Засгийн газрын "5Ш" ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. "5Ш"-ийн нэг болох "Шувуу" ажиллагааг олон нийт илүүтэй анхаарч байна. Учир нь, томоохон хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан олон хүн бий. Эдний нэлээд нь улстөрчид, тэр дундаа Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд байгаа юм. Бас төрийн том компанийн захирал, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс ч байдаг.
"Шувуу" ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар арваад хоногийн өмнө "...АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байгаа. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайдаас өглөө.
Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчин төгөлдөр бус болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрэх байгууллагууд руу хүргэх үүргийг өгсөн. Энэ ажил хийгдэж байна. нэмээд энэ хүмүүсийн санхүүжилттэй холбоотой, өөрсөдтэй нь хамаатай санхүүжилт, гадаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа, Монголд нээлгэсэн дансыг хаалгахыг үүрэг чиглэл болгож байна" гэж мэдээлсэн. Тэрбээр ойрын өдрүүдэд Ардчиллын төлөөх дээд түвшний II уулзалтын хүрээнд БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Энэтхэг, Номхон далайн бүсийн “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад оролцож буй юм байна. Энэхүү "Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн дэд сайд Ли Ну Гун, АНУ-ын Худалдааны сайд (USTR) Катерин Тай, Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди, ФАТФ-ын Ерөнхийлөгч Ража Кумар, Авлигатай тэмцэх олон улсын академийн дарга Томас Стелзер, “Транспэрэнси Интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулагч Петр Еиген болон Австрали, Япон, Энэтхэг, Тувалу, Мальдив, Филиппин, Палау, Шинэ Зеланд, Маршалын арлын орнуудын төлөөлөгчид оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх цаашдын арга хэмжээнүүдийн талаар санал солилцжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, “5Ш” ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж эхлээд буйг мэдээлжээ.
Бас хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, компанийн засаглалыг ил тод болгох зэрэг зорилтуудын хүрээнд холбогдох хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлж буйг тэмдэглэсэн байна. Тэр үеэрээ БНСУ, Филиппин улсуудтай "шувууд"-аа барьж авчрах талаар албан ёсоор тохирчээ. Энэ талаар "Зууны мэдээ" өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл энэ "тохироо" хийгээд "Шувуу" ажиллагааныхны ажлын үр дүн богино хугацаанд гарчихаж байгаа аж. Тодруулбал, хамгийн олон жил "нисэж" байгаа Т.Бадамжунайгийн сургийг Филиппинээс гаргажээ. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад Филиппиний хууль хяналтынхан илрүүлж, улмаар байршлыг нь тогтоосон байна. Бичлэгийг нь ч манай хууль хяналтынханд ирүүлжээ. Тиймээс "Шувуу" ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг барьж авчрахаар уржигдар Филиппин рүү ниссэн байна.
Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сард Замын-Үүдийн боомтоор "УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давсан гэдэг. Түүнээс хойш Филиппин, Сингапур зэрэг улсад амьдарч байгаа гэх албан мэдээллүүд дуулддаг байв. Тухайн үед тэрбээр томоохон хэрэгт шалгагдаж эхлээд, байдал эвгүйтэх үед ийн хил давж зугтсан гэдэг.
Дашрамд хэлэхэд, түүнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж байгаа юм байна. Яллагдагчаар татах саналыг ойрын үед прокурорт гаргах бололтой. Ер нь бол Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төр , бизнесийн бүх холбоо сүлжээг атгадаг байв. Түүний оролцоогүй асуудал гэж Монголд байгаагүй юм. Товчхондоо, тэрбээр МАН-ыг ч, АН-ыг ч зохицуулдаг гол хүн нь байсан гэдэг. Шуудхан хэлэхэд "...МАНАН бүлэглэл" гээд байдаг хүмүүсийн гол зохицуулагч, шийдвэр гаргагч нь байсан гэдэг юм. Зугтах хүртлээ шүү дээ.
Тэгж зугтах үед нь "...Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “Tween tower”-ын 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна” гэсэн бүдэг бадаг мэдээлэл гарсан. Өөр мэдээлэл дуулдаагүй.
Харин өнөөдөр ээлж дараалан ил болж буй томоохон хэргүүдийн араас мань эр гарч ирсээр байгаа аж. Тиймээс том хулгайд орооцолдсон улстөрчид түүнийг ирүүлэлгүй дөрвөн жил гаруй "нисгэчихсэн" байгаа юм. Тийм учраас түүнийг ийн баригдаж эх орондоо ирэх сургаар нэр бүхий томоохон улстөрчид сандралдаж эхэлсэн байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Enkhbold
Бадамжунайг 20 жил хорьж чадахгүй бол монголын шүүх шүүх биш. Харж л байя даа
Архангайн Ефү нүүд гэж Монголд хор хутгаж сурсан лаларууд байх юм аа.
Унэн л байгаасай , " бариад хорьчихсон " гээд л шоронд нэртэй " жаргаачихдаг " , эс бөгөөс Элбэгдорждуулчих ч юм уу , Энхбаярдуулчихдаг биз дээ ...
