Олон тооны тээврийн хэрэгсэл алдагдсан гэх хэрэгт 15 настай хүүхдийг холбогдуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын даргын тушаалаар байгуулагдан ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ.
Энэ хүрээнд 2021 оны зургаадугаар сараас эхлэн бусдын 46 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай "Г"-г холбогдуулан, мөрдөн шалгаж байгаа аж.
Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, "Honda Fit", "Prius-10,11", "Nissan Tida" зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байжээ.

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдсэн бөгөөд 93.8 хувийг нь олжээ.

Сэтгэгдэл0
Хол явах хүүхэд байна да !
Хүүхэд штэ гээд толгойг нь илээд байдаг буруу жишгийг халах ёстой. Одоо үед хүүхдүүд үзэшгүй муухай хэрэг хийдэг болсон. Хоёр нялх охины хоолойг хэрчиж хөнөөсөн алуурчид хүүхэд л байсан. Энэ хулгайчийн ард энийг хүмүүжүүлсэн хүн хогнууд байгаа. Тэр жигшүүрт хог шаарнуудад ял оноох ёстой.
Зө зө 15 настай хүүд 45 машины хэрэг тохоод дуусгах юм байнаа,,,амар зүгээр,,,,олон хулгайч хайхгүй,,,,
Гол нь энэ хүүхдүүдэд тэгш боловсрол, болмж хүмүүжил олгов уу???? Эд нар тэр бумаар сурвуу??? Эцэг эх нь бас голын ядуучууд бгаа ! Зурагтаар хүүхдүүдийн насны онцлогт таарсан суваг нэвтрүүлэг бна уу…. Энэ ниыгэмд чаддаг чаддагаараа амьдардаг гэсэн буруу философ яваад бнаа!!! Төрөөс харж хандаж услаж арчлахгүйгээр ийм л хүмүүс гарч ирнэ! Засч залруулах шорон нь бас бодлогогүй! Төхийг барьж бгаа хүмүүсийг л зүх дээ
америк ковбойчуудыг шүтэн бишшрэх бишрүүлэх сурталчлах ажиллагаа монголд маш их явагдаж малын хулгайч ёингэс хаан дүүгээ алж дэлхийг эзэлж явсан гэж мандуулдгаас чингэс хааныг төрийн үүдэнд залсанаас их хурилтайн гишүүдээс авахуулаад доод зиндээний хүмүүс бага балчраасаа эхлэн нүдний цөцний мэт хулгайг дээр доргүй хийж байна бүр олноороо бүлэг болж гаргаж өгдөг ул мөр цэвэрлэдэг давуулж хол гаргадаг зарж борлуулах эзэн хаййх заалгаж авах нүх олох гээд сүлжээнд оржээ баригдвал арыг даах гэнэ үү монголын ард түмнийг сүйрүүлж байна америк бол вьтнам сир ирак саддам хусейн шиг каддафи гиг бенладен шиг украйнаар орсуудыг хөнөөлгөнө монголчууд америкийн даалгавраар өөрсдийгөө хөнөө хөнөөлгөнө чиг