Саяхан нийгмийн цахим сүлжээгээр ерөнхий боловсролын сургуулийн орчинд ахлах ангийнхан нь доод ангийн хүүхдүүдийг дарамталдаг, дээрэнгүй ханддаг явдал ил болж санаанд оромгүй зүйл болсон. Тиймээс өсвөр насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдүүдтэйгээ ойр дотно, найз байж тэдэнд тулгарсан асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байхыг мэргэжлийн байгууллагаас нь уриалж байсан. Ер нь ийм төрлийн мэдээллийг түрүүлж олж олонд түгээж өөрийн болон байгууллагын хандалтыг ихэсгэх хандлагатай хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Үүнээс үүдэж тухайн хүүхдийн нэр хүндэд халдаж, амьдралынх нь турш хар толбо үлдээсэн гашуун үнэн олон.
Нийслэлийн хэмжээнд 2019 онд 1418, 2020 онд 432 хүүхэд түр хамгаалах байраар үйлчилгээ авсан байна. Түр хамгаалах байранд нэг хүүхдийг тав хоногийн хугацаатай байрлуулж, үйлчилгээ үзүүлэх зардал 60680 төгрөг аж. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд 2020 онд 1326 хүүхэд ирсэн бөгөөд ихэнх нь 10 хоногоос гурван сар хүртэл хугацаагаар байрладаг аж. Хүүхдийн эрх ашигтай холбоотой мэдээлэлд хариуцлагатай хандаж мэдээлэхээс урьдаж мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас байнга уриалсаар байдаг. Учир нь хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, ангийн хувийн мэдээллийг нууцлахгүйгээр олон нийтэд цацах нь их байгаа юм. Тиймээс тус байгууллагаас хүүхдийг нас бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг хэвлэл мэдээллийн ажилчдад уриаллаа. Зарим мэргэжилнүүдийн байр суурийг хүргэж байна.
Нийслэлийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, сэтгэл зүйч Х.Оюунтуяа: Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх нь амь насыг нь аврах хэмжээний үйлдэл.
Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч болон бусад хүн үүргээ биелүүлэхгүй байвал төр оролцдог. Төр оролцоно гэдэг нь хамгаалуулах эрх нь зөрчигдсөн хүүхдэд шаардлагатай үйлчилгээг хууль, журмын дагуу үзүүлнэ гэсэн үг.
Тухайлбал, хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг харсан, мэдсэн иргэн мэдээлэх үүргийнхээ дагуу холбогдох мэргэжлийн хүмүүст хэлнэ. Хүүхдээ гэмтээж бэртээсэн, хүчирхийлэл үйлдсэн иргэнийг цагдаагийн ажилтан баривчилж, хохирсон хүүхдэд эмч, эмнэлгийн тусламж үзүүлж, нийгмийн ажилтан хүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай дэмжлэг тусламжид холбож өгдөг. Өөр өөр үйлчилгээ үзүүлж байгаа эдгээр байгууллага хүүхдийг хамгаалахын тулд нэгдэж хамтран ажиллах шаардлагатай болдог. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо ч чухал юм.
Нийслэлийн ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга И.Золдэлгэр "Хүүхдийн зураг тавих нь туслах биш хорлож байгаа хэрэг. Иргэн бүр ухаалаг гар утастай, үндсэндээ хэвлэн нийтлэгч болчихсон цаг үе ирчихлээ. Энэ үед бид аливаад ухаалаг хандахаас өөр арга алга. Хаа тааралдсан газраа ядруу зүдрүү яваа хүүхдийн царайг харуулаад бичлэг хийж, гэрэл зургийг нь цацчихдаг тохиолдол нэлээн гарч байна. Тэр нь нийгмийн сүлжээгээр цацагддаг. Энэ тохиолдолд тухайн иргэний үүрэг юу байсан бэ гэхээр 102 юм уу, 108 руу утасдаж хэлэх үүрэгтэй байдаг. Тохиолдлыг нь аваад үзвэл тухайн хүүхэд ядарсандаа гуйлга гуйгаагүй, ганц удаагийн хүүхдийн болчимгүй үйлдэл ч байж болно. Ийм зүйл ч гарсан удаатай. Тухайн иргэн бичлэг хийж нийгмийн сүлжээнд тарааснаараа тэр хүүхэд цаашид сургуульдаа ч явахад бэрх болно гэдгийг мэддэггүй. Цаашлаад үеийнхэндээ ч ялгаварлан гадуурхагдана.
Сүүлийн үед иргэд ядарсан нэгэндээ хандив тусламж өрнүүлдэг болсон. Энэ нь мэдээж хүн ёсны сайн үйл. Гэвч зураг хөргийг хоол, хүнсний тусламжийг авч байгаагаар нь аваад тусалснаа зарлачихдаг. Энэ төрлийн зөрчил хөл хорионы үеэр нэлээн гарлаа.
Бид ийм зөрчлийн дагуу нэлээн хэдэн иргэнд шаардах бичиг өгсөн байгаа.
