sonin.mn
АТГ, ЦЕГ-ын ажилтнууд  12 сарын 7-ноос 8-нд шшилжих шөнө нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулж, найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ.
 
Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
 
Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг төрсөн эгчийнхээ барилгын компаниар дамжуулан, нүүрсний хулгайн мөнгийг угаадаг байсан байж болзошгүй сэжүүр илэрчээ.
 
С.Сарнай