Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт нийт 1,141 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 894 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас нийт 18 осол бүртгэгдэж, 20 хүн гэмтэн, нэг хүн амиа алдсан байна. Үүнд,
Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 13 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан.Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт таван осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэн.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.
Уг арга хэмжээний зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.
2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2,475 хүний 1,095 буюу 44.2% явган зорчигчоос нийслэлд 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна.
Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан гураван хүн тутмын нэг, гэмтсэн таван хүн тутмын нэг нь явган зорчигч байгааг харуулж байна.
Энэ долоо хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Дээрх 12 ослын хоёр нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бол долоо нь явган зорчигчийн гарцгүй хэсгээр зам гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна.
Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Сэтгэгдэл0
Зам тээврийн осолын улмаас жил бүр тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж халамж авагсдын тоо нэмэгдэж байхад халамжаа зогсоо гэж шизорох хэрэггүй.
Хэн чамайг осол хий гэсэн юм. Өөрийгөө ард түмэн гэж нэрлэсэн яг чам шиг нэг архичин чамайг хохиросон уу.Уг нь тэр л чамайг халамжлах ёстой юм даа. Бүх татвар төлөгчид чамд халамж төлж хохирох ёсгүй биз дээ.
Явган хүний гарцаар явган зорчигчийг гаргаагүй жолоччийн эрхийг 2 жил хасдаг болго! Орос тийм хууль дүрэмтэй. Гадаадад гарцан дээр явган хүн хараад л жолооч нар нь нам зогсож гаргадаг. Тэднийг айлгах, сандраах асуудал үл үүсгэнэ.
Цагаан шугаман дээр ирж зогсох бус шугамнаас 5 м зайд зогсдог болох журам хэрэгтэй. Тэгвэл гарцан дээр хүн дайрч алахгүй.
Замын тэмдэг тэмдэглэгээгээ стандартаар нь чанартай зориулалтын будгаар нь хий!
монгол улсыг сөнөөсөн этгээдүүдийг хойноос нь мөшгөж яваад алаачээ бослого хөдөлгөөн бүү гарга нээг нэгээр олигархыг чимээгүйхэн алаарай
Ардчилал монгол хүнийг их эвдсэн дээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Mongold dain bolj baigaa bis dee!!yagaad ardyyd ni zyi yosoor masin tehnekeen hereglej chadahgyi baina be?ene bol arhi dars heteryylsentei holbootoi biz!!!60 say hyn amtai gadaadiin ylas ornyydad ch iim yzegdel tyn ch hobor syy!!!Mongolchyyd aa!!!amiddaa bye byenee hairlazgaa!!!!!!!
Mongoliig Mongol bys bolgoson gol ni ardchilal gej heneerhesen heden nehedyyd syy!!!tednii ard tymen medej baigaa tedentei holoh toozoogoo aldaj bolohgyi ee!!!
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.