Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 2021 оны намар хоёр айлын хонь, ямаа нийлэх үед найман ишиг дутсан тул улмаар эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноосон тухай наян настай ээж нь том хүүтэй нь хамт хэвлэлийн хурал хийсэн билээ. Гэвч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээс харвал бодит байдал өөр бололтой.
Тодруулбал Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-нд гаргасан шийдвэрт: "Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
1.Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасан.
Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Т-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн." гэжээ.
Сэтгэгдэл0
Olon niitiin medeeleleer hudlaa yrisa hvn ymar hariutslag hvleeh estoi ym bol ene zaluud hariutslag hvleeleg
ymr hunii unergui novshnuud we, ene jaahan huuhed emgen yaj amidrah ym be
56 МАЛ - хоёроос гурван сая төг . орчим гэжээ . ХОЁР ИХ НАЯДЫН \ хэдэн ш . хар нүүрс юм бүү мэд \ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД \ оффтек гэрээ гээчийг ҮАБЗ - өөс баталсан гэх \ төр - засгаа удирдаад л , төрөө түшицгээгээд л явж байдаг - хорвоо чи авлига , алагчлалын ЗОВЛОНД ЦАДАХ болоогүй юу ...
Hulgai bol hulgai. Taarsan yavliig ni uguh l yostoi. Hudlaa soliorch yal zavshih hereggui
Хулгай л бол хулгай...
Хулгайчийн шийтгэх нь зөв
MUiin huuli.huchniiheen saaral ordoni 77 hulgaich.Nuursnii ih naydiin hulgaichiig Bor enderiin shuugch.MunhErdeniig shuusen shuugcheer yliig n eguuleech.Gachuurtiin Chinbat yasan.Novshiin shuugchid.t1 hulgaichuud zail
Зөв л ялалсан байна олон нийтийн хэрэгслэлээр худлаа ярьсан хүн гүтгэсэн төрийн албаны нэр хүндэд санаатай халдсан хэнб гуайг ч хатуу цээрлүүл ...юм үнэнээр байх сайхан .
Дорнодод тэмцэл хийж байгаа гэх авгайчууд төрийн цагдааг арай л дэндүү доромжилж албаных нь хувьд хүнд гэмт хэрэгт гүтгэж байна лээ хуулийн байгууллага яаралтай арга хэмжээ авах хэргэтэй.
Энэ бол зөв шийдвэр хулгай хийсэн бол зохих ялаа үүрч эдлэх нь гарцаагүй үүнээс их ХБанк ,Сангуудын хулгай ,Нүүрсний хулгай,гээд ар араасаа хөвөрсөн дээрэм хулгайг л үнэн зөв шийдэж бүгдийг хохиролгүй болгож хулгайчдын ялыг биеэр эдлүүлж эх орноо аврах л хэрэгтэй дээ
Хэнтийнхэний зарим нь үнэн жигшмээр авиртай амьтад юм. Урьд нь нэг мянгат малчин нь айлын мал хулгайлаад шоронд суусан. Мянган малтай ч сувдаг шунахай сэтгэлээр хүний өмчинд халдсан.Энэ хоёр хулгайч айл саахалтын малыг хулгайлчихаад дараа нь яаж түмний нүүр харна гэжж бодсон юм бол. Нөхөр ч яах вэ эрчүүд угаасаа муу нэртэй болохоор шийдсэн шоронгийн хулгайч байсан гэж бодъё. Эхнэр ингэхэд юу вэ. Хүний юм, боль гэдэггүй, хамсаатан болж л байдаг. Ичгүүргүй. Энэ тохиолдлыг бүх монголд жишээ болгож жигшүүлэх хэрэгтэй.Ингээд бас болоогүй ичихгүй хууль шүүхийг гүтгэнэ. Чимээгүйхэн явж болдоггүй юм байх даа.
Нээх л гэмгүй гүтгэгдсэн хулгайчууд..
Сдсаганд ямар ч их ял өгдөг юм бэ
Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан... гэжээ. Энд дурдсан хэргийн байдлаас үзэхэд хулгайлах үйлдэл хийхийг завдаад баригдсан болохоос биш хулгайлаад цааш нь дамлаж зарж борлуулаагүй хэрнээ нийт 2,690,000 төгрөгийн хохирол хаанаас гараад ирэв? Нэг гэрийн 2-т гэмт хэргийг хувааж үүрүүлдэг шийдвэр шүүхэд хэр олон байдаг бол?
