
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг сүрдүүлжээ.
Тэрбээр ийм үгс нь "маш хор хөнөөлтэй" бөгөөд энэ нь Украиныг сүйрүүлэх болно гэж хэлжээ. Энэ талаар dialog.ua сайт мэдээлсэн байна.
Трамп энэхүү дуулиантай мэдэгдлийг нийгмийн сүлжээн дэх "Truth" албан ёсны хаягаараа дамжуулан хийжээ.
Трамп Будапештийн меморандумын дагуу АНУ-ын хүлээж авсан Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгааны үүргээс бараг татгалзсан бөгөөд тэрбээр Зеленскийг Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүмжилсэн байна.
Тэрбээр "Энэ мэдэгдэл нь Оростой хийж буй энхийн хэлэлцээрт маш их хор хөнөөлтэй.... Эдгээр өдөөн хатгасан мэдэгдлүүд нь энэ дайныг шийдвэрлэхэд маш хэцүү болгож байна" гэж мэдэгджээ.
Тэрээр Украин улс дайны өмнө Оросын флотыг Крымд байрлуулахыг зөвшөөрсөн бөгөөд 2014 онд Оросын түрэмгийлэл эхлэхэд түүнийг эргүүлэн авахыг оролдоогүй гэж хэлсэн байна.
Трамп Ерөнхийлөгч Зеленскийг Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгааг "онгирч" байгаа явдал гэж мэдэгдсэн бөгөөд тэрбээр "Түүнд онгирох ямар ч шалтгаан байхгүй! Украины нөхцөл байдал сүйрлийн байдалтай байна. Тэр энх тайвныг сонгох эсвэл улс орноо бүхэлд нь алдахаасаа өмнө дахин гурван жил тэмцэж чадна" гэж бичжээ.
Эх сурвалж: dialog.ua
Ж.Бат
Сэтгэгдэл9
Трампын зөв
Ямар дээрэлхүү юм бэ
Том гүрнүүд л тохирвол тэгээд л Жижгүүд нь бхгүй болдгиим бна доо! Хятад Орос 2 тохирвол манайхыг зүгээр л хуваагаад авчхиим бна лдаа? Манай Баян хулгайч авилгач нар Бэжинд баыр авахд баыдаг нь учиртай л юм бна?
Ногооноо улсаа алдаж, өөрөө хэзээ нэг өдөр дүүжлүүлэх байхдаа
Трамп АНУ-ын Төрийн "Хар хайрцаг"-ны бодлогын эсрэг явж байна. Удахгүй унах байх даа...
америк англи орос крымийн ялтад гарын үсэг зурсан тэр үе мөч фазанд дахин ирлээ шинээр эхлхээс өөр арга байхгүй ёвропийн улсууд америкийн ардчилал өнгөт хувьсгал хийгээдЗХУ-ыг задлаад хүйтэн зэвсгээр байлдаад дийлсэнгүй Халуун цөмийн зэвсэгт хүрч дэлхий сөнөж магадгүй боллоо санкцтай улс төр эдийн засгийн худалдааны бүрэн хоигт орж харь гаригин орон шиг тусгаарлагдсан ч орос инерцээрээ нөөцөөрөө унасангүй цэргийн техник шинжлэх ухаан өдрөөр цагаар хөгжлөө Америк хүлээн зөвшөөрлөө Үзэл суртлын бүх санхүүжилтээ устгалаа голос америка юсаид г м хуурамч улс төр эдийн засгаа зөв гольдролд нь оруулж баййна НЭГ САЙХАН ОРОС ХҮН ХЭЛСЭН господи благослави америку
үнэнний хэлээд бна тэнэгийн ухаан үдээс хойш
Бүгд л Украиныг 3 - хан хоног л тэснэ гэж бодож байсан.. Гэтэл тэд 3 жил илүү тэсээд үзэлцэж байна..
Бүгд л Украиныг 3 - хан хоног л тэснэ гэж бодож байсан.. Гэтэл тэд 3 жил илүү тэсээд үзэлцэж байна..