь бол үнэн пээдгэр бсан шд. Төлөөсөө төлж дээ, одоо. Өөрөө ойчсон хүүхэд уйлахгүй эээ
Ene bol jujug.UBTZiig meregjiliin bus MAN taviul udirdaj.hulgaichaar duursen.Yagaad Herlen.Javhlan Amarbaysgalan avgai nariig shalgahgui.ajlaas n chuleelehgui bga uom.TZd olon gologdol.zerchil.hulgai garch bhd Herlen gedeg hun guliigeed suugaad bh uom.Ymar tom hamgaalalttai hun ve.Hamgaalagch n hajuudaa sugandaa havchuulaad yvalda.MUiin terguuleh salbariig duusgalaa.Bardeliin hereg dutuu.zugeer shuusen bolood duusgaj bga.Herlengee zailuulj.TZiin shan 2 injner.zamiin darga tetgevertee suuj bga humuusees zorigtoi tavi.
За тэгээд анхан шат нь шийдчихээр дараагийнх нь цагаатгадаг эсхүл дахин шалга гээд замхруулдаг дөө. Энэ зүгээр л хрд түмнийг тайвшруулж мартагнуулах л процесс явагдаж байгаа.
eznee xel
Энэ баасыг бүх насаар нь хорих ёстой.
Хэт хөнгөн ял оноожээ.
Өглөө кинонд гардагчлан "Эздийг нь барь"сан уу? Энэ жижигхэн залуу ч гүйцэтгэгч жижиг жараахай л болов уу? Жинхэнэ эзэд нь хэн вэ?
darga nar ni yav?
12 жилийн ял бага байна аа.
Iimhen torguuli yumu
Энэ аад эздүүд нь??? !!! ...
УБТЗ-ын дарга гэгч Хэрлэнг шалгах хэрэгтэй. гол хүн нь Хэрлэн байгаа байх шүү.