Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо өнөөдөр иргэн Г.Батбаярын өргөдлийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарыг "шүүх" гэж байна. Хурал өглөөний 9:00 цагт товлогджээ.
Г.Батбаяр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд дээрх шүүгчдэд холбогдуулан "...Гурван шатны шүүхээр шийтгэгдээд байсан С.Баярцогтын хэрэгт хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалтад буцаасан" гэх агуулга бүхий өргөдлийг АТГ-т гаргажээ.
Харин АТГ үүнийг нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд Шүүхийн сахилгын хороонд шилжүүлжээ. Тус хороо эдгээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж дуусаад ийнхүү хурал зарласан байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
цалингийн 20% гэсэншүү юм ярих биз
новшнууд, энэ улсад шударга бусыг бүтээхэдэ хамгийн их хүчин зүтгэсэн хүмүүс бол шүүгнч нар шүүүүүүүүүүүүүүүүүүүү. Гурван шатны шүүх С.Баярцогтыг буруутай гээд үзчихсэн байхад тэрийг дахиж хэлэлцээд буруугүй гээд алх цохиж байсан тохиолдол Монголын түүхэнд бараг байхгүй шд. Б.Хурц, Эбэ лалруудын нөлөө аймаар орсон дөөө. Захын хүнд ойлгомжтой. За яаж шийдэж чих дэлдийлгэхийг нь харж л байя дааааа
Эрдэнэбалсүрэн ч их юм хийсэн хүн дээ. Одоо сууж буй болон бас бус хаусууд авилгаар авсан нөхөр дөө
Үнэн зөв шүүж чадахгүй!!! Дээд шүүхэд гэмт хэрэгтэн 17 хүн байхад ёрөнхийлөгч яагаад огцруулахгүй байгаам бэ? АТГ-ын сайтад энэ тухай байна гээд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл гаргаж зарлаад 2 жил болж байна!!! Төрийн 3-н өндөрлөг анхааралдаа авч ажил хэрэг болгож бүгдийг нь огцруулах цаг нь хэтэрсэн байна шүү!!!
Ийм бусармаг зүйлд орооцолдсон Шүүгчдийг шүүрдэж байж л Шүүхэд шудрага ёс тогтно,шүүх эрүүлжинэ шүү дээ ер ялзарсан нэр хүндгүй болсон шүүхдээ салхи оруулах нь зөв шүү,бусдад нь сургамж болно.