
Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойн энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойн жилийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хороо 4 удаагийн ялалт, амжилтаар угтаж байгаагаараа онцлогтой аж.
Дүүргийн Ардчилсан намын хорооноос ялалтын гол үндэс болсон гишүүд дэмжигчидээ хүндэтгэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд 4/60 арга хэмжээг зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам 4000 гаруй гишүүд дэмжигчидтэй. Үүнээс өнөөдрийн энэхүү арга хэмжээнд 1-20 дугаар үүрийн 1200 гаруй гишүүд, дэмжигчид оролцож байна. Тус арга хэмжээнд урилгаар Улсын Их Хурлын гишүүн Хөххүүгийн Болормаа, Цэндийн Баатархүү, Сүхбаатарын Эрдэнэболд, Очирбатын Амгаланбаатар, Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирдлага, 24 үүрийн дарга оролцож байна. Өнөөдрийн уулзалт, арга хэмжээний гол зорилго бол гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажиллах, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулах юм.
Сэтгэгдэл1
Аймаг, сумынн 100, дүүрэгийн 60, төрийн байгууллагын 30 жил...бүгдийг татварын мөнгөөр тэмдэглэнэ