Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2021.12.02/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”,
-Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”,
-Шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”,
-Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж зохион байгуулагчаар оролцсон...” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд нэр бүхий яллагдагч нараас холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
3. Шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялын саналыг,
4. Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус санал болгосныг нэр бүхий шүүгдэгч нарт хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулж болно...” гэж заасан.
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг хянана...” гэж,
4.1-т Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,
4.2-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.3-т Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.6-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянана гэж заасан бөгөөд мөн хуулийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан.
Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ зөвхөн прокурорын саналын хүрээнд прокурорын санал болгосон ял, албадлагын арга хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч Д.Хаянхярваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна...” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хүнийг дээд тал нь 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 сая төгрөгийн торгуулийн ял...”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...Нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 төгрөгийн торгуулийн торгуулийн ялд, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, Зорчих эрх хязгаарлах ялын нийт хэмжээг 8 жилийн хугацаагаар,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 30 хоногийг Зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, нийт Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
3. Шүүгдэгч Ш.Доржрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
4. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Уртнасангаас байршуулсан 150.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 65.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Доржрагчаагаас байршуулсан 35.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн Иргэний хариуцагч Б.С-с 92.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Эрдэнэс Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл0
Lol
40 sayiig odortoo oldog yum bgaazdee
Новш юм даа нээрээ! Удийн хоолны монгоор нь торголоо
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг 2020 оны сонгуульд нэр дэвших мандатыг нь У.Хүрэлсүх олгохоос татгалзаж байв. Ингэхдээ тэрбээр “Д.Хаянхярвааг сайд болгоно” гэж Дарханд ажиллах үеэрээ олон нийтийн уулзалт дээр зарласан. Гэвч сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхдээ Д.Хаянхярвааг “мурьсан” юм. Эл өрөө цайлгахаар Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилсон. Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нарыг энэ авлигалтай холбогдуулалн шалгах хэрэгтэй..
Хүрэлсүх Хаянхярвааг сайд болгоно гэж их хэмжээний авлига авсан байх магадлал маш өндөр байна.
Ингэж энхрийлж байгаагийн цаад учир Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар юм.Өөрөөр хэлбэл энэ авлигалын мөнгийг Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар хамтдаа цуг авалцсан..
Торгох нэрийн дор хахуулийн мөнгийн хуваан хүртэж байна. Ямар муухай юм бэ?
Estoi muuhai yumaa
Нохой бие жижгэрч хав болох тусмаа уур нь ихсэж ярдаг зуумтгай болдгийн адил МАН-ын дарга нарын хөл хүзүү богиносох тусам ховдог авлигач хулгайч болдгийн жишээ энэ байна..
үнэн юм байхгүй болж байна даа аа хөөрхий монгол улс ингэж байгаад хятадын нэг муж болох бий дээ
Эрх мэдэлтэнгүүдээ уралдаж авлига авцгаа дээд тал нь 40 сая төгрөгөөр торгох юм байна
сайн унш. шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг, Шүүгдэгч Ш.Уртнасангаас байршуулсан 150.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 65.000.000 төгрөгийг, Шүүгдэгч Ш.Доржрагчаагаас байршуулсан 35.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Наадхийг чинь яаж батлах юм_ хулгайчууд хуваагаад л авч байгаа юм билүү, хэн хайш нь хэзээ юунд зориулсныг ххэн ч нотлохгүй нь сайхан даа. Тэр их мөнгийг нэг сайн зүйл хийчихгүй дээ
Сумьяабазарын зөв л юм байна шдээ.Энэ их авилгач луйварчид хөшилдөж байхад 83 тжрбум төгрөгийн торгуулийн орлого эхний хагас жилд батаараа биелнээ.
40 say gedeg bol Jenkogiin togtooson jishig !
