Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагааны улмаас нөхөн сэргээлт хийгдээгүй, эвдэрч орхигдсон газар нутаг жил ирэх тусам нэмэгдсээр байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2011 онд 70 ААН-ээр ойн болон усны сан бүхий газарт ашиглалтын лиценз эзэмшиж, олборлолт явуулсан 138 компанийн эвдсэн талбайн хэмжээ, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцжээ.
Энэ судалгаагаар нийт 8000 га газар нутаг эвдэгдэн сүйтгэгдэж, байгаль орчинд 1.1 их наяд төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.Тухайлбал,
-Л.Чинбат захиралтай Гацуурт ХХК 451.6 га газарт 56.3 тэрбум төгрөгийн
-Т.Ганболд захиралтай “Алтандорнод Монгол” ХХК 981.9 га газарт 126.2 тэрбум
-Ц.Гарамжав захиралтай “Монполимент” ХХК 407.2 га газарт 402.1 тэрбум төгрөг
-“Монголросцветмет” ТӨҮГ 222.3 га газарт 184.1 тэрбум
-АУМ ХХК 619.3 га газарт 32.7 тэрбум
-Монгол газар ХХК 383.7 га газарт 7.5 тэрбум
-Айвантэс ХХК 45.6 га газарт 4 тэрбум
-Жи Энд Юу Голд ХХК 45.1 га газарт 3.9 тэрбум
-Хөвсгөл ХХК 74 га газарт 3.4 тэрбум
-Илт гоулд ХХК 47.3 га газарт 1.3 тэрбум гэх мэтчилэн 138 компани 1.1 их наяд төгрөгийн байгаль орчны хохирлыг учруулжээ.
Тэгвэл 2020 оны 8 дугаар сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасны дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх ажил тусгагдсан бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэх 2020 оны 12 дугаар сарын 30-нд Монгол Улсын Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тушаал гаргаж, Ажлын хэсэг байгуулан ажлын төлөвлөгөөг батлуулсан байдаг. Түүгээр зогсохгүй УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрт ч дээрх эвдэгдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажлыг тусгайлан заасан байна.
УИХ, Засгийн газрын дээрх бодлого шийдвэр батлагдсанаас хойш 3 жил өнгөрчээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэхэд 1 жил үлдээд байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ажлын хэсэг хэчнээн га газар нутгийг нөхөн сэргээж, хэчнээн төгрөгийн хохирлыг барагдуулав.
Энэ талаарх мэдээллийг ил тод болгохыг Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ ТББ-аас Засгийн газраас шаардаж буй ажээ.
Сэтгэгдэл0
Бас нэг бирдтэй болжээ
Bvgd shuu dee. Sohogdoh geed ireheeree sahal erdenbileg ruu anhaarliig ni handuulaad bbbr surchihsan
МАН-ын дархлагдсан хулгайч луйварчдын нэг.
ганц хүнийг хуулийн хэмжээнд арга авч чадахгүй шүүхээр юу хийхэв шүүрдэх хэрэгтэй шүүхийг 5 ш ажилагааг шүүх хэрэгжүл
Авилгалч шүүх шүү дээ
Хуурамч Богдын эмээ бсдаа Монголын байгалд 402 тэрбумын хохирол учруулан сүйтгээд хувьдаа хэдийг олдог байнаа
БҮГДИИГ Н ТӨЛНӨ
Богдын минь удамаас байгаль сүйтгэгч гарч байхад бид яалтай билээ
dahiad zondoo uchruulnaa
olon hun l hohirol uchiruulj , gevch garchigdaa gants chinbatiig uchiruulsan gej tavidag n ymar uchirtai ym be ?
Бэлчээрийн тухай хуулийг Чинбат мэтийн амилсан бирд чөтгөрүүдийн захиалгаар хийгээд байна даа.
төртэй хуультай юм бол хариуцлага баймаар юми ийм улс байгаад ч яахав
Эзэнгүй юм шиг өөрөөс өөр хүнгүй мэт аашилж улсаас худал ярьж хулгай хийж авсан мөнгөө өөрийн юм шиг санаж байсан ийм өлөн муухай гэр бүлээс газар шороо өмч хөрөнгөө хурааж авах цаг нь болсоооооооон.
Монгол улсын хүнсний аюулгүй байдал, хангалт тал тээр маш том гавъяатай энэ хүнийг хжаа нар дампууруулж ногоогоо шахах том ажил эхлүүлжээ гэж харж бна. Нэлээд олон ч хөлснтй бичээч байх шиг. Сайт ч бна. Махаа базуулсан, цементийн үйлдвэрүүд ч бас энэ замаар явсан. Бүгд базуулах юм бна л даа.
