sonin.mn

АНУ-ын санал болгож буй энхийн хэлэлцээрийн хүрээнд тус улс Украиныг өөрийн арми, батлан хамгаалах аж үйлдвэртэй байх эрхтэйг Оросоос хүлээн зөвшөөрөхийг шаардана гэж Bloomberg телевиз нэрээ нууцалсан хэд хэдэн эх сурвалжаас эш татан мэдээлэв. 

АНУ-ын ерөнхийлөгчийн элч Стив Виткофф энэ долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа энэ асуудлыг хөндөх төлөвтэй байгааг эх сурвалжууд Bloomberg-т мэдээлсэн байна. 


Эргэн сануулахад Владимир Путин эхнээсээ Украинд "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэсэн үйл ажиллагааг эхлүүлэх үед түүний тавьсан нэг зорилго нь тус улсыг цэрэггүйжүүлэх явдал хэмээн зарлаж байв. 


Украины Зэвсэгт хүчний тоо, байлдааны чадавхийг хязгаарлах нь 2022 оны бүрэн хэмжээний дайны эхний долоо хоногт дайтаж буй талуудын яриа хэлэлцээний нэг сэдэв байсан бөгөөд хожим нь Киев энэ асуудлаар тодорхой буулт хийхэд бэлэн байгааг харуулсан баримт бичгүүд хэвлэлд нийтлэгдэж байв.  


Эх сурвалж: rus.postimees.ee

Ж.Бат