Дамбын Хишгээгийн хам,Наранхүү Бат Эрдэнэ нарын ноён Миеэ эвгүйтэх нь. Загджавыг нь дарга болгоод байгааг нь бодхоор найдваргүй жүжиг байх.
Жунай Манилаагаас цаашаа шинэ зёланд ру зугтчихаа мэдэлгүй дэ ! Эсвэл өмнөдийн далайн нэг арал дээр бүгчихэд яаж олох юм ! Капитан Грандын байсан тайти арал ч байсан болно ! Мөнгөтэй хүнд тийм ухаан байлгүй дэ ! Жунай тэнэгтээд баригдаад ирвэл зүгээр хэвтэж байсан Миёэ Энхболдод л муу юм болно до хэ хэ !!
ЭНЭ ХӨГШИН ХУЛГАЙЧ МӨН ИХ ГАЙ ТАРИХ НЬ ДЭЭ. ЮУ БИЛЭЭ, ДАРХАНЫ 26-Р БААЗЫГ ИДЧИХСЭН ГЭДЭГ БИЛ ҮҮ?
Нисч очоод олоод авчирлаа юу? Авчирлаа гэхэд нөгөө Хурц ажиллагаагаараа авчрах уу? Тэнд нөгөөх нь хүлээгээд сууж байгаам байх даа, зайлуул.
Хурц ахыг явуулахгүй, ах ч аатай шүү. Овоо хэдэн хүн цааш нь харуулцан
Аваад ирсэн, санаа зоволтгүй ээ
Элбэгдоржийг хурдан барь цаадах чинь орогнох нүхээ хайгаад л Европоор яваад байна хурдан барь .улс орныг хорлосон хулгайч луйварчин өмхий хорчин хужаагийн хийсэн хэрэг далай далай яагаад барихгүй байна
Тэмээ туйлаад Тэнгэрт гарахгүй. Одоо барууныханд Элбэг шиг хэрэггүй хог шаар байхгүй Өөрсдөө энэ хогоо ав гээд манай эрүүгийнхэнд шидээд өгнө Яараад яахав
Ингээд мэдээлэхээр хүлээж байх уу, цагдаад нууц алга, дотроосоо мэдээллээ зараал
Шувуучидыг хүлээгээд л шувуу сууж байх уу
меркурий захыг нь хурааж ард түмэнд нь өгөө ..
Шаа, шаа. Энэ бичсэн здаа кино их үзсэн бололтой.
Хурдан зугтаарай гэж байгаа юм шиг сониноор зарлаад байдаг. Хань хамсаатан одоо нь мэдээлэлд ойр байна аа
филлипинд боовоо хөхүүлээд виски шимээд хэвтэж байна лээ
Hahaha. He will have a plastic surgery, or even CHANGE HIS GENDER, or disappear wherever he likes becoming or looking like a Commoner without the slightest BOTHER spitting at BIRDS OR BURDIES. Even will shoot them down to fry for his Dogs' feeding. Horrific.
Жунайг авчирвал их юм болно доо Миеэ нь үхэх дөхөж бгаа байхдаа эд нар чин эрүүгийн том найз нөхөдтэй биздээ Дамбын Хишгээ ч гэлүү улс төр эрүү нийлсэн монголын том мафи юм бишүү яаж ч чадахгүй биздээ жараахайнуудаа барьж хориод томроод байхаас манай хууль хяналтынхан.ойлгохгүй юмдаа энэ нийгмийг мань мэтийн улныхан
Ali tyryyn anhaaruulsaan hehe
Тэр муу зартай золбин хулгайчийг бариад ирвэл миеэ тэргүүтэй олон луйварчид дээлээ нөмрөнө. Оюунэрдэнээ. Нямбаатараа тэмцлийн чинь гол үр дүн энэ байх болно шүү. МАН АН р дамжиж төрд үүрэлсэн хулгайчуудыг толгой дараалан илчилж зайлуулаарай. Ард түмнийхээ дэмжлэгт найд бүү шантар
Зардлыг нь хулгайчдаас гаргуул
Барьсан хойно нь зарлаач ээ. Сануулга өгөөд байгаа юм уу
Ийм мэдээ тавьж байгаа нь нэр дурдсан улсуудад байгаа бусад луйварчидад мэссэж өгч зугатаалгаж байгаа юм биш үү?
МИЕЭ МИЕЭ МИЕЭ ЭНХБОЛД АХ АА ЦААНА ЧИНЬ БОЛОХОО БАЙЛАА. ЯАНА АА.
Жунай гүйгээрэнй, зугтаарай. мөнгөө бүү хайрлаарай, бид тасалдуулахгүй. Ми.
Ah mini sain bygeerei
Бадамжунай гэмт хэрэгтэн бол Миеэ салшгүй холбоотой шүү!!! Миеэ нь "Элэг", Жунай нь "Дэлүү" нь гэсэн үг!!!