sonin.mn
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 13:28 цагт Онцгой Байдлын алба хүлээн авчээ.
 
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 32 настай эмэгтэй Э  гэр бүлийн маргаанаас болж гэртээ амиа хорлох зорилгоор цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.