
Дөрөвдүгээр сарын 23-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж байгаа Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев нар хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Азербайжаны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлажээ.
Ши Жиньпин энэ үеэр онцлохдоо, "Бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан тууштай дэмждэг нь Хятад, Азербайжан хоёр орны сайхан уламжлал бөгөөд стратегийн түншүүдийн зайлшгүй үүрэг юм. Азербайжаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар үргэлжлэн замналыг Хятад улс дэмжиж байна. Азербайжаны талтай хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Терроризм, салан тусгаарлах, хэт даврагч хүчин”-д хатуу цохилт өгөхөд бэлэн байна. Хятад, Азербайжан "Бүс ба Зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулж нааштай үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн. Бид дээд түвшний төсөл төлөвлөгөөгөө улам боловсронгуй болгож, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, хамтын ажиллагааны механизмыг сайжруулж, хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглаж, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг улам гүнзгийрүүлэн, өндөр чанартай хөгжилд хүрэх ёстой. Түүнчлэн боловсрол, соёл, аялал жуулчлал, залуучууд, орон нутгийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж, ард иргэдийн харилцан ойлголцлыг ойртуулж, хоёр орны найрамдалт ард иргэдийн бат бэх суурийг бий болгох ёстой юм гэжээ.
Харин Алиев хэлэхдээ, "Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал болон дэлхийн гурван том санаачилга нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай юм. Азербайжаны тал үүнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжиж байна. Хятадын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, "Бүс ба Зам" санаачилга, дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч, шинжлэх ухаан технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн намууд, соёлын солилцоог гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд Азербайжаны тал бэлэн байна." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин азийн олон орноор айлчлаад байгааг бодоход хятад худалдааны дайнд ялагдаж, хятад бараагаа борлуулахад маш хүндрэлтэй тулгарсан байна.
Фашист алуурчин Армен Жүүдүүдийг магтаж өөд татан,Азийнхныг дарж доош чихдэг Европ Оросуудын Азийн ард түмнүүдийн дунд яс хаяж хор хутган дайсагнуулдаг расист үндэстний бодлого дуусч байна.
Галзуугийн эмнэлэгтээ очиж хэвт.