Дээр дооргүй өөр өөрийнхээ боломжийг ашиглаж АВЛИГА авч - АЛБАН ТУШААЛАА ашиглаж амьдацгаа л гэсэн уриалга юм даа - энэ шүүхийн шийдвэр ... Ер нь юу болоод байна аа , монгол улс ... Хаянхярваа чинь сүүлийн 30 жилд тодорсон монголын нам - төрийн гарамгай удирдагчдын \ хичнээн удаагийн ЭРХЭМ гишүүн , сайд , парламент дахь МАН ын ээлжгүй удирдагч , Е . Хүрэлсүхийн хүрээлэл шүү дээ \ нэг шүү дээ ... " хялбаршуулах " гэсэн үг хуулинд суулгаж амжсан л байна л даа . Сүүлийн хоёр парламентийн гишүүдээс а эрүүгийн гэмт хэргээр шийтгэгдээгүй , нэр холбоглоогүй гишүүдийг нэрлэнэ үү ... ??? Лүндээжанцан \ энэ ч бас бага гарын казиноч \ энэ тэр гээд цөөхөн л байгаа болов уу , Хүрэлсүх л " танар бүгдээрээ " гээд л тоолоод байсан ...
Арайчдээ авилгач хулгайчдыг нарсанд нь хатаах байсын. Монгол улсын хөгжихгүй байгаагийн гол шалтгаан ердөө л энэ.
Энэ арай л бишээ Ийм хуультай улс дэлхийд байхгүй байх Нээрээ арайл юм даа.Сү г хар хаяг дээрээ байхгүй гэрч гэнүү энэ ер нь юу л болоод бна даа .Та нарыг тэнгэр газар ус улс савдагууд нь шийтгэх байлгүй арай ч дээ.Хөөрхийс дөө
Энэ ЗГазарт их итгэж дэмжиж байсандаа харамсаж байна. Нөгөө шударга ёс авилга хээл хахуультай тэмцэнэ гээд байсан ... шал худал ер засгийн тэргүүн нь ч гэсэн хоосон ярьсан ...
Ийм байдлаар авилгачдын толгойг илээд байвал авилгал хээл хахууль хэзээч тасрахгүй дээ.
Шүүгдэгч Ц.О гэж ямар нандин хулгайч байнаа.Бусдыг нь бүтэн нэрээр нь бичиж болоод байдаг,тэр хулгайчийг нууцлаад байдгийн учир юусан билээ..Ер нь энэ их хурлын гишүүн гэх луйварчин хулгайчуудын баталсан эрүүгийн хуулийг өөрчлөхгүй бол болохгүй байнаа.Яг өөрсөддөө тааруулаад хууль баталж аваад түүнийгээ ашиглаад ял завшиж байгааг засах хэрэгтэй.
Хаянхярвааг томилсон Оюун-Эрдэнэ юм биш үү?
Ene muusain sdaanuud engej hulgai hiij boldgiig haruulj bn. Sdaa toriin alband orj adilhan hulgai hii ystoi ym bn
Муухай хэлмэгдүүлж байна… авилга аваагүй.. авах ч хүн биш.. шударга …, МАНай намын бүлгийн дарга явсан эрхэм дэ..,
Авсаныгаа гударч,амаа арчиж амжаагүй байхдаа баригдчихсан баына шдээ хө.Авилгачид гаарлаа.Хуулиа өөрчил.Монгол шиг авилга,төрийн өмчийн хулгайд ээлтэй улс дэлхиы дээр өөр байга уу.
Нохой бие жижгэрч хав болох тусмаа уур нь ихсэж ярдаг зуумтгай болдгийн адил МАН-ын дарга нарын хөл хүзүү богиносох тусам ховдог авлигач хулгайч болдгийн жишээ энэ байна..
40 saya torguuli iim baga baidag ni yaj baigaan ene avilgachnii busad mongiig shuugch prokuroruud huvaaj avch bgaa yum uu?
Ядаж хөрөнгийг нь хураагаач дээ
u n tal zassan shyyh be?
Одоо хувьсгалаар энэ төрийн бүх шийдвэрийг хүчингүй болгож шинэ төрийн шударга хуулиар шийтгэх болно
40 сая Хаянхярваагийн хошногоо арчих мөнгө шдээ..
Эвий эвий гээд өхөөрдөөд байгаа юм байна л даа?! Манай төр засаг ч үнэхээр "энэрэнгүй" юмаа?!!
