Давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг сольж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан. Тэрээр энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө гэж мэдээлсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

-Д.Монголхүү шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд өгнө гэж мэдээлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Д.Монголхүүд оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Ялын хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойших хугацаанд зөвшөөрөгдсөн маршрутаас гарах, цахим бугуйвчийг унтраасан зэрэг зөрчлүүдийг гаргасан.
-Гаргасан зөрчлийнх нь талаар өөрт нь танилцуулж байсан уу?
-Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтны гаргасан зөрчил дутагдлыг тухай бүр өөрт нь танилцуулж, тайлбар тэмдэглэл авч баталгаажуулдаг.
Д.Монголхүүгийн хувьд цахим бугуйвчийг унтраасан зөрчилд нь тайлбар авахад “Унтрааснаа хүлээн зөвшөөрч байна, караокед уугаад согтсон байсан, цэнэг дууссныг мэдээгүй” гэх тайлбарыг өөрөө өгч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Дээрх зөрчил нь зорчих эрхийг хязгаарлах ялыг солих санал гаргах үндэслэл болсон. Тиймээс түүнд гаргасан зөрчлүүдийг нь танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-1 дэх хэсэгт зааснаар ял солих санал гаргаж байгааг мэдэгдэж, саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн нотлох баримтуудыг үндэслэлтэй гэж үзэн дүгнэлт бичин шүүхэд хүргүүлсэн байдаг.
Прокурорын дүгнэлтийн дагуу шүүх хурал товлогдож Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялтан Д.Монголхүүгийн зорчих эрх хязгаарах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн. Д.Монголхүүгийн хэлсэнчлэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Д.Монголхүүгийн гаргасан зөрчлийн талаарх нотлох баримтуудыг хууль журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан гэдгийг хэлмээр байна.
-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог вэ?
-Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болдог.
-Зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон тохиолдол хэд байна вэ?
-2023 оны 05 дугаар сарын эхний 7 долоо хоногийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 111 ялтны гаргасан зөрчлийг үндэслэн хорих ялаар сольсон тохиолдол байна. Мөн уг ял хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд цахим бугуйвчны үйл ажиллагаатай холбоотой гомдол 1 удаа л ирсэн байна. Тиймээс Д.Монголхүү зориудаар олны анхаарлыг өөртөө татах зорилгоор ийм мэдээллүүдийг өгч байна гэж харж байна. Мөн Прокурорын байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр төрийг санаатайгаар харлуулж байгаад нь харамсаж байна.
Сэтгэгдэл0
Яг одоо мөнхэрдэнэ шиг буцаагаад хий даварсан муу чацга
Монголхүүгийн цаад эзэн нь Элбэгдорж шүү дээ. Түүний ивээл дор орсон толгойгүй хүмүүс юу чхийхэд бэлэн. Хурц, Эрдэнэбат прокурор нар иргэн Чимгээг хэлмэгдүүлж алах шахсан. Одоо Монголхүү юу ч хийхэд бэлэн байна. ЭД нар шанд нь Элбэгдоржоос эд хөрөнгө, албан тушаал горьдож явдаг. Тэгэхээр эзэн Эбиг барих цаг болсон. Гадаадад зугтаж яваа Элбэгдорж Сайханбилэгтэй байнга очиж уулзаж, заавар чиглэл өгдөг гэсэн.
Согтуу байсан гээд зогсож байдаг арайчдээ
Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch Aluurchin erdeniin bool golog Ene piasdaa gadaad dotood ezdeesee ygaadas yaldas shavhruugaa nemyyleheeree jyjig teatriin togloltoo eheldeg. 3-dagch guilgachin uls oron Bert im bool golgyyd im argaar jyjig togloj gadaad ezeddee Joshua tsirvoij uilagnan hinschob horongo mongo salgadag
Хэн ч бай хуулин дор л амьдарч хуултйг сахин биелүүлэх л ёстой.
Тийм бол тэр хулгайч ЭБИ г бариач чадахгүй л байхгүй юу.Хулгайч хулгайчаа барьж чаддаггүй л байхгүй юу!Нөгөө дөх нь хонжоомоо өмсөөд гуталаа тослоод хүлээгээд сууж байна.кк
Hyyr yhdel seg zem idej osson ygeegyi yaduu ulaan guilgachin hynii mahan hynsten Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch ene bool goldig ezed ni ygaadas yalgadas shavhruug ni saitar nemeed tashuurdaad ajild ni gargajee….. Ene booliin jyjyg ynemshiltei sain bolbol yalgadas ugaadas shavhruugaa ulam nemyylne
Төрийг улам л муухай харагдуулж мөнгө эрх мэдлиын өмнө хүчгүйдүүлсэн шийдвэр гаргалаа. Энэ хүн ҮАБ-д заналхийлсэн, олон нийтэд nowar гэсэн дайныг эсэргүүцсэн гарчигтай ч үнэндээ дайн самууныг дэмжсэн, нацизмыг сурталчилсан далд утгатай тэмцэлд уриалсан этгээд шүү дээ. Мэдээж хөлсний этгээд гэдгийг бүгд л мэдэж байна.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch Aluurchin erdeniin golog bool Aluurchin ezdiinhee daalgavriig bielyylj jyjyglej ygaadas yalgadas shavhruugaa nemyyldeg
Энэ хүн бол тиймч шудрага хүн биш байна даа. Төрийг төр шиг хүндлэх нь хүн бүрийн үүрэг шүү дээ.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch golog bool Tester jyjig togloj ugaadas yalgadas shavhruugaa nemyylne
Niigemd duu xooloigoo xurgex zorilgoor uzel bodloo ilerxiilj xunii erxee edelj yavj baigaad shorond orson xun setgel sanaagaa zasax taivshruulax gej baga zereg balgaa biz dee
Монголхүүгийн эрх ашигаас илүү МОНГОЛ УЛСын эрх ашиг гэж байдаг юм шүү.Олон үг яриад байвал дахиад хонгийн нь нэмээд шоронд нь хийчихээ чээ
No war, no double standard монголд ус агаар шиг хэрэгтэй!!!Жагсаал цуглаан үймүүлж байдаг Оросын бөгс, олигархуудын бөгс долоодог долдойнуудад цагдаа гаваа зүү!!!! Баримттай ил байхад шударга нийгийн төлөө хүмүүс, дайны эсрэг хүмүүс гав зүүж бнаа! Ардчилсан соёлт нийгэм улам л холдоод бна даа!! Мөнгөл төрийг бузарлаж бгаа ардын намыг сөнөөсэй!!