Эцэг эх нь ядуу эсвэл архины хамааралтай байлаа гээд хүүхэд тэр замаар явна гэсэн үг биш шүү дээ. Иргэд өөрсдөө ч анзааралгүйгээр ийм хандлагыг хүүхдэд төрүүлдэг, тэр зам руу түлхдэг. Ер нь хүүхдийн эрх гэхээр тусдаа айхтар зүйл биш шүү дээ. Хэрэв миний хүүхэд байсан бол гээд бодоод үзээрэй, эсвэл тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад үзэхэд л ойлгомжтой асуудал юм" гэжээ.
Хүүхэд хамгаалалтай холбоотой хууль эрхийн тухай
-НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийг хангах, албан хаагчдад сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулах;
-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 тоот тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримт”-ыг үндэслэн өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон “Хүүхэд хамгааллын бодлого” боловсруулж, албажуулан хэрэгжүүлэх;
-Албан хаагчдад хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм танилцуулж, үйл ажиллагаанд нь хэрэгжүүлэх;
-Хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлах;
-Хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэдээллийн тэнцвэртэй, үнэн бодит байдалд анхааран талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэхэд анхаарах;
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ардчилсан нийгэм угаасаа ийм л байдаг юм бн!! Тэр Америкийг харчих!! Харин коминист Хидад бол шал өөр харагдаад бн!! Бид коминист болоогүй цагт хүүхэд ийм л байсаар байх болно. Өөр гарцгүй юм билээ!!
Ардчилал бол хариуцлага сахилга бат шийтгэл алдагдсан эмх замбараагүй нийгэм бий болгодог гэдэг чинь энэ байхгүй юу?
Gemtei zevuun garuudiig medeeldeg baih heregtei ene ni olon huuhdiin ami nas eruul mend setgetsiig hamgaalah bolno!
Манайд бас нэг үндэстнийг устгах том асуудал социализмын үеэс оршиж ирсэн.Энэ бол жирийн Монголчуудыг хужаа эрлийз хасаг дөрвөд увс пизда дурак гэж харааж доромжлоод хэн ч хариуцлага хүлээж байгаагүй нь. Сайдууд нь бүгд хажуудаа орос мэрэгжилтэнтэй,Цэдэнбал нь орос эхнэрийнхээ хяналтан доор Монгол өөрөө юуг ч мэдэж байгаагүй. Харин мэддэг байсан Оросууд нь Монголчуудыг хоёрхон хөрш рүү нь Хятад Казах гэж турхирч ганцаардуулах, дотор нь дов жалгаар хагалах сонирхолтой байсан учраас өөрсдийнхөө гар хөл болон Монголчуудыг турхирдаг нутгийн буриад хужаа оросуудыг байхгүй мэт аяглаж өөгшүүлж ирсэн юм.Одоо оросууд явцгаасан,хот тойрсон хужаанууд нь ичээндээ орсон.Буриадууд бараг ганцаараа нүүрээ нуугаад Монголчуудыг ингэж доромжлох нь бүүр хэмжээнээсээ хэтэрч байгаа. Тунхагласан ч зохицуулалтгүй энэ хорт үзэгдэлд одоо цэг тавих ёстой. Оросууд явсан. Монголчууд төрөө одоо өөрсдөө захирч эхэлсэн.Угсаа гарал нутаг усаар Монголчуудыг хагалж байгаа хүмүүсийг Монгол одоо хатуу шийтгэх цаг ирсэн.
Монголд тагнуулд ажиллаж байсан нэг Төв аймгийн хятад хэлтэй хүн лав Эрээнд үсгүй болтлоо шатсан. Янз бүрийн юм ярьдаг байсан бүгдийг Хятад мэдэж байгаа гээд нутгийн хужаануудын ханд нь Монголд дарагдаж амаа хамхисан гэдэг юм билээ.Сайндаа ч биш.Оросуудын турхиралт одоо Монголд байх нь байгаа.Гэхдээ л одоо цаг өөрчлөгдсөн.Яс үндэс яригчдыг баруунд бол босохгүй болтол нь хага дардаг юм билээ.Монголд болхоор хэнийг ч яаж ч доромжилж болдог. Хүмүүс хуулийн хүрээнд тэднийг мэдээлдэг болчихвол л болно ш дээ.
монгол эртний спартакийн үийн демократ цицерон аристотельийн үеийн сенат ардчилал гэсэн анархи боол эзний арчиллыг үеээ өнгөрөөсөн ужиг архаг өөрийгөө амидрал дээр зөвтгөгдөж батлагдаж хэзээч чадаагүй ганцхан удаа ленин сталин сүхбаатар цэдэнбал баталсан сүүлийн гучин жилд тэнэг монголыг тархины тэмбүүтэй болгосон
Нээрээ Монголчууд социализмын үед төрөө өөрсдөө барьж байгаагүй ш дээ. Филатова сайн муу байсан эсэх нь чухал биш тэр хүн Монголд Оросын бодлогыг л явуулж байсан.Цэдэнбалыг ч Оросууд л солихоор шийдээд сольсон. Монголчууд энд хамаагүй.Орос хэлээрээ буриадууд ч аймаар ухаантнуууд эрдэмтэд болцгооно.Одоо ч тагнуул гадаад яам бүгд Төв аймгийн луухаанууд,Хэнтийн буриадууд л чихчихсэн байгаа гээд байгаа. Наад зах нь бүгд Баяр Энхбаяр Сайханбилэг гээд бүгд Москвагийн бүтээгдэхүүнүүд юм даг. Женко ч Орос авгайтай.