sonin.mn
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэв.
 
Хэргийн талаар эргэн сануулбал, энэ оны нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан "Б" гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн "Б"-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байв. 
 
Харин прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр энэ оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш цагдан хорьж байна. 
С.Батдөлийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татсан.
 
 
 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар