ЖУ "ЯРИАД" ЭХЭЛСЭН, ХЭН ХЭН САНДРАВ?!
Энэ хаврын улс төр хачин намуухан өнгөрөх шинжтэй байв. Учир нь нүүрсний хулгай, Хөгжлийн банк, тусгай сангууд гээд том хулгайтай төр ч, хуулийнхан ч тэмцэж байгаа юм. Үүнийг олон нийт ихээхэн дэмжиж байгаа билээ. Тиймээс "хаврын улс төр"-гүйгээр хуучин тооллын хавар ч дуусах дөхөж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс "...Яав, ийв" гэтэл бужигнаад явчихлаа. Энэ бужигнааны ихэнх нь хөшигний ард өрнөж байна. Гэвч ямар ч зүйлийг Монголд нууцлахад хэцүү л дээ. Шулуухан хэлэхэд, хаврын улс төр гэж болохуйц хөшигний ардах үйл явдлууд Жу буюу Т.Бадамжунайг ирснээс хойш идэвхижлээ. Жу-г цагдан хорих хугацаа ирэх долоо хоногийн сүүлчээр дуусна. Тэр Монголд ирээд сар шахам болж байна гэсэн үг.
Ерөнхийдөө түүнийг ирснээс хойш л төв талбай дахь жагсаал хүч нэмж, энд тэнд улс төрийн шинжтэй үйл ажиллагаанууд үзэгдэх болов. Түүнчлэн Жу өнгөрсөн долоо хоногоос "яриад" эхэлсэн байна. Тэрбээр ингэж хууль хяналтынханд ам нээсэн нь олон хүнд айдас хуруулжээ. Хэн, хэн ийн сандарч буй талаар өрнөж буй үйл явдлууд харуулах аж.
Тодруулбал, Жу-ийн амнаас нэр нь унах хүмүүс ойрд уулзалдаад, нэгдэн нягтрах талаар тохиролцоонд хүрсэн байна. Үүнд, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэг, "60 тэрбум"-ын хэрэг, газрын наймаа, нүүрсний хулгай зэрэгт холбоотой хүмүүсийг бодчиход болох аж. Өөрөөр хэлбэл, "...Жу ирэв" гэсний дараа хэдэн жил сураг чимээгүй "ичээтэй" байсан нөхдүүд хөдөлгөөнд ороод эхэлжээ. Ер нь бол Жу өөрөө ч нэлээд зүйл "найруулдаг, тэр утгаараа олон хүн хамаатай гээд зарим хүн бараг хэлчихсэн байна. Б.Хурц л гэхэд "...Т.Бадамжунай тийм муу хүн бол биш. Тэр хүн бол том босс байсан. ...Тэр сайн менежер. МАН-ын зовлон, жаргалын менежер байхгүй юу. Тэрийг нь би бол сайн гадарлаж байна" гэсэн юм.
"...С.ЗОРИГИЙГ ХЭН ХӨНӨӨЖ, ХЭРГИЙГ ХЭН ЗАХИАЛСАН БЭ"
С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарлаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр цагаадлаа. Хэргийн эзэнгүй болов. Угаасаа гүйцэтгэсэн этгээдүүдээр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг "тодруулсан" ч захиалагч нь олдоогүй байсан юм. Тэгэхээр энэ хэргийг ямар түвшинд яаж шалгах нь вэ гэдэг заавал анхаарал татна. Хэргийг мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулагджээ. Багагүй хугацаанд ажиллачихжээ. ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж байгаа юм байна. Энэ ажлын хэсэг л "юм" дуулгаж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Ер нь энэ хэргийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд илрүүлэх зорилго улстөрчдөд ч, хууль хяналтынханд ч байгаагүй бололтой юм. Аль нэг эрх ашгийг л хангаж ийш тийш болгож ирсэн. Тэр тусмаа 2017 онд гурван шүүхээр яаран шийдсэн нь бүр ч асуудалтай. Тийм учраас одоо ч олон нийт "...С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоудах нь" хэмээн хардсаар байна.
Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн цагаан сараар Үндэсний телевизэд ярьсныг зорилготойгоор сануулъя. Тэрбээр "...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн" гэж мэдэгдсэн шүү. Маш ноцтой юм. Гол нь энэ нөхөр өнөөдөр Ерөнхий сайдаар ажиллаж байна. Буухаас нь өмнө нэг тийш болж, жинхэнэ хэрэгтнүүд илэрч мэдэх л юм. Гэхдээ тэр болтол их олон үйл явдал болно доо. Тэрийг мэдсэн нөхдүүд сандраад утуулсан оготно шиг л гүйлдэж байна. Их сонин сонин хүмүүс сандраад эхэлсэн байдаг шүү.
"ЭРДЭНЭТ"-ИЙН 49-ИЙН ХЭРЭГ ШҮҮХИЙН "БОСГО" ДАВЛАА
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан. Энэ талаар бүгд мэднэ. 2016 оноос хойш яригдаж, 2019 оноос засаг, хууль хоёр хавсран тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Гэхдээ сүүлийн бараг дөрвөн жил гацлаа. Яасан бэ гэхээр Д.Эрдэнэбилэг нарын 10 гаруй хүнд холбогдох хэрэг НПГ дээр байж байж, өнгөрсөн долоо хоногт тогтоосон харьяаллын дагуу анхан шатны шүүх рүү "явсан" байна. Прокурор дээр яагаад ингэж удсан бэ гэхээр "...Тэр үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг байхгүй учраас" гээд "барьчихсан" байгаа юм. Ерөөсөө энэ хэрэгт ганц Д.Эрдэнэбилэг буруутахгүй. "Эрдэнэт"-ийн 49 хувийг түүний нэрээр авахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн гол хүмүүс холбогдоно. Тухайн үед тийм хэмжээний дэмжлэг үзүүлэх чадалтай явсан хүмүүс гэсэн үг. Одоогоор зарим нь татагдаагүй л явж байгаа юм байна лээ.
"ШУВУУ" БОЛСОН Ч.САЙХАНБИЛЭГ АМЕРИКТ АМЬДРАХАД ХҮНД БОЛЖЭЭ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орноосоо "нисээд" дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Мөнгөтэй, гэвч харийн нутагт ийм удах нь монгол хүнд ямар байгаа нь ойлгомжтой. Америк тулдаа л манай "Шувуу"-ныханд бариад өгчихгүй байх шиг байгаа юм. Гэхдээ "Шувуу" ажиллагаа эхэлснээр Ч.Сайханбилэгийн нөхцөл байдал улам л хүндэрч байх өндөр магадлалтай. Тийм мэдээлэл ч байна. Пасспорт хүчингүй, данс битүүмжлэгдэнэ гэдэг бол шууд утгаараа бүх "хөдөлгөөн" нь хориг, хяналтад орчихож байгаа аж. "Шувуу"-нууд бүгд тийм байна. Ч.Сайханбилэг ч ялгаагүй. Түүний тухайд ингээд яваад байх нь тун чиг ашиггүй харагдаж эхэллээ.
Нэгдүгээрт, монголчууд авлига, албан тушаалын хэргийг хэзээ ч уучлахааргүй боллоо. Өмнөх шиг өөрсөддөө, хань хамсаатнууддаа зориулж хууль гаргадаг, тэгээд түүгээр "гоождог" байсан цаг өнгөрчээ. Хоёрдугаарт, түүнийг холбогдуулж шалгах хэргийн тоо улам нэмэгдэх шинжтэй.
Анх Дубайн гэрээ, Оюу толгойн татвар, "Эрдэнэт"-ийн 49 гэсхийгээд явж байсан бол одоо Хөгжлийн банкны нэлээд олон зээл хуй түүнтэй холбогдчих шиг боллоо. Бас тэгээд нэгэн цагт нөхөрлөж явсан, төр хувийн "түншлэл" хийж явсан нөхөд нь байхгүйгээр нь далимдуулаад болохгүй, бүтэхгүй бүхнээ түүн рүү түлхэж буй бололтой юм билээ. Тэгэхээр Ч.Сайханбилэг "...Монголдоо өтөлнө" гэж боддог л бол эртхэн нутагтаа ирж учир начраа олсон нь өлзийтэй юм шиг ээ.
"60 ТЭРБУМ"-ЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ, ГАЗРЫН НАЙМААГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2016 онд "Эрдэнэт"-ийн дуулиантай зэрэгцэж дэгдсэн нэг том шуугиан бий. "60 тэрбум"-ын хэрэг л дээ. "Эрдэнэт"-ийнхэд АН-ынхан, "60 тэрбум"-д МАН-ынхан холбогдсон. Энэ хоёр хэргийн хувь заяа ер нь төстэй яваад байгаа юм. Аль алийнх нь "гол хүмүүс" үлдчихсэн. "Эрдэнэт" дээр Д.Эрдэнэбилэг баригдаж, "60 тэрбум" дээр Ц.Сандуй хохироод хоцорсон. Тэгвэл хууль хяналтынхан "60 тэрбум"-ын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна. Жу ирсэн нь ч үүнд нөлөөлсөн байж болзошгүй. Ер нь бол хуучин Хотын фракц "60 тэрбум"-д шууд холбогддог. Тэгэхээр энэ фракцынхан сандралдаад байгаа бололтой юм. Ингэж бужигнах өөр нэг шалтгаан нь газрын наймааг шалгаж эхэлсэнтэй холбоотой. Яалт ч үгүй Хотын фракц холбогдох асуудал л даа.
Н.УДААНЖАРГАЛЫГ УДААХ НЬ "БОДЬ"-ИЙН Д.БАЯСГАЛАНГИЙН АШИГ СОНИРХОЛ УУ?!
"Тавантолгой төмөр зам"-ын захирал асан Н.Удаанжаргал гэж дээхнэ үед Багшийн дээдийн буудал дээр "...Шаариг хаана байна, шаариг хаана байна" гэдэг байсан тоглоом шиг хүн гарч ирлээ. Солонгосоос алга болоод Сингапураас сураг нь гарсан. Тэгж байгаад Аргентинд баригдах шахсан. Тэндээс зугтаад Тайландад очсон дуулдсан. Дараа нь "...Малайз руу машинаар орлоо" гэсэн. Тэрнээс хойш чимээ алдраад байна. Уг нь Н.Удаанжаргал ирэхэд өөрт нь хамаатай асуудал тийм ч том биш аж. Харин тэр ирвэл балрах нэг "том хүн"-ий нэр дуулдаад, сүүлийн үед чих амраахаа болилоо. Тэр нь "Бодь"-ийн Д.Баясгалан гэнэ. Н.Удаанжаргалын гар, гарын үсэг хоёроор хуваарилагдсан төмөр замын төсвийн цаад эзэн нь тэр гэж яриад байна. Тэгэхээр Н.Удаанжаргал ингэж "тэнээд" яваа нь, тэр хавиар удаах нь түүний л сонирхол гэх аж. Шулуухан хэлэхэд, төр ч, хууль ч тэднийг дийлэхгүй байгаа юм даг уу даа. Ингэж хардах үндэслэл угаасаа бий. "Бодь"-ийн Д.Баясгалан Хөгжлийн банкны зээл хуйнд холбогдоод л байсан. Тэр хэргийг шүүж эхлээд долоо хонолоо. Тэнд алга л байна. Түүнчлэн нэг хэсэг сүрхий яригдаад, хугацаа нь товлогдоод байсан Нүүрсний нээлттэй сонсгол яагаад сураг алдарсантай ч түүнийг холбоод жиг жуг гээд эхэллээ шүү.
МАНАН-ГИЙНХАН АН-Д "ҮҮР"-ЛЭЛЭЭ
АН гэж үйлтэй нам юм. Нам үйлтэй байна ч гэж юу байхав, жирийн гишүүд нь намаа хуучин хэвэндээ орохыг харах хэцүүхэн л болчих шиг боллоо. Шал өөр эзэдтэйгээр өндийх гэж оролдож байна.
Ямар ч байсан одоогийн Лу.Гантөмөр гэдэг даргатайгаа сонгуульд орох нь тодорхой юм. Харин Лу.Гантөмөрийн толгойг АН-ынхан бус МАНАН-гийнхан мэддэг болж буй бололтой.
Жишээ нь Б.Хурц сүүлийн үед АН-аас салахаа больсон. Ямар нэг юм болохоор АН-ын тугны өмнө зогсож байгаад л хувийн чанартай мэдээлэл хийж, мэдэгдэл хэлдэг болов. Хамгийн гол нь тэрбээр эвлэж ядаж буй АН-ын "ерөнхий менежер" хийж байна. "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг задаллаа" гэх мэдээлэл тарах үеэр "...Энэ асуудал Б.Хурц руу явах юм шиг байна. Яагаад гэвэл Б.Хурц АН-ын эвлэлдэн нэгдэхэд менежер хийсэн. Хөрөнгө санхүү босгоход Б.Хурц гэдэг хүний үүрэг маш их байгаа учраас эрх баригч нам олон нийтэд буруу харагдуулахаар оролдож байна" гэсэн "мессеж" тарааж байх жишээтэй. "...Цааш нь ярих уу" гэдэг шиг үргэлжлүүлбэл дандаа АН-д илүү эрх мэдэлтэй байгаа нь дандаа МАНАН-гийнхан байна. Нэг үгээр хэлбэл, нэгэн цагт МАН-д "үүр"-лэж явсан МАНАН-гийнхан одооноос АН-ыг түшиж эхлэв бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Жёнкогийн бөөрийг гаргах гэж Нямбаатар Жунайг авчирсан юм өөр зорилгогүй !! Жёнког суулгачих баримттай мэдүүлэг өгвөл болоо ! Бусад хүнийг оролдохгүй ! Яахав Миёэ Энхболдын талаар ганц нэг баримттай юм цуглуулаад хадгалчихна ! Миёэ хойтон сонгуульд орно бүлгээ сэргээнэ гээд өвчигнөвөл Хүүк Данх хоёрт хэрэг болно ! Жунай өвгөн тэгсгээд л хөнгөн ял авсан болоод л салахаар тохироод хамт онгоцоор нисэж ирсэн юм !
