sonin.mn

Олон улсын валютын сан 4-р сарын 23-ны өдөр “Санхүүгийн хяналтын тайлан”-гаа гаргахдаа тариф өндөр, өсөлтийн төлөв сул байгаатай холбоотойгоор, төсвийн орлого болон эдийн засгийн гарц одоогийн таамаглаж байгаагаас хэтэрхий буурвал, дэлхийн улс орнуудын өр улам дордож болзошгүй юм гэжээ.




Тайланд тэмдэглэхдээ, сүүлийн үед АНУ-ын боловсруулсан тарифын цуврал арга хэмжээ болон бусад улс орнуудын авч буй хариу арга хэмжээнүүд нь санхүүгийн зах зээл дэх тогтворгүй байдлыг хурцдуулж, өсөлтийн төлөвийг сулруулж, эрсдэл үүсгэхэд хүргэсэн байна. Олон орны өрийн хэмжээ үргэлжлэн өссөөр байгаа бөгөөд улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал нэгэнт тааруу болсон.


 ОУВС-аас таамаглаж байгаагаар, хэт таагүй нөхцөл байдалд дэлхийн улс орнуудын өр 2027 он гэхэд ДНБ-ий 117 хувьд хүрэх ба энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн өндөр түвшин болно гэжээ.


Г.Бямба