УИХ-ын гишүүд 2019 оны гуравдугаар сард “маш нууц”-ын зэрэгтэй аймаар бичлэг үзсэн. Тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн бичлэг байв.
Тэднийг Төв аймаг дахь Цагдан хорих ангийн тусгайлан бэлдсэн өрөөнд 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан нь бичлэгт үлдсэн байжээ. Үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлсэн.
Дараа нь 2019 оны зургадугаар сарын 4-нд МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны гишүүд оролцохдоо уг бичлэгийн тодорхой хэсгийг эфирээр цацсан. Ийнхүү эрүүдэн шүүлгэж, тамлуулж байсан бичлэг нь ил болох үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээр эцэслэн буруутгагдаад яг жил хагас болж байв.
Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, бас Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн.
Шүүхийн мэдээлэлд “...Тэднийг анхан болон давж заалдах шатны шүүх бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг санаатай хөнөөсөн, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 24 жил хорих ял оногдуулжээ. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. ...Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн байдаг.
Харин энэ бичлэг ил болсноор тэдний хэргийг дахин авч үзэх нөхцөл, үндэс бий болсон. Хууль хяналтын байгууллагынханд “бусдыг эрүүдэн шүүсэн” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэднийг шүүх ажиллагаа хагас жил орчим үргэлжилж, хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 31-нд Дээд шүүхээс гэм буруутайг баталж, хорих ял оноосон шийдвэр гаргасан.
Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцсэн байдаг. Шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад 1.6 жил хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих ял, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм.
Ингээд С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг задарсан. НПГ-аас уг хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг шалгаж байгаа юм.
Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусжээ. “...Мөрдөн шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг уг хэрэгт буруугүй нь тогтоогдсон” гэж үзсэн байна. Тиймээс тун удахгүй НПГ-аас уг тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарах бололтой. Тэгэхээр прокурорын ийм тогтоол гарсны дараа юу болох вэ, ямар үр дагавар гарах вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Ямартай ч олон улсын анхаарлыг татсан Монгол дахь хүний эрхийн зөрчлийн маш том кэйс болно. Түүнчлэн дотоодод ч улс төр, хууль хяналтынхантай холбоотой үйл явдлууд өрнөхийг үгүйсгэхгүй.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Hurts elbeg nariig shorond horij shalga ed hiisen heregee busdad tohoh geed olon humuusiig tamlaj ba
АЛЛАГЫН ЭЗНИЙГ ЯМАРЧ БАЙСАН ХЭНЭЭР Ч ХАМААГҮЙ ИЛРҮҮЛЭХ ДААЛГАВРЫГ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ГАХАЙН ТОЛГОЙ ХУРЦДАА ӨГЧЭЭ. ТЭР ЭНХБАТЫГ ГАДНААС ХҮЧЭЭР АВЧРААД НУХСАН ЦАЙДАГГҮЙ ЭТГЭЭД ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ӨРӨВДӨХ ХАЙРЛАХ, ХУУЛИЙГ САХИХ СЭТГЭЛ ОГТ БАЙСАНГҮЙ ЗӨВХӨН ЭЗНИЙХЭЭ ДААЛГАВРЫГ Л БИЕЛҮҮЛЖ ЦОЛ ТУШААЛ ЭД ХӨРӨНГӨ ЮУ ЮУ Ч БАЙДАГ ЮМ БЭ, ТЭР БҮХНИЙГ ӨӨРТӨӨ ОЛЖ АВАХААР УЛАЙРАН ДАЙРСАН. БАС ГАР ХӨЛ БОЛОХ АМЬТАСТАЙ. ТЭДНИЙ ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ХУУЛИЙН АЛУУРЧИН НЬ ЦАВЧАА ЭРДЭНЭБАТ. ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ ПРОКУРОР САНААТАЙ ЭТГЭЭД ХҮМҮҮСИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ, АМЬДЫН ТАМ ЭДЛҮҮЛЭХ, ЯРГАЛАН ТАМЛАХ БҮХ ПРОЦЕССЫГ ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ БАЙГАА. ГЭМГҮЙ ЭНГИЙН НОМХОН ИРГЭДИЙН АМЬ АМЬДРАЛААР ГАРАА УГААСАН ГАХАЙ ХУРЦ, АНИВЧАА ЭРДЭНЭБАТ ТЭРГҮҮТЭН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖООСОО АВАХ ХҮРТЭХ БОЛГОНОО ДЭЛБЭРТЭЛ ХҮРТСЭН. МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМЭН ИЙМ БОДОЛТОЙ ХӨӨРХИЙ ХӨДӨӨНИЙ ЭР ЭМ ХОЁРЫГ ӨРӨВДӨН ХАЙРЛАДАГ, ЭЛБЭГДОРЖ, ХУРЦ МЭТСИЙГ ЖИГШИН ЗАНАДАГ. БОДИТ ҮНЭН ЭНЭ ШТЭЭ.