Эвдэрсэн газруудын хохиролыг энэ муу хулгайчидаар төлүүлээд хөрөнгийг нь хурааж шоронд хийх ёстой тэгээд дээрэмчдэд БААТАР цол өгөхөө болиочээ одоо хурааж авах ёстой шүү
GAMBIRAN NUURTREI OHINOO AVAAD MONGOLOOS ZAILSAN BAIDAA!!!
муухай хүн юм билээ. Хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй. Хөдөлмөрийн баатарыг нь хураах хэрэгтэй.
Дотрохи эд хогшилыг нь аваад авдрыг нь хаяв гэдэг сэтгэлгээгээр ажилласан гадаад, дотоодын уул уурхайн компануудтай нэг бүрчлэн тооцоо хийж, нөхөн сэргээлт хийгээгүй газруудын нь нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж байж дараачийн ашиглалтын ажлыг нь хийлэгдэг хатуу журамыг барьж, хийхгүй бол олгосон зөвшөөрөлүүдээ цуцлан эргүүлэн авдаг болго. Монгол улсад цөлжилт хурдтай явагдаж байгаа нь уул уурхайн замбараагүй ашиглалт, нөхөн сэргээлтийг технологийн дагуу чанартсй хийхгүй байгаатай шууд холбоотой байгаад ч дүгнэлт хийж энэ ажилд мэдэгдэхүйц, доривтай ажил, арга хэмжээг авбал зохино. Үүнд уучлал, хуйвалдаан байж болохгүй. Шудрага, шуурхай арга хэмжээ авч байж л бид байгаль орчиноо хамгаалаж чадна.
Баригдана гэвэл барын зулзага
Эднийх болон бусад компаниуд нь яаж хариуцлага хүлээх юм бол?
Шунал ихэдвэл шулам болно.
Нөхөн сэргээлтийг нь хийлгээд бүх зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй.
Угаасаа л шуналтай хүн мөнгөний шнэр авахаараа өсөхийн өлөн нь сэдрээд диваажинд өрөөсөн оймс ч авч явахгүй гэдгээ мартчихдаг юм шиг байна,
энэ хулгайч луйварчнаар заавал төлүүлэх ёстой шүү
За энэ нөхөр ингээд байдаг бүх нүх сүвээ ухуулах нь дээ. Төрсөн биеийнх нь 5 нүх сүвээс гадна, эдийн болон санхүүгийн бүх нүхийг нь ээлжлээд ухаж эхлэх байх даа... сонирхолтой шоу үзэж бас таашаал авах нь ээ гэж... ийм л дүр зураг монголд бий болсон
Монголчууд мөнгөтэй бирдийг, мөнгийг бурханчлан шүтэхээ болих хэрэгтэй.Чинбат бол чи биднээс илүү эрх мэдэл эдлэж, эрхэлж тарвалзаж байх ёсгүй. Бүхий л сан, төсөлөөс зээл авдаг, түүнийгээ төлдөггүй дээр нь дуртай газар нутгаа өргөстэй төмөр тор, өргөн бөгөөд гүнзгий нүх малтан хашиж аваад байх нь буруу. Ийм монопол эрх хэдхэн хүнд өгөөд тэд нар нь үндэсний үйлдвэрлэгч гээд ямар ч өрсөлдөгчгүй дархан эрх эдлээд байх нь илүү хортой байхоо.Ажил хийх гэж байгаа хүмүүст адилхан боломж олгох хэрэгтэй. Жирийн жижиг дунд үйлдвэрлэгчид үйлээ үзэн байж хэдхэн сая төгрөгиин зээл аваад төлж чадахгүй хугацаа хэтэрвэл дорхоноо шүүх энэ тэр болоод явчихдаг.Иймэрхүү бирдүүд болохоор хэдэн зуун тэрбумаар зээл авчихаад төлдөггүй .Тэгж яваад ямар нэг тогтоол шийдвэр гаргаад тэглэчихдэг байж таарахгүй. Чинбат зальтай л хүн юм.Түүнээс биш ажлын тийм их овсгоо ухаантай хүн биш байна.Төсвийн мөнгөөр тонгочихыг ухаан овсгоо гэхгүй юмаа.
Газар шороо уул уурхайн талаар сайхан мэдээ дуулдахгүй байгаа шүү ! Ашиглалтын 1745 зөвшөөрлийг хөндлөнгийн хяналт оруулж цэгцлэх юмсан .Цөөхөн том. ордоо,ГХМеталын цөөхөн ордоо чинэртэл ашиглаж НӨӨЦ бага дунд орд газруудын хаавал зохино.!