Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгай 1 /эм/, 2 бамбарууш агнаж, Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Тодруулбал шалгалтын явцад иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд 1 сар ч болоогүй 2 бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.500.000-7.500.000 төгрөгөөр үнэлсэн.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42.000.000 /дөчин хоёр сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн 3 ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан.
Тухайн хэргийг Хэнтий аймгийн харьяат иргэн “Б” нь үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд Б нь урьд өмнө эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл, 239 дүгээр зүйл ангиудаар 3 удаагийн ял шийтгэгдэж байсан байна.
Сэтгэгдэл0
Ёстой жинхэнэ орк байна да ! Монголын шоронгоор ингэж хүмүүжээд гарч ирж байгаа юм ! Шоронгоор дүүрэн оркууд !
баавгайн донди домын чанартай бх. баавгай алах хэрэггүй
МАН н ОРК бна даа
УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНААТАЙ НӨГӨӨ МУУХАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ АН АМЬТАН, БАЙГАЛ ОРЧНЫ ЭСРЭГ ЭНЭ МЭТ АЙМШИГТ ГЭМТ ХЭРЭГ МАШ ОЛОН БИЙ ГЭДЭГ. ГЭРЧҮҮД ЭНД ТЭНДЭЭС ГАРААД Л ИРНЭ
Шоронд мэргэжил эзэмшүүлдэггүй муу???
Элбэгдорж монголд ховордоод бгаа улс төрчийн нэг! Орос хятадын бөгс долооосон урт гарууд толгой дээр бааж шээж бна!
Номтойбаяр л алж болдог бусад нь алж болохгүй гэсэн хууль байхгүй учир Хэнтийн харьяат МАН-ынхан Номтойбаяртай барьцаад байгаа.
Бузар муу алуурчин байна даа. Тийм амьтаныг өөрийг нь буудчихвал таарна.
Shorongoos sukllagdsan huniig ajikl awahgui tegeed amidrah argaa olj bsan bhaa Baawgaig agnuuldag busad orond Zowshoorolk olgoh heregtei . Ex baawgai dairwalk akluulkalktai bishdee
Iim huniig, huni toonoos hasah heregtei
ene daan ch dee. Eh hun, tuunii ursiig hairlah setgel alga uu? Hun turhtei adguusnuud!
Ийм шунахай, хүнээ алдсан хүмүүсийн нэр, зүсийг үзүүлээч...