Нүүрсний хулгайн асуудал хөндөгдсөнөөс хойш томчууд гэлтгүй, тэдний гар хөлүүд, хань хамсаатнууд илэрч эхлээд буй. Төрийн байгууллагад шургалсан төлгөн дарга нар авлига хээл хахуулийн мөнгөтэйгээ азаартаж баригдаад нийгмийн дуулиан болж байгаа. УБТЗ-ын хурган дарга, одоогийн Засгийн газрын нэг том сайдын хүн гэгдэх С.Батдөл гэрээсээ 10 тэрбум төгрөгтэй баригдаад, хэрэг нь шалгагдаж байна. Тэгвэл дараачийн 10 тэрбумтан Гаалийн байгууллагаас илэрсэн бололтой. Тодруулбал, Гашуунсухайт боомтын Гаалийн улсын байцаагч гэрээсээ 10 тэрбум төгрөгтэй баригдсан тухай мэдээлэл байна. Энэ мэдээллийг папараци.мн хөндсөн байна. Одоогоор энэ хэргийг хууль хяналтынхан олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй хав дарж байгаа бололтой. Хэрэв тийм бол энэ хэргийн цаана хэн нэгэн нөлөө бүхий эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг.
Зоригийг алсан алуурчидыг машинаараа зөөсөн Батбаяр гэж сэтгүүлчээс яагаад одоо болтол мэдүүлэг авахгүй байна? Тэр хүнийг Наранбаатарын мэдээллээр Элбэгдорж хордуулж алах гэж оролдоод одоо тэр хүн АНУ-д зугтаж гарчихаад байна. Наад Амгаланбаатар чинь Бат-Үүл захиагч, Ганхуяг хамжигч, Содномдаржаа, Чимгээ нарыг гүйцэтгэгч мэдүүлсэн. Хэрвээ энэ хоёр алсан гээд ял авах юм бол нөгөө мөнгөтэй, эрх мэдэлтэй хоёр нь сугараад үлдэх юмүү?
Ийм хүмүүс зоригийг алсан гэдэгт хэн ч үнэмшихгүй.
