sonin.mn

Жүжигчин У.Цогтбаярыг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д зааснаар дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тухай бид мэдээлсэн билээ.

 

Тэгвэл  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн, 7 хоног баривчлах шийдвэр гаргажээ.

 

Энэ тухай тэрээр: "Өнөөдөр уг нь хүүгийн маань төрсөн өдөр байлаа. Гэвч нэгхэн өдрийн дотор шүүх хурал болж, хорих шийдвэр гаргалаа. Хоригдохоор боллоо. Гэхдээ гарч ирээд Засгийн Газар сайн ажиллаж байна, Х.Нямбаатар сайн мундаг ажиллаж байна гэж хэлж чадахгүй. Хэд хоног бясалгана. Намайг хууль зөрчөөгүйд итгээрэй. Бүх залуучууд талбай дээр очиж жагсаарай. Сайн цаг ирэх болтугай" гэсэн байна

 

О.Чулуут