
КИНШАСА, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /AFP/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын засгийн газар болон “Гуравдугаар сарын 23-ны хөдөлгөөн” (M23) гэдэг босогчдын хөдөлгөөн тус улсын зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохоор тохиролцжээ.
Тохиролцооны зорилго бол бат бөх энх тайван тогтоох арга замыг эрэлхийлэх явдал гэж талуудын мэдэгдэлд дурдаад уг тохиролцоо талуудын хэлэлцэн тохиролцсон хугацаанд үргэлжлэх ёстой гэдгийг онцолсон байна.
Зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрэхэд Катар улс зуучилжээ. 2021 оноос хойш засгийн газар болон M23 бүлэглэл гал зогсоох тохиролцоонд хэд хэдэн удаа хүрч байсан боловч түүнийгээ зөрчсөөр иржээ.
1994 онд Руандад тутси үндэстнийг үй олноор нь хоморголон устгасан хэрэг гарснаас хойш Конгод зэвсэгт мөргөлдөөн 30 гаруй жил үргэлжилж байгаа юм.
Тутси үндэстний цөөнхийн эрх ашгийг төлөөлдөг М23 бүлэглэлийн босогчид нэгдүгээр сарын сүүлчээр тус улсын зүүн нутгийн хамгийн том хот болох Гомаг хөрш Руанда улсын цэргийн дэмжлэгтэйгээр хяналтдаа авчээ. Зүүн нутгийн Өмнөд Киву мужийн засаг захиргааны төв болох Букаву хот мөн уг бүлэглэлийн хяналтад байдаг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Африкчуудад хулгай, авилгал улс орныг ядуурал өлсгөлөнд хүргэдэг гэдгийг үзүүлж, ухааруулаач.