ОДОО ӨӨРСДИЙГ НЬ ЯЛЛАЖ ЭДНИЙ ЭДЭЛСЭН ЗОВЛОНГ БАГА Ч БОЛ ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛААР ТОГЛОСОН БУЗАР ЭТГЭЭДҮҮД БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, БАТЫН ХУРЦ, АНИВЧАА ЭРДЭНЭБАТ МЭТЭС, ЁСТОЙ БУЗРУУД
Хүчтэн олохыг хүссэн юмаа олдог,хүсэхгүй бол юу ч ил гаргадаггүй,тэр ч бүү хэл бусдыг золиосолдог нь хүний орчлонгийн шудрага бус явдалын нэгэн жишээ болон түүхэнд бичигдэнэ
,
30 жилийн өмнө Чимэгээ хөдөөний бүүр Дорноговийн хүүхэд байсан. Хотод яаж Зоригийн гэрийг олох вэ дээ. Төөрж будилна шүү дээ. Гэнэн хот мэдэхгүй эгэл охинд ийм аймшигтай хэрэг хийх зориг байсан уу бас ийм хүүхдэд захиалга өгөх үү Харин хэргийн газар олон хүн оруулсан учир Мөрөнг сэрдэх сэжиглэх үндэслэл. Энэ бол найдвартай үзүүр. Мөрөнг шалгах хэрэгтэй. Сосорбарам жүжигчин Ардчилсан Холбооны Малыш Энхтүвшинг харддаг. Малыш Энхтүвшин НАХЯ ны мэдээлэгч байсан гэж Сосорбарам хэлсэн шүү дээ. Мөрөн Энхтүвшин Булган 3 энэ хэрэгт холбоотой гэж харддаг. Сэжигтэн амьд үлддэггүй. Тэхээр урьдаас тохирсон байх магадлалтай. Мөрөн бол маш их сэжигтэй шүү. Мөрөн бол даалгавраар ийм алдаа гаргахаас биш өөрөө маш их туршлагатай мөрдөн байцаагч шүү дээ. Мөрөн Мөрөн. Мөрөнд дээрээс шууд хэлэхэд Багабанди өгсөн болов уу гэж хардах юм. Үүнийг нь Санжийн Баяр зохион байгуулсан байх магадлалтай. 2000 онд шууд л ОХУд элчин ёайд болсон шүү дээ.
Алуурчин захиалагчийг НАХЯ мэдээлэгч Малын Энхтүвшин хэргийн газрыг хамгаалаагүй Мөрөн гэрч Булган нар л мэдэх байх даа.
Элбэгдоржийн хийж байаа ажил . Ямарч үр дүнгүй. Иргэн хүмүүсийнхээ амь амьдралыг үрж байдаг.
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ АЛДАРТАЙ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИД ХИЙГЭЭГҮЙ НҮГЭЛ, ҮЙЛДЭЭГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ БАЙНА УУ?
Яг алсан нь яах аргагүй буриад Батүүл.Эби биш.
Банк санхүүгийн олигархи бүлэглэл, Бадамжунайтангуудыг холбогдуулж шалгах хэрэгтэй. Энхбаярыг бас чимээгүй аллага хийх гээд хүмүүс нь бүтэлгүйтээд илчлэгдсэн биз дээ.
Ee burhaan.....herbee helmegdsen bol nuhun tulbur undruur nehemjil...aimshigtai
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Илжигдоржын хэргээ дарах гэсэн тэнэг хүнд ч ойлгомжтой жүжиг байсан нь анхнаасаа л тодорхой байсан
хөнөөсөн нь тогтоогдсон отгонбилэг оролцсон гэж бас ярьдаг
Овоо тэнэг гаруу
Хурц Батүүлийн буриадууд та нарын эзэнгүй цуурхал бүүр социализмаас эхтэй. Дөрвөд хүн хүн биш,Архангайн танк хүлдэг гээд эхэлдэг.
Юу болоод байx юм юу байдгийн эсрэгээр xилс xэрэгт шийтгэсэн улс л ялаа эдлэнэ шүү дээ, тодорxой 20-30 жил авна.
Баримт бол тэдний эсрэг байгаа, Шүүх бол мэдээж МАН х
Мэнгэтэй хүн,титэм үг чинь 2 маш сайн мэдэж байгаа
Батүүл Хурцын буриадуудад Зоригийн үхлээс хойш Содномдаржаа Чимгээ хоёр хүртэл 48 Монголыг хэлмэгдүллж ажил амьдралаар нь тоглосон нь багадаад байгаа бололтой.