Хятадад шиг чанга хатуу хуультай байсан бол 60 тэрбумын эрлийз Мие, Сандуй, Ганбаатар 3- ыг аль хэдийнэ буудчихсан байгаа. Монголын хууль шүүх ч гэж нохойн бааснаас ч долоон дор.
Хүрэлсүх өөрөө холбогдсон шүү
"Бодь"-ийн Баясгалан хэрэгт холбогдон хорих цагдах дээр тулахад мөнгө хайрлахгүй өгөөд суллагддаг хүн!!! Хэн ч татгалзах аргагүй их мөнгө харуулахад тэсч гарах хүн хуулийнхан дотор байгаа юм уу???
Голомт банкыг нь хэсэг бүлэг хүмүүс дээрэмдхээр шийджээ гэж л хараад байна.
Jenko maanaigaad humsnii salon bsn hamaagui miniih geed maanigaad tomor zaniig ch mini geed manaagaag oros luu zovhon tomor zamaar ooriinhoo ehner huuhdiig zolootoi udur bolgon yavhad amar geed buduun zam songoson
Үнэнийг хэлэхэд албан тушаалын наймаа бол Жунай тэгээд залгуулаад Миеэ-гийн үеэс эхтэй. Одоо ч гэсэн төрд албан тушаалын наймаа, найраа явагдсаар л бгаа. Тухайн үед Хадгаламж банкнаас 14 саяыг авсан У.Хүрэлсүх яахаараа ерөнхий сайд, ерөнхийлөгч болдог бнаа??? Төрийн толгойд үл бүтэх хүмүүсийн бүлэглэл байгаа болоод л эх орны баялаг гадагшаа урсдаг, үйлдвэрлэлээ хөгжүүлж ард түмнээ ажлын байраар хангадаггүй, ядуусын эгнээг тэлэх бодлоготой төр байж болохгүй биз дээ. Төрөөс идэж шамшигдуулсан нь гадаадад гарч тансагладаг явдал хэзээ дуусгавар болох вэ? Цалин тэтгэвэрээ олигтойхон ч нэмж чаддаггүй мөртлөө үдэшлэг цэнгүүнд зарцуулах хөрөнгөтэй, өөрсдийгөө мандуулах хурал хуй хийх зэргээр үр ашиггүй, өгөөж муутай арга хэмжээнд түмний хөрөнгийг үр ашиггүй зарцуулдагаа боль. МАН-ын амласан түмнээ ядуурлаас гаргах бодитой ажлаа хийгээч.
Юун 14 сая, тэр үеийн 14 тэрбум
Тэнэг юм. Ардтүмэн юмны учир гадарладаг болсон шүү.
Гэхдээ яагаачгүй ээ, ард түмэн Т1- ээрээ л бна !
энэ банди бас хувийн үзлээ хаьчуулж, ху нам руу их далчигананаа, зохиомж бичнэ дурак даа чи. хуушуурын сэтгүүлч ээ чи, чааваас
АН гээд ил цагаан гүйлдээд нохой шуугиулаад байгаа , өөрсдийгөө АН н лидерүүд гээд байгаа хүмүүс бол Сү Батболд , Ажнай Батэрдэнэ хоёрын долоогчид л доо
Дэлхийн түүхийг бүтээлцсэн их монголын үр хойчис өнөөдөр дэлхийн шившиг болж бна. Авлигад идэгдсэн, хулгай дээрэм нүүрлэсэн Монгол улс өнөөдөр мөхөх сөнөх дээрээ тулж ирсэн нь гутамшигтай, бөгөөд эмгэнэлтэй бна. Монголд ард түмнээ гэсэн төр байхгүй болж харин нам дээрмийн бүлэглэлүүд улс орон ард түмний баялгийг 32 тонон дээрэмдэж бна. Энэ бол бодит үнэн.
МОНГОЛ АРДЫН НАМ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ 1300 ТӨГРӨГ БОЛГОХГҮЙ БОЛ 2024 ОНД МОНОЛ АРДЫН НАМЫГ СОНГОХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Зоригийн амь нас, Эрдэнэтийн 49 болон бусад олон хэргийн эзэн нь Элбэгдорж биздээ. Үүнийг манангийнхан, Ми.Энхболд, Жунай нар бол маш сайн мэдэж байгаа. Тэр талаар Жунайг шахвал олон оньсого тайлагдана.