sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины хямралыг шийдвэрлэхийн тулд Орост хүчтэй шахалт үзүүлнэ гэж мэдэгдсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлээгүй байв.

Тэрбээр Вашингтон яагаад Москвад илүү их шахалт үзүүлэхгүй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад "Би маш их дарамт шахалт үзүүлнэ. Би Орост ямар их дарамт шахалт үзүүлэхийг та нар төсөөлөх ч үгүй" гэж хэлжээ.


Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ энэ талаар Оросын албаны хүмүүс болон нөхцөл байдлыг хариуцаж буй хүмүүс үүнийг сайн мэдэж байгаа гэж тэмдэглэсэн байна. 


Украины хямралыг шийдвэрлэхийн тулд Орос улс ямар буулт хийхэд бэлэн байгаа вэ гэсэн асуултад Трамп "Дайныг зогсоож, Украиныг бүхэлд нь эзэлж авахаас татгалзах. Энэ бол том буулт" гэж хариулжээ.

Түүний засаг захиргаа Украинд ч мөн адил шахалт үзүүлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэсэн бөгөөд тэрбээр “Бид тус хоёр талын аль алинд нь маш их дарамт шахалт үзүүлэх болно” гэж хэлсэн байна.


Эх сурвалж: interfax.ru

Ж.Бат