Хэрэгтний талаас иргэдэд хандсан шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн мэдээлэлд Бор-Өндөрийн сум дундын шүүхийн тойм бичсэн нөхөр нэг бол буруу шийдвэртээ дүгнэлт хийж шоконд орсноос маш авцалдаагүй тойм бичжээ. Хуурамч дипломтой, бичиг үсгийн чадвар муутай эсвэл цүнх баригчаас шүүгч болсон нөхөр байх. Хохирогчид хохироогүй малаа эсэн мэнд буцааж авсан байтал хохирсон гэж мөнгөн дүнг бичсэн. Үүнийг уншигч та нар тоймыг сайн уншаарай. Хулгай хийсэн гэх Л.Г, Ц.Т та хоёрт сануулахад дахиж ийм маягийн хулгай хийхийг битгий завд. Буян байвал өөрийн гэсэн ганц ишиг 1000 болтлоо өснө. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Хохирсон гэх тал шүүхийнхэнд ийм шийдвэр гаргахад нилээд нөлөөлсөн болов уу гэж бодлоо. Хохирогч талынхны гомдол мэдүүлэг зөв, өнчин ишиг ч гэсэн хувийн өмч үүнд хэн ч халдах эрх байхгүй.
Манай улсад хүний хэдэн зуун сая мөнгө төгрөгийг залилан аргаар авсан этгээдүүд гэм зэмгүй хохирлыг барагдуулалгүй өнгөрдөг үлгэрийн баатарууд олон байдаг. Үүнээс гадна улсын сан хөмрөгийн мөнгийг хэдэн тэрбумаар нь хулгайлсан их хурлын гишүүн сайд дарга, бизнесменүүдийг тоолбол тоо нь алдагдсан. Энэ бүхний хэрэг авилгалтай тэмцэх газар, прокурор цагдаагаас шүүх дээр хэрэг нь ирээд замхардаг. Үүний жишээ КАПИТАЛ банк, ЖДҮ, Нүүрс, Бэлтэс мөрөн, хурамч төслийн олон сан, малын том бүлэг хулгай /олон адуу буудаж махласан хэрэг Төв Аргалант сумын хэрэг/ баригдсан шалгагдсан гэм зэмгүй, болохгүй бол Америк гадаад оргон гарах давхар санамжаар шахуу өнгөрдөг. Үүнийг энэ хоёрын хэрэгт хоёрт хандаж коммент бичсэн залуус анхаараарай. Францад цагдаагийн шаардлага биелүүлээгүй машинтай зугтсан 17 настай хүүг буудсан цагдаагийн талаарх мэдээллийг бид харж сууна. Хууль дүрмийн дагуу арга хэмжээ зөв авсан гэж цагдааг өмөөрсөн иргэд 2-3 хоногийн дотор 1 сая /1,000,000 доллар/ цагдаад өөрийгөө өмгөөлөх
Жинхэнэ мэргэшсэн хулгайч шүүхийнхний халаасыг түнтийлгэдэг, Л.Г, Ц.Т мэтийн мөнгөгүй, өнгөгүй завдах санаат хулгайч нар нь одон, алдар хэргэм авчирдаг гэсэн явган үг энэ хэргээс харагдаж байна. Энэ хаврын гэнэтийн цасан шуурганд хэдэн азарга адуу, хоттой хонио цасанд даруулсан айл хангай дэлхийгээс нэхэл хийх арга даанч үгүй юмаа. Алдарт хурдан азаргаа өвөлжин тэжээж хаврын ногооны үед сүрэгт нь нийлүүлсэн 100 саяын азарга энэ хаврын Хэнтийн Баянхутагт болсон шуурганаар цасанд дарагдсан гэх юм ч дуулдана. Мал сүрэгтэй нүдэн чихэн болж санаатай санаагүй хулгайн сэдэл гарах үйлдлээс ангид байгаарай. Бие биенээ уучлаж ус луу түлхэх биш уснаас татаж гаргах сэтгэлтэй байя МОНГОЛЧУУД АА. Нэг гэрийн хоёр хулгайгаа хувааж хүлээдэг гэж байх уу? Хэрэг хүлээх чадвартай эсэхийн дүгнэлт эмнэлэгт хандаж гаргах шаардлага байна.
Хэнтийнхэн том жижиг гэлтгүй аймгаасаа гарсан хууль үйлчилдэггүй төрийн том хулгайч нартайгаа барьцах нь их болоод байна