Нийслэлийн прокурорын газраас “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ..." гэж заасан тул шүүх тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлоод байсан юм.
Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, тус шүүх хуралдаан 7 дахь өдрөө үргэлжилж байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг тэдний /талууд/ саналыг харгалзан жич товлохоор тогтов.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл(7)
Хуланд ял өгөхийг 10 р богдын эмээ нь шаардаад байгаа гэсэн ! Ял авч байж салах байх ! Гуя дагаж хүзүү гэгчээр Отгонбаатар нь ч чирэгдэж байгаа юм ! Яахав зүгээр ! Анна Ахматово Мария Цвётаёва нар ял сонсож л байсан тэгээд одоо хөшөөг нь хэн ч нураадаггүй юм !!
Zaaval yaduu garaltai huuhed bogdoor todroh yostoi gej uu? 8-p Bogdiig negen busarmag tushmeliin huuhed baisan gesen zuil unshij baisan daaEh hun baij hunii nyalh uriig bus"shudraga bus" todruulsan deedsiig eserguutssen bol iimdee tulahgui baisan bolov uu?
Хулан яачихаав. Заавал нэг улс төртэй холбоотой шалтгаан байгаа даа. Хүнийг буруутгаж чөтгөр болгох амархаан. Муу сайн хүн хогнууд та нарын яахыг олон түмэн хүлээж бна.
Хуланг яллаж байгаа улс төрчид болон улс төржсөн шүүгчдээс цагийн эрхээр цайсан яс нь үлдэхийн цагт эх оронч яруу найрагчийн утга уянгын шүлгүүд нь монголчуудын оюуны санааны алтан санд үлдэх юмдаа !!!
Богдын шаардлаг хэрэг алгаа! Одоо бүр алаан болох нь !!!! Үхэр ул болгох зорилгтотой юмаадаа
Hulang yal ogood yzeerei
энэ хятадын тагнуулыг хурдан шийдэх нь зөв байх