
ИСЛАМАБАД, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /BBC/. Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир мужид зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 26 жуулчны амийг хөнөөсний дараа байдал хурцдаж байгаа энэ үед Пакистаны тал Энэтхэгийн эсрэг арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Исламабадын эрх баригчид Энэтхэгийн иргэдэд олгосон бүх визийг даруй түдгэлзүүлж, хөрш орныхоо зарим дипломатчийг нутаг буцааж, Энэтхэгийн онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхийг хориглосон байна.
Энэтхэгийн цагдаа нар халдлага үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийн гурав нь хэн болохыг илрүүлсэн бөгөөд тэдний хоёр нь Пакистаны иргэн, гурав дахь нь Кашмирын оршин суугч аж. Пакистанчууд уг халдлагад холбоотой гэх Энэтхэгийн талын мэдэгдлийг Пакистан няцааж байна. Мягмар гарагт болсон халдлагын үеэр зэвсэгт этгээдүүд маргаантай байгаа Хималайн бүс нутгийн Пахалгам амралтын газрын ойролцоо жуулчид руу гал нээжээ. Кашмирын цагдаа нар гурван сэжигтнийг Пакистанд төвтэй Лашкар-е-Тайба зэвсэгт бүлэглэлийн гишүүд гэж мэдэгдсэн байна.
Харин Пакистаны Үндэсний аюулгүй байдлын хорооны мэдэгдэлд Пахалгам дахь халдлагыг Пакистантай холбох гэж оролдож буйг няцаагаад, мөрдөн шалгах ажиллагааг нухацтай явуулаагүй, нотлох баримт байхгүй гэдгийг дурджээ.
Ерөнхий сайд Нарендра Моди өмнө нь мэдэгдэхдээ, Энэтхэг улс террорист этгээдүүд болон тэдний дэмжигчдийг бүгдийг нь илрүүлж, шийтгэх болно гээд, бид тэдний араас дэлхийн зах хязгаар хүртэл мөшгих болно гэжээ. Тэрбээр хэлэхдээ, халдлагыг зохион байгуулсан террористууд болон тэднийг дэмжигчид өөрсдийн төсөөлж байгаагаас ч илүү хатуу шийтгэлийг хүлээх болно гэжээ. Лхагва гаргийн орой Энэтхэгийн эрх баригчид Кашмирт болсон халдлагын улмаас Исламабадын эсрэг дипломат арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Үүний хүрээнд хоёр улсын Аттари-Вагах хилийн боомтыг хааж, Пакистаны иргэдийн визийг түдгэлзүүлэх ажээ.
Pakistan suspends visas for Indians after deadly Kashmir attack on tourists
Pakistan has responded with tit-for-tat measures against India as tensions soared following a militant attack in Indian-administered Kashmir that killed 26 tourists.
Islamabad suspended all visas issued to Indian nationals under an exemption scheme with immediate effect, as well as expelling some of its neighbour's diplomats and closing its airspace to Indian flights.
Indian police have named three of four suspected gunmen behind the attack, saying two are Pakistani citizens and a third is a local Kashmiri man. Pakistan denies Indian claims that it played a role in the shooting.
Tuesday's attack saw a group of gunmen fire on tourists near Pahalgam, a resort in the disputed Himalayan region.
Police in Indian-administered Kashmir say all three suspects named are members of the Pakistan-based militant group Lashkar-e-Taiba (LeT). None of the men have commented on the allegations.
A statement from Pakistan's National Security Committee rubbished attempts to link the Pahalgam attack to Pakistan, saying there had been no credible investigation or verifiable evidence.
Earlier Prime Minister Narendra Modi vowed that "India will identify, track and punish every terrorist and their backers and we will pursue them to the ends of the Earth."
He said that the "terrorists behind the killings, along with their backers, will get a punishment bigger than they can imagine".
On Wednesday evening Delhi announced a raft of diplomatic measures against Islamabad in light of the killings in Kashmir - one of them was shutting the Attari-Wagah border between the two countries immediately.
India also cancelled visa services to Pakistani nationals "with immediate effect".
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Энэтхэгийн эсрэг олон улс визний хориг тавь.