
Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр асуудлаар Монголын улс төр талцаж нийлээд “ярилцаж” байна. Угтаа энэ хоёр бол еэвэнгийн хоёр тал гэдэг шиг холбоо сүлбээтэй юм. Тэр тусмаа, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн тулгын чулуунууд гэсэн ч болно.
Ер нь бол, манайх газрын тосны үйлдвэргүй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортлон авчирч хэрэглэхээс өөр гарч байдаггүй юм. Газрын тосны бүтээгдэхүүнийг хувийн компаниуд авчирч дамлан зардаг. Ингэж хангадаг. Онгоцны түлшний тухайд ч Оросоос л авдаг.
Энэ нь олон жил нэг компанийн бизнес болж ирсэн. Саяхнаас төр өөрөө авчирдаг болсон. Үнэ хийгээд хангамжийн тухайд арай “сайжирсан” гэсэн үг. Гэхдээ л эндээ үйлдвэрлэхгүй болохоор айлын амыг харсаар л байгаа хэрэг. Гэтэл УИХ дээр энэ гэрээ хэлэлцээрийг хэлэлцэх үед гол асуудлыг хэн ч ярихгүй байна. Уг нь, “...Газрын тосоо хайя. Тэгээд том, жижиг оврын боловсруулах үйлдвэрүүдийг олноор нь барья” гэх ёстой юм. Тэгж гэмээнэ, өнөөдөр эс ч маргааш бид газрын тосны бүтээгдэхүүн дээр Оросын хараанаас сална. Хэрвээ УИХ-ын гишүүд газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, гадаад дотоодын энэ чиглэлийн компаниудыг идэвхжүүлээд хөдөлгөчих эрх зүйг үүсгэчихвэл маш богино хугацаанд хайгуулын үр дүн гарна. Мэргэжлийнхэн ингэж хэлсээр байгаад ам нь чилсэн шиг байна лээ. Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээр ч гэсэн манайд тусаа өгнө үү гэхээс ус болохгүй, уг нь.
Орост олуулаа харагдах, Монголд хямд импорт, өсөн нэмэгдэх экспортын хэрэгцээ л бий. Өнөөдөр хойд хөрш маань манийг байтугай өөрсдийгөө яая л гэж байгаа үе шүү дээ. Ерөөсөө л, импортын эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэр зэрэг өндөр өртгөөр босох нь тодорхой юм.
Бид “...Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэхээр ийм л өртөг шингэсэн бүтээгдэхүүн хэрэглэх болдог. Тэгж ч байна. Ялангуяа, архи, өндөг, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ хэлэлцээрт цохилт амсаж магадгүй л юм. Эднээс бусад үйлдвэрлэл манайд явдаггүй. Төрийн хүнд суртал хэцүү, тусгай зөвшөөрөл хүндрэлтэй гэдэг ч үйлдвэрлэлийн өртөг, зардал нь эцсийн бүтээгдэхүүний үнэдээ нөлөөлөөд зах зээлд гараад борлогдохооргүй өндөр үнэ гарч ирдэг. Өртөг нэмдэг нь өнөөх эрчим хүч, бензийн тосны л үнэ шүү дээ. Ингэхээр, цаад агуулгаараа, хэдэн компанийн ашиг, хүн амын худалдан авах, хэрэглэх чадвар хоёрын аль нь чухал болох дээр түшээд сонголт хийж буй хэрэг. Нөгөө талд, ноос ноолуур, махны чиглэлийн экспортод эргэлт гарах тухай сайд нар ам өчгөө өгөөд л байгаа харагдана лээ. Углуурга нь нэг иймэрхүү улс хоорондын хэлэлцээр байгаа юм. Гэвч бөөн бөөнөөрөө эсэргүүцэж байгаа улстөрчид, ялангуяа АН-ынхны дунд ирэх наанадаж, намын даргын суудал, цаашлаад “...Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аль фракцын хэн байх вэ” гэдэг улс төрийн дотоод зодоон нь яваад байгаа дуулдаж байна. Ядаж байхад, бай болоод байгаа намын дарга нь энэ хэлэлцээрийг бариад УИХ руу орчихсон. Ийм л учиртай хаврын улс төрийн үйл явдлууд өрнөж байна даа, цаана чинь...