Оюун-Эрдэнэ Хүрэлсүх нарыг сайн ухвал 500 мянга байтугай долларын авлига гарч ирнэ дээ
Нохой бие жижгэрч хав болох тусмаа уур нь ихсэж ярдаг зуумтгай болдгийн адил МАН-ын дарга нарын хөл хүзүү богиносох тусам ховдог авлигач хулгайч болдгийн жишээ энэ байна..
Зөв хө,ингэж л төрийн хуулийг хэрэгжүүлдэг баймаар байгаа юм.Энэ эхлэл байгаасай гэж хүсэж байна.
НҮДНИЙ БУЛАЙ, ИНГЭЖ АМЬД ЯВАХААР ҮХСЭН НЬ ДЭЭРДЭЭ ЭНЭ ХУЛГАЧИД БОЛ
Shorond hiigeech ee!! shudarga yos chin haana bainaa?
Хаянхярваа чинь Хүрэлсүхийг засаадчихаад хөдөлгөхгүй номхон болгоод бариад байгаа.Хүрэлсүх эвгүй хөдөлбөл засаа нь суга татагдаж Сүнээ дээрээ мордох хөг нь өнгөрнө..Хүрэлсүх засаа сэлдийгээ бодох нь түмэн зөв..
Hurelsuh suuneeg bavdag teneg garshu
Хулгайч хүн гэдэг чинь ийм л байдаг юм ш дээ.
Иргэд, сонгогчдын хамгийн их хүндэлж, итгэж байсан Д.Хаянхярваа хуурамч, дүр эсгэсэн шударга хүн байжээ.
Ингэж амьд явсанаас үхсэн нь дээр, яаж аав ээж эхнэр хүүхдүүд хадам хамаатанууд нь хүний нүүр харнаа. Бузрын бузар.
ИЙМ ШИЙТГЭЛ ГЭЖ БАЙДГИЙМУУ, XЭН ЗАСРАX ВЭ ДЭЭ, САЙXАН АВИЛГАДАЦГААЯ ГЭЖ БОДОXООС, 20 ЖИЛ ЯДАЖ ӨГВӨЛ ЮМ БОДОXСОН ККК
Шийтгэл биш урамшил байна ккк
Шийтгэл биш урамшил байна ккк
ИЙМ ШИЙТГЭЛ ГЭЖ БАЙДГИЙМУУ, XЭН ЗАСРАX ВЭ ДЭЭ, САЙXАН АВИЛГАДАЦГААЯ ГЭЖ БОДОXООС, 20 ЖИЛ ЯДАЖ ӨГВӨЛ ЮМ БОДОXСОН ККК
he hyalbarshuulsan juram gene uu. Huuliin tsoorhoig erh barigchid oorsoddoo sain ashiglah yumaa. Bodvol ter mundag juram ni dargantsaruudad uilchildeg bololtoi. 315.000 dollar, 210saya togrognii gemt heregt 40-hon saya togrognii torguuli ineedtei hereg bish uu. Jiriin irgeddee bolohoor huuli ni changa uilchildeg hirnee Hayanhirvaa metiin humuust enerengui uilchilj bgaa ni shuuhiin, huuliin gajuudal sh dee. bayan yaduugaar ni alagchilj bgaan bish uu. Nogoo shuuh buh irgend tegsh uilchleh ni hudlaa loozon bish uu
яаралтай эрх зүйн орчноо өөрчил өөрсөндөө зориулж хууль баталсан нь одоо яг тод харагдаж бна
Хүн зодоод эсвэл спирт зараад ерөнхийлөгч Хүчин хийгээд гишүүн Авлига аваад 40 сая төлөөд л тэрбумтан Шорон парламент 2 нэг өрөөнд ч юм шиг Ийм дивааж хаана ч байхгүй Бид Монголчууд
Энэ хэр хүнд ял вэ?
МАН-ын ялзрал, луйврын сүлжээг бүрэн харуулсан хэрэг боллоо. Ард түмэн ардын гэдэг үгээ МАН-аас авч тэднийг улстөрийн тавцангаас бүрэн арчих хэрэгтэй болжээ