Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нь нүүрс ачилтын богинын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор бөмбөлөг гэх шинэ нэршлийг үүсгэж аж ахуйн нэгжүүдээс хахууль авч үйлчилгээний дэс дарааллыг алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн” гэх гомдол, мэдээллийн мөрөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Автотээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням нь эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр нийт 16 компанийн 1551 тээврийн хэрэгслийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгож, нийт 121,100 юань, 36,500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдов.
Тухайлбал, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий 4 компанийн 197 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахаар 20,100 юань хахуульд авсан, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэр бүхий 11 компанийн 930 тээврийн хэрэгсэлд автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 101,000 юань хахуульд авсан, 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэр бүхий 5 компанийн 424 тээврийн хэрэгсэлд автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 37,500,000 төгрөг хахуульд авсан. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн байрны төлбөрөө төлүүлэхээр иргэн Ө-гээс 1,000,000 төгрөг шаардаж хахуульд авсан нь нотлох баримтаар тогтоогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд, С.Даваанямыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, мэргэжилтэн Б.Оргилболд, инженер Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэн С, Э нарыг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл0
, эрдэнэтэд ганбөмбөлөг шахсаны эсрэг , хахууль өгч хүүхдийн паркийн газар аьсаны эсрэг , хахууль өгч от, цагаан суврага, ухаа худагийг өгсөн хүмүүсийн эсрэг тэмцсэн хүмүүсийг 4-5 жил шийтгэж хахууль аьсан Хаяхярваа 40 саяар торгуульж , мөн Энэ нөхөр Даваанямд 3- жил өгч байгаа пм бол Нүүрсны хулгайчид ,Хөгжлийн банкны хулгайчид нарт 30 жил өгөөд бүх хөрөнгийг нь хурааж , оффшорт нуусан доллорыг нь оруулж ирж доллорын ханшийг унагаахыг ард түмэн хүлээж байгаа шүүдээ
Зөв.Ардчилал хүний эрх гэдэгээр далимдуулж хууль бус зүыл хийдэг нахдүүд шорондоо.Балаижунайг авчирлаа.Сайханбилэг удаанжаргал.нарыг авчирах.Удаан жаргалын хөдөлмөрийн баатар цолыг хураах.Монгол 30 жил гулгисан одоо болно.Өнөагиийн төр засаг эхлүүллээ.Шүүх нь эрх мэдэлтнүүдтэыгээ нийлээд монглын ард түмний боломжийг хулгайлсан.Элбэгдорж Энхболд нарыг хонгил.
Ардчилал бол хонины арьс нөмөрсөн чоно.
Энэ Айдос гэж аймаар хүнд ял өгөөгүй юм уу? Арай Айдосыг юм аваагүй гээд ажилд нь буцаагаад оруулчихвий дээ чадах л улсууд байх шүү
ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гэж нэг МАН-ын мэдрэлтэй бацаан Х.Баттулгатай ч холбоотой, Аюурсайхантайч холбоотой авилгачин нөхөр байгаа шүү.
Yun goyiin 37 sayiig olood 18 sayar ni torguulaad hahuuliin hereg chini saihan yum bnashdee ihnaydaar ideed 40 sayar torguulaad l ene odoo shiitgel yumuu shagnal yumuu odoo badamjunai ah sur bolj ireel 40 sayar torguulaal butsaal nuguu ih mungu nuusan gazarluugaa huviin ongotsooroo huuruud yvhiin bna tee ajnai baterdene gej umnugoviin garaltai nutgaa shaaj deeremdej bayjsan hulgaich bas l 100 sayar torguulaad ihnaydiin hurunguteigee uldhiin bna ene jujgee odoo bolio ...
Ял өглөө гээд сүртэй зарлах яах вэ гол нь хөрөнгийг нь хураасан юм уу ? Энэ янзаараа бол басс л нэг хуйвалдаан болсон юм биш үү ??? Хулгайч нь өөрөө чиглэл өгдөг, тэр хулгайчийн үгийг чих тавин сонсдог гэдэг чинь үнэн юм байна даа