Нүүрсний хулгайн асуудал хөндөгдсөнөөс хойш томчууд гэлтгүй, тэдний гар хөлүүд, хань хамсаатнууд илэрч эхлээд буй. Төрийн байгууллагад шургалсан төлгөн дарга нар авлига хээл хахуулийн мөнгөтэйгээ азаартаж баригдаад нийгмийн дуулиан болж байгаа. УБТЗ-ын хурган дарга, одоогийн Засгийн газрын нэг том сайдын хүн гэгдэх С.Батдөл гэрээсээ 10 тэрбум төгрөгтэй баригдаад, хэрэг нь шалгагдаж байна. Тэгвэл дараачийн 10 тэрбумтан Гаалийн байгууллагаас илэрсэн бололтой. Тодруулбал, Гашуунсухайт боомтын Гаалийн улсын байцаагч гэрээсээ 10 тэрбум төгрөгтэй баригдсан тухай мэдээлэл байна. Энэ мэдээллийг папараци.мн хөндсөн байна. Одоогоор энэ хэргийг хууль хяналтынхан олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй хав дарж байгаа бололтой. Хэрэв тийм бол энэ хэргийн цаана хэн нэгэн нөлөө бүхий эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг.
Гадаадаас тэр дундаа Хятадаас шинжээч оруулж шалгуулбал энэ хэрэг 7 хоногийн дотор илэрнэ.Эрх баригчид энэ хэргийг илрүүлэхийг огт хүсэхгүй байгаа юм.МАН захиалга өгч хөнөөсөн нь тодорхой.
Малгайгаа мартдаг Булганы буриад найз орос Зоригоо алсан.
Буруутай хуульчид, улс төрчдийг цээрлүүлье.
Монголчуудыг хэлмэгдүүлдэг Буриадуудыг гээч.
Зоригийн аллагын хэргийг Оросын хатгаасаа р Монголын төр өөрөө зохион байгуулсан ба йхаа. Хүн алсан хүн"өөрийгээ эрээд" олохгүй ш дээ !!!
Монгол Улсын эдийн засгийн ганц саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа түүнийг өөрийн хувийн компани мэт харж намынхаа тэр тусмаа өөртэй нь хамт Москвад Нийгмийн ухааны академид хамт сурч байсан Н.Багабанди, Ц.Балдорж нартай хамт тонож ЭрдМин нэртэй компани байгуулж байсан Ш.Отгонбилэгийн хийсэн ажил. АН-ыг засгийн эрх барьж байх үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж төсөвт орлого орохгүй хэцүүхэн байхад өөрийн орлогч нартайгаа нийлж Эрдэнэтийн мөнгөөр өөрсөддөө хаус барьж байсныг нь таслан зогсоож Улс Эрдэнэтийг буцааж авсанд хорссон МАН-ын ОтгонБагаБалын мафи л С.Зоригийг хөлсний орос алуурчнаар алуулсан.Багабандийг ерөнхийлөгч байх үед тамгын газрынх нь дарга байсан С.Баяр л захиалсан гэж яригддаг. Хот огт орж үзээгүй хөдөөний 2 хүүхэд болох Содномдаржаа, Чимгээ нар хотод анх удаа ирэнгүүтээ С6Зоригийн гэрийг олж ирээд түүнийг алсан гэдэгт итгэх тэнэг хүн ч байхгүй.Ер нь энэ бүх аллагын захиалагч нь МАН-ын үе үеийн удирдлага дарга сайд нар.Өөр хэнч бш
Баяр Багабаньд нарыг баривчлаад ясыг нь цайтал эрүүдээд өгөхөд учир нь олдоно доо.Бас мэнгэт өвгөн ч холбоотой байж мэднэ.
Отгонбилэгийн үхэл ч бас маш сэжигтэй..
Отгонбилэгээс маш их хэмжээний мөнгө зээлсэн МАН-ынхан Отгонбилэгийгээ цааш нь харуулсан байх маш өндөр магадлалтай..Бас Петровисын Оюунгэрэлийн үхэл ч бас маш сэжигтэй..
Бас бүгдийн дүгнээд үзвэл энэ хүмүүс алцан ч юм шиг. Манай цагдаа тагнуул шүүх их л учир байна да. Төрийн 3 өндөрлөг бол алуурчид мөн байна гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн л юм байна лэ шдээ тэр нэвтрүүлэгт орж ярьж байгаа хүмүүсийн яриаг сонсохоор.
