Нийслэлийн Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж тодорхой төрлийн хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2023.03.17-ны өдөр гомдол гаргажээ.
Гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр хэлэлцэв.
Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын нэр бүхий 5 шүүгдэгчдэд холбогдох хэрэгт тэдний гэм буруутай эсэх асуудлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр 2023.03.10-ны өдөр болсон /үндсэн/ шүүх хуралдаан шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс шалтгаалсан нөхцөл байдлын улмаас явагдах боломжгүйд хүрсэн.
Тухайн шүүх хуралдааныг 2023.04.04-ний өдөр хийхээр товлон хойшлуулж, уг шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нэгэнтээ хүчин төгөлдөр байхад Д.Мөнх-Эрдэнийн талаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн тухайн хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т: Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 /тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх/, 1.3 /хязгаарлалт тогтоох/, 1.5 /цагдан хорих/ таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж нэрлэн зааж хуульчилж өгчээ.
Эндээс үзэхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед...санал, хүсэлт шүүхэд гаргаж болно гэсэн эрх олгосон заалт байхгүй болно.
Хуулийн дээрх заалт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын үе шатанд байгаа өөрөөр хэлбэл шүүхээс өмнөх үе шатанд хэрэг нь шалгагдаж, хянагдаж байгаа хэргийн оролцогчид тодруулбал сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорын эдлэх эрх, боломжийг нарийвчлан зохицуулсан заалт юм.
Нэгэнтээ прокурорын хяналтын шатнаас тухайн хүн, хуулийн этгээдийн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчдын тухайд дээр дурдсан санал, хүсэлтийг зөвхөн анхан шатны...журмаар хэрэг хянан шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх эрх, боломж нь нээлттэй.
Бусад үед тодруулбал өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж дараагийн шүүх хуралдааныг товлон зарласан цаг хугацааны дотор санал, хүсэлт, гомдол гаргаж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх /үндсэн/ шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлүүлэх эрх, боломж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хаалттай юм.
Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.20-ны өдрөөс эхлэн 2023.04.04-ний өдрийг хүртэл өөрөөр хэлбэл анхан шатны журмаар тухайн холбогдсон гэмт хэргүүддээ гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хүртэл урьд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл(14)
ард нь наранхүү байгаадаа хаха
БҮГД АВЛИГАЧИД ГЭХЭД НЭЭХ ХЭЛСДЭХГҮЙ
Мөнх-Эрдэнийг фэйсбүүкт дагасан 260к хүнээс нь айгаад цааш нь 2,6жилээр хорих байх, Монгол Улс бүр л новшийн болоод байна! Хоёр хөрш нь хоорондоо явалддаг ийм заваан чөтгөр идмэр байрлалтай нь биднийг түүх нь хариугаа авч байна уу гэлтэй????
Бүгд хулгайч нэг хулгайч бишийгээ хорих асуудалтай тулгарч дээ!!!!!
Хохь нь Монголчууд ингэж доромжлуулж амьдрахдаа таарсан амьтад. 70 жил Орост дарамтлуулж, одоо нэг коммунист намд шүүх засаг байхгүй болтлоо дарамтлуулж явна. Нам засгийн эсрэг үг хэлнэ гэнээ, давраад байгаарай.
Яахав яахав жаахан бясалгал хийгээд аваг.
энэ бол хулгайч, алтантай явалдаж байранд нь знэгүй сууж үнэгүй авсан адсага нямдорж, түүний хүү гэгдэх сарьсан багваахай, эрдэнэтийн бас нэг хулайчанхбаяр нарын өш хонзон шүүдээ.
Мөнх-Эрдэнэ шиг үнэнийг илчилж хулгайчдын багийг хуулж чадах 10 эрэлхэг залуу алга уу ?
Нямдоржийн тагнуулын хэргийг дахиж хэзээ шалгах вэ? Ард түмэнд асуудлыг нэг мөр ойлголт өгөх хэрэгтэй.
Монголын Прокурор,Шүүхийнхэн Д.Мөнх эрдэнийн эсрэг ажилладаг шиг байвал Олегархи хулгайчууд шоронд орсон шудрага ёс нь хэрэгжсэн улс орон байх байж дээ?! Гэвч тийм биш тул Ард олон их л эсэргүүцэж бна даа.
Хүн нь байхад хэрэг нь олдоноо ! Хонгилоор ч лайснаа чирж өгчиинөө
Хууль шүүхийн байгууллага хийх ёстой ажилаа л хийж байна. Шүүх , прокурорыг ажилыг нь хийлгэхгүй гудамжнаас ТЭМЦЭГЧ нэртэй хэдэн этгээдүүд зааж сургаад тэнэг тэнэг юм бахираад байх нь сонин байна. Та нарын орилсноор болно ч гэж юу байхав ШҮҮХ чинь хэнээс ч хамааралгүй байгууллага шүү дээ нөлөөлөх гэж оролдвол хуулийн хариуцлага яригдана шүү хамар дор хагархай гээд өвчигнөөд байж болохгүй. Хууль бүү зөрч тэгвэл ямар ч асуудал үүсэхгүй
Монголын бүх бүх бүх шүүгчдийг шалгах цаг нь болжээ
Охид эмэгтэйчүүдийг садар самуунд татдаг зуучилдаг зардаг өөрөө бие үнэлэгчидийг авдаг зах замбараагүй доромжлол хэрүүл хараал хэлж шүлс нусаа үсчүүлээд л нэг яаж ийж масс-д яаж таалагдах вэ гэж арга ядсан баагийг таалж таарах нэг хэсэг нь байх л байх ккк .... таваг долоож тал татаж явсан хүнийг бас л массд таалагдах гэсэн гарууд дэмжээд байна уу даа ккк