Баянгол дүүргийн XII хороонд байрлах “High class” зочид буудлын зургаан давхрын цонхоор энэ сарын 22-23-нд шилжих шөнө 34 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач эмэгтэй тухайн үед “High class” зочид буудлаар гурван найзын хамт үйлчлүүлж байсан аж. Зарим эх сурвалжийн ярьж буйгаар уг хэрэг шөнийн 00:00-02:00 цагийн үед болсон байна.
Тодруулбал, талийгаач эмэгтэй нэг эмэгтэй, хоёр эрэгтэйн хамт тус буудлын таван давхарт хоёр ортой, дөрвөн хүний өрөө авсан аж. Удалгүй найзууд нь талийгаач Ш-г зургаан давхрын 407 тоот өрөөний цонхноос унаж амиа алдсаныг мэдсэн байна. Түүнийг буудлын торон төмөр хашааны үзүүрт сүлбүүлсэн байдалтай байхад нь олсон байна.
Манай сурвалжлах баг өчигдөр 12:00 цагийн орчим хэрэг гарсан буудлыг зорьсон юм. Биднийг очиход талийгаачийг амиа алдах үед ажиллаж байсан буудлын үйлчлэгч, ресепшн нар ээлжээ хүлээлгэн өгсөн байв. Уг хэргийн талаар “High class” зочид буудлын үйлчлэгч М-ээс дараах зүйлийг тодруулсан юм.
-Хэрэг хэдэн цагийн орчимд гарсан бэ?
-Шөнийн 02:00 цагийн үед гарсан гэсэн.
-Талийгаач цонхоор унахдаа ганцаараа байсан уу?
-Тийм ээ, хажууд нь хэн ч байгаагүй гэсэн. Тэр эмэгтэй зургаан давхрын 407 тоот өрөөнд орж, шууд л цонхоор үсэрсэн байгаа юм.
-Яагаад таван давхарт өрөө авчихаад зургаан давхраас унаж, амиа алддаг билээ?
-Талийгаач эмэгтэй гурван найзтайгаа таван давхарт хоёр ортой өрөө авсан юм билээ. Харин ээлжийн үйлчлэгч зургаан давхрын 407 тоот өрөөг цоожлоогүй байх хооронд ийм хэрэг гарсан байна лээ.
-Цонхоор унасан шалтгаан нь юу байсан юм бол. Ямар нэгэн гадны нөлөө байсан юм биш биз?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Буудалд өрөө авахдаа тийм аймаар согтуу байгаагүй гэсэн. Тэгээд ч манайх согтуу хүнд үйлчилдэггүй. Харин өөрсдөө гаднаас архи авч орсон байж магадгүй. Угаасаа эрүүл хүн цонхоор үсрэхгүй шүү дээ. Согтуу хүний л хийх үйлдэл гэж бодож байна.
-Үйлчлүүлэгчид өрөө авахдаа бичиг баримтаа шалгуулж, бүртгүүлдэг биз дээ. Бүртгэлийн дэвтэр хөтөлдөг үү?
-Шалгаж оруулдаг. Яг одоо үйлчлүүлэгчдийг бүртгэдэг дэвтэр алга байна. Бүгдийг нь цагдаа нар аваад явчихсан.
-Талийгаач дээрээс унахдаа зочид буудлын торон хашаан дээр унасан гэсэн?
-Тийм ээ. Цагдаа болон эмч нарыг очиход буудлын төмөр торон хашаанд сүлбүүлчихсэн байдалтай өлгөөтэй байсан гэсэн. Үнэхээр аймшигтай. Тухайн үед би байгаагүй болохоор үүнээс өөр зүйл мэдэхгүй байна. Ийнхүү бидний яриа өндөрлөсөн.
Тэндээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийг зорьсон ч “Хэргийг шалгаж байна” гэхээс өөр тодорхой хариулт өгсөнгүй. Харин дээрх хэрэгтэй холбогдуулж “High class” зочид буудлын ээлжийн ажилчид болон хамт явсан гурван хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл0
huchindeh geheer n , amia horloson baih
za shal sogtuu baisan yum baigaa biz. mongol huuhnuud mongo ogvol huchinduuleh durtai l biz dee.
ugui bha dood davharluga buuj uur arga hemje avhc bolno shde uur l yum bsan bhda
2 эмэгтэй 2 эрэгтэй хос хосоороо орсон юм чинь эхнээсээ хусалцах зорилготой орсон байх.Би тэгж бодож байна. сэтгэл санааны асуудал байсан байх
Угаасаа л хусалцах гэж орсон нь тодорхой ш дэ гэхдээ ягад унав
HARAAL IDSEN ZOCHIJ BUUDALUUD NURAAGAASAI..
HARAAL IDSEN ZOCHID BUUDALUUD NURAAGAASAI.
KORAOKE HOTEL GEJ YOSTOI GADAAD HARAAGUI YUM BNA.
Huvairlalt ni ontsgui baisan baih
zochid buudliin ajilchid uund buruugui.hosooroo orj husaltsah sanaatai yavsan baina.harin ene emegtei yagaad tsonhoor usersen n gaihaltai yum.
ahnaasaa medeej 2 hunii ortoi uruund 4 hun orno gdeg oilgomjtoi sh dee zavaarsan yumaa neeree huvaarilalt ni shog bna gedeg hoshin shogiin uzuulber sanaand buugaad bna tegehdee ter hoshin shog deer uhdeggui sh dee
End chin osol bish hun aminii hereg garsiin bishuu? Ene hergiig mordon baitsaagch nar sain shalgah heregtei. Hamt baisan zaluuchuud ni oorsdodtei ni untahgui bolhoor tsonhoor shidsiin bishuu?
umar aimar xereg be mongolcnuud arix ix xereglej ami nasa zolioslox umaa stug uvaa xvmvvsiig sain snalgax xeregtei
emegteig abch orcon zaluuchuud xuchirxiilel uzuulcneec ter emegtei ucercnch baij bolox ym.buudald abch orcon 2 zaluu ene acuultand xaruln bizdee neg emegteig abch orj baigaa 2 zaluu bolmaralin xubid ymar xumuucee xaruulj baiga ym bischu
naad buudliin ezen gej awgai bdg shunaltai gej aimr hunii bichig barimt harahku shuud hetewchtei haritsdag hun bga.tgd jahan asuudal gargah ym bl nohor boloh amaragaa helchine nogooh ni tom tsoltoi hurandaa tsagdaa bdg ym.hunii hodolmor shulsan muuhai ger bul bdg buh ym ni huuli bus bdg heden tsagaas hosh hun awahku geh metiin huuli bgd getel uuriin 4 tsagt awch bdg gesn orchin toirin ni bugd heldg...... gehdee ter taliigaach eruul bsn bl amia horlosn ali eswel sogtuu bsn bl busad ni tulhsen bas 1 saandghui bj bolh ym,,seremjluuleg arhi baga uu humuusee.iim aimshigt hereg blsn gazariig huraawal taarna daraa busad ni aidas tutuuleh bh.huraa huraa huraa huraa ter buudaliig ni muu yriin gazar blsn odoo hun
Haramsaltai yum huuhedtei l bsan bailgvi ar geriihend ni hetsul bga baihda a
sogtuul bsn bx