Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.881, мөрдөн байцаалтын 2537 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Өмчлөх эрхийн эсрэг 96, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Авлига, албан тушаалын эсрэг 6, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 3, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх 2, Заналхийлэх 1, нийт 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас иргэн Б, Т, П, Ж, Б, Э, М, Д нар нь ашиг олох зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий цахим хаягийг ашиглан, мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгохдоо шаардлага хангаагүй иргэнд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Хил хамгаалах ерөнхий газрын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа нууцлал хариуцсан ахлах ажилтан Т, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа нууцлалт хариуцсан ажилтан С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан иргэн Ц-ийн ашиг сонирхлын үүднээс тодорхойлолт гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд зөрчил гаргагч Э-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б нь иргэн Н-ыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орж байх үеийн дүрс бичлэгийг хийж “дахин уулзахыг шаардаж” цахим орчинд тараана гэж сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл0
Монголын охид хүүхнүүд өөрсдийн хүсэл сонирхлоор фэйсбүүкээр танихгүй хүнтэй танилцаж уулзаж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болчихдог.
Ийм хэрэгт хатуу ял өгч бай
Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон тэр мунагийн нэр зургийг нь ил тавих хэрэгтэй. Жигшүүртэй амьтан бэ. Ой гутмаар.
Hha tgd ter uuruu orjil baidag ymr hucheer ortson bish 1taliig bariad yhwde
Учралын хуулийг жадлан эсэргүүцээд байсан гэмт хрэгтнүүд худлаа л хүний эрх ардчиллаар халхавч хийж байсан болохоос хүний эрхэнд хайртайдаа биш юм. Мэдээж өөрийн толгойгоор бодох эргэцүүлэх чадваргүй сохор нохой дүйвээнээр гэдэг шиг золбингууд дагаж намираад сүйд байсан. Та нар бол гэмт хэрэгтнүдийг даган баяссанаараа гэмт үйлдлийн хамсаатан нүгэл хилэнц үйлдэгчид юм.
Фэсбүүкт өөрийн үзэл бодлыг бичихдээ заавал бүртгэлгүй тролл хаягнаас бичих ямар хэрэг байгаан бол доо. Ийм байдлаас эдгээр гэмт хэргүүд гарч газарч байгаа юм. Өөрийн бүртгэлтэй гар утаснаас хаяг нээгээд бүртгэлээ баталгаажуулаад явж болно шдээ. Хүн гүтгэж доромжилж хоолоо олж иддэг, кайф авдаг новшнууд эсэргүүцээд хууль батлуулаагүй.
Huushee ene erchuud huuhen ih hudaldaj awdag yum bishuu yasan ih mungutei bna tatvar n hyanalt tawiach yanhanii alban gazar baiguulna ch geh shig .erchuud huuhenii bugs awah mungu n haanaas garch baina shalgah heregtei sh dee.buun zavhai tumsnuud tegeed emegteichuud ohid huuhnuud buruutai boldog.suyldee 16 tai huuhed belgiin daramtad oruulj belgiin muljlug hiij bna sh dee.huchin hiideg buzaruudiin buuriig n zarj hohirogchiin hohiroliig baragduulah heregtei sh dee.suuld ter 3 nastai huuhed ard tumnii handivaar hun boloh geed uzeed bn.ter heregteniin buuriig n zarj hohirol baragduulah heregtei sh dee.ulsaar tejeelgeed suuna sh dee.Yanhan awdag mungu ihtei erchuudees bolood huuh uud n yanhan hiigeed ajil hiih hun oldohgui baina sh Dee
ДООДОХОО УДИРДАЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ МУНАГ БАЙНА ДАА
Huuli garna geheer ork troll uud ni Facebook twitter eer deuren eserguutseed baisan... eldev uul usnii zuragtai gaj dondonguud