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
Дорнод аймгийн газрын тосыг хулгайгаар олборлож урагшаа зөөж байгаа хятадын петрочайна компанийн эсрэг юу ч хэлж дуугарч чадахгүй хэрнээ оросоос шатахуунаар хамааралтай байна гээд байгаа мояа нар хятадад урвагчид хятадын хөлсний троллууд
Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тодорхой хувийг нь Монгол улс авдаг юм. Хил гаальтай улс шүү, юун хулгай.
МАН, АН, ХҮН намын дарга нар нь амьсгаанууд, зөвхөн хар амиа бодсон, өнөө маргааш нь болж байвал улсын ирээдүйг бодох чадваргүй, сул дорой, мунхаг хүмүүс байхад тэдний дагуул хиа нар нь юу гэж санаачилга гаргах вэ дээ??!! Хэрэв санаачилга гаргавал энэ 3 тэнэг нь дарамтлах байлгүй??
Төр засгаас нь зөвшөөрөл аваад хайгуул хийе гээд очихоор нутгийн индианууд нь хөндлөн хэвтчихээд байхаар яаж гадна дотны компаниуд хайгууль хийх юм.
АМ хуулиар орон нутагт хэтэрсэн эрх мэдэл өгдөг нь буруу!!! Улсын хэмжээний том асуудлыг төв Засгийн газар ньмэдэж шийддэг, орон нутаг саатуулан хорлодог байж болохгүй!!!
Орос араас тос авна гэсэн маанагууд биз
Их мэдэгч УИХ-ын ихэнхи гишүүд геологи хайгуул, уул уурхайн ялгааг мэддэгүй нь хөөрхийлөлтэй. Газрын тосны үйлдвэр олон жилийн хайгуулаар нөөц тогтоож ажилладгийг тэд ойлгохгүй.
Худалдааны дайн гэж солиорч байхын хайгуулын салбарт гадны хөрөнгө оруулагчидийг татан оруулах хэрэгтэй тэгэхээр эх орон ярисан хэдэн нөхдүүд бас гай болно
Монголчууд бид 2026 оноос өөрийн шатахуунаа Машиндаа хийдэг болно. Энэ үед ч онгоцны түлш бас гарна. тэхлээр өнөөдөртөө гэрээгээ байгуулаад онгоцын түлшээ авах нь зөв байхоо. Газрын тосны хуулийг эргэж харах цаг болсон. Одоо манайд гадаадын компаниуд газрын тосны хайгуул олборлолтод БНХАУ-ын компаниуд л орж ирэх төлөв бна. Гэхдээ хойт хөрш маань Сибирийн ордуудын хайгуулд нээлттэй бодлого барьвал мөн л БНХАУ-ын газрын тосны компаниуд тийшээ шуурчихна. Манай Дорнодыг зүгээр л хаяад гараад явчихна. юм хэцүү байгаа биз???
Монгол бол бүрэн дампуурсан орон. Монгол улсад аливаа албан тушаалтныг томилоход тодорхой салбарын шинжлэх ухааны мэдлэг, чадвар, туршлага, мэргэжил, мэргэшил гэсэн шалгуурууд огт хамаагүй бөгөөд гагцхүү аль намыг дагасан, ямар даргын цүнхийг барьсан, намд хэдэн төгрөгийн авилгал өгсөн, ямар даргын хүн вэ? гэдэг шалгууруудыг хатуу баримтладаг. Ийм шалгууруудыг давахгүй бол ямарч албан тушаал хэзээ ч томилогдохгүй. Ийм дэлхийд байхгүй шалгуурууд Монгол улсад 1990 онд бий болсон л доо. Бид ийм гажиг нийгмийг сүүлийн 30 жилд байгуулжээ. Жишээлбэл, малын эмч мэргэжилтэй Туваан уул уурхайн сайд хийнэ. Сэтгүүлч мэргэжилтэй Сарангэрэл элчин сайд хийнэ. Ийм хачирхалтай жагсаалт цааш үргэлжлүүлээд бичээд байвал дуусахгүй нээ. Болъё. Түй.