Үгүй.Битгий хоёр үзүүртэй хор цацаад бай.Буриадууд Монгол болчихоод хужаа хасаг дөрвөд гэж бүгдийн хооронд яс хаядаг шиг.Хамгийн их нь Монголчууд хохирдог.Таны цуурхал хамгийн түрүүн Монгол төрийг хутгалж байна.
жамъянсэнгээ,базаргүр хоёр элбэгдорж мөн гэдгийг гаргаад иртэл тэднийг ажлын хэсгээс гаргаад ажлаас нь элбэгдоржийн шийдвэрээр халсан гэдэг.мөрөн алтангэрэл хоёр холбогдоно Хамгийн хүнд яланд унах хүн Ер прокурор асан М.Энхамгалан цэвэр хуйвалдсан,хамгаалсан Элбэгдорж Хурцад асар өндөр итгэл хүлээлгэж хэрэг хаалгах ажлыг даалгасан Хурц өөрийн албатууддаа хүн ол гэж үүрэг өгсөн.Тагнуулынхан голдуу мулгуу талдаа хүмүүс байдаг учир хөдөөнөөс баригдсан огт хүн танихгүй алуурчин Амгаланбаатарыг олсон тэр нь өөр таних хүн байхгүй юм чинь ахдүү хамар хашааны хүмүүсээ нэрлэсэн.Хурцын албатууд шалгахын оронд тэднийг алуурчид болгох үйл ажиллагааг эхэлсэн.Буцах аргагүй болсон учир прокурор,шүүгч нарыг сонгож шийдвэрлүүлэх ажилд Элбэгдорж өөрөө зүтгэсэн.Ингээд баларсандаа Архаг 2 алуурчинг сайн судлаад тэдэнд тохоод дуусгасан бол хэн ч нэхэхгүй гүүд бай болох байсан юм
Мөрөн гүйцэтгэх ажилтан оруулсан Тэгээд мөр баллуурдах ажлыг зхион байгуулсан. Эхний хутгалалтаар зүрх ажилгүй болсон дараачийн шархнуудаас цус бараг гараагүй гэсэн тодорхойлолт байгаа Иймд энэ бол профессионал хүний үйлдэл
Энэ хэргийг олон хүнд тохох гэж оролдоод эцэст нь зайлуул ар гэр муутай энэ 2 хүнийг хэлмэгдүүлсэн. Францаас Энхбатыг авчирч хэрэг тохох гэж оролдоод бүтээгүй шүү дээ.
togtoogdbol zoruuleed Elbegdorjiig barina daa
Зоригийг алсан хэргийг маш олон хүнд ТОХОХ гэж оролдсоор бүр Энхбатыг Францаас авчираад хилсээр хүлээлгэх гэж оролдсон, сүүлдээ зайлуул энэ Содномдаржаа, Чимгээ 2-ыг сонгож аваад шууд ГҮТГЭСЭН. Бузар ажилалгааг ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ХОГ, НАХИУ ӨГӨР ТОЛГОЙТ Батүүл нар хийсэн. харин үнэн үнэнээрээ гарч ирлээ. Содномдаржаа, Чимгээ нар цагаадна. Зоригийг алсан хүмүүс одоо яаж амьд байх вэ дээ. Бүгдийг цэвэрлэсэн байгаад аа энэ бузар Хүзүүгүй гөлөг.
Bagabandiin udirdlagaar ter Moron , S.Bayar , ter Otgonbileg ed nar bugd niilj bgaad S.Zorigiig alsan !!! ,odoo ed nariig schalgaachee
Ш Отгонбилэгийн захиалгыг биелуулсэн алуурчид гэж хардаг яагаад одоо болтол шийдэж чаддаггуй юм бэ
Ямар ч байсан энэ хэргийг төрийн нууцаас гаргахыг шаардах ёстой. Яахаараа хүн амины хэрэг төрийн нууцад ордог юм.