Монголхүү юмуу Хятад хүү юм уу ёр нь энэ ямар учиртай хүн юм бэ энэ хүнд ард түмэн яаагаад ингэтлээ итгэж дагаж сэвээд бнаа ийм хүнд яаасан гэж ингэж итгээд байгаа цахим гав зүүгээд варанд орж согтоод ч гэх шиг одоо пап вараар дандаа залуус л ороод байдаг гээ биз дээ энэ хүн хэдэн настай хүн бэ үүнийг заавал суллах ямар хэрэг бна араггүй ард түмэн хэнийг хэн гэж мэдэхгүй ингээд дагаад сэвээд байдаг гайхах юм зөрчил л бол зөрчил ахиад хорь үүнээс айгаад яахав баахан хор найруулах л байх яая гэх вэ алиас айж алсын чинээхэн болох вэ
No doubla standard!!! Одоо болтол сохор яваа монгол нээрээ үхрүү! Үхэр!
Mongolchyyd Tor tembeger yos yombogor gedeg yum syy!!!teriin hyyliig merdeh yostoi!!!hyyli byelyylej chadahgyi bol eeriigee dyyjilsen ni deer baih!!!!!
Наад Монголхүүгээ бусадтай адилхан хуулийнх нь дагуу шийдээчээ. Тэгэхгүй бол дараад нь олон хүн барьцана даа. Энэ нөхрөөс монголын төр айх шалтгаан байдаггүй юм байгаа биз дээ
Цэнэг нь дуусдаг цахим гав ч гэх шиг балай юм хэний шахааны хулхи бараа юм болдоо.
энэ баясгалан гэгч шударга хүн үү? м
буцаагаад байх ёстой газарт нь хий хэнд нь нав зүүгээд хэнийг нь хориод байдын бүр эрхлүүлсэн т1үүд
Хууль гэдэг хэцүүм
Даварцан муу гөлгийг хориочээ.
Монголхүү олны анхааралд өртөхийн тулд зориуд худлаа хэлж краокид согтоод тасарсан байв гэжээ. ШШГГ-ын үүнд нь уухайн тас занганд нь давхиад орчиж. Уг нь тэд каралкийгаас очиж асуугаад үнэнийг тогтоож болох байсан. ХОХЬ НЬ
Дэлхийд ардчиллын үлгэр жишээ гэж өөрсдийгөө зарладаг АНУ д энэ золбинхүүтэй адил гэмт хэрэг өдүүлсэн гэмт хэрэгтэнг ардчиллын тулгуур зарчмын эсрэг гэмт хэрэг өдүүлсэн гэсэн зүйл ангиар ял оноогоод 30 жил шоронд суулгаж байна. Манай ардчилал жинхэнэ ардчилал биш дүр эсгэсэн хуурамч ардчилал гэдгийг л нотлоод батлаад байгаа юм биш үү.Энэ золбинхүүг буцааж шоронд хийх шаардлагатай. Тэгж байж бид ардчиллыг тогтооно.Дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгож устгах нь бидний зорилго.
Ийм хэнэгүй мөртөлөө хорлонтой нөхдийн толгойг илээд байвал улам даварна шүү дээ
тэнжг аалзыг шууд хүрь ял болго
Ажил хөдөлмөр хийж зөв амдраач Ингэж бууний нохои болж амдрах гэж. Хаирийн залуун нас
Монголхүү, Одбаяр, эрлийз Уянга гэх монголын эсрэг хулгайч нарын толгойг яах гэж илээд байна хуулийнхаан. Шоронгоос гарч ирээд л худал мэдээлэл өгч иргэдийг төөрөлдүүлж төрийн байгууллагыг гүтгэж байгаа биз дээ. ШШГГ энэ Одхүүг дахин хорих талаар шүүхэд ханд.
үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүст ял өгч болохгүй ээ. зөв ч бай буруу ч бай үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах нь хүний үндсэн эрх шүү.
Үхсэн хийж хар ус гударч явдаг юм хар ус гударч явсан чинь хэнд хамаатай юм бэ зайлж үз хар ус гударсанаа гайхуулж эдр сда чинь юу вэ
Монголхүү, даваагийн Мөнх-Эрдэнэ нар ийм л худалч хулгайчууд шүүдээ АН-ынханы үнэн нүүр царай энэ дээ харцгаа